Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалтыг шалгахаар болжээ. Тодруулбал, тус газар нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах аж.
Уг ажлыг энэ оны зургаадугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгожээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.