antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2015 Comments are off

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг санууллаа

нийтлэсэн Admin

tsasosolЭнэ сарын 3-4-ний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3,  зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн нийслэлд их хэмжээний цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан.  Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car