Аймгуудын ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гарган гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэйгээр авах журмыг шинэчлэн баталлаа. Тухайн иргэний өгсөн мэдээлэл үнэн зөв болох нь батлагдвал түүний төлбөр буюу худалдан авах үнийн хэмжээ хэргийн онцлогоос хамааран янз бүр байхаар журамд заажээ. Тухайлбал, мал хулгайлах гэмт хэргийн мэдээллийг 50 мянгаас 2 сая, нуугдмал, далд үйлдэлтэй хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн мэдээллийг 50-200 мянган төгрөгөөр худалдан авна. Мөн нуугдмал, далд үйлдэлтэй хүнд, онц хүнд гэмт хэргийн мэдээллийн төлбөрт 100 мянгаас таван сая төгрөг олгохын зэрэгцээ ГХУСТХ-д заасны дагуу төрийн дээд одон медальд уламжлах буюу холбогдох шагнал урамшуулал олгоно. Мэдээж мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм.
Холбоотой мэдээ
-
зочин (April 07, 2015 6:33:09 pm )
Хн.. мэдээллийг мөн нууцлах байх даа. Хэдэн сарын өмнө дөнгөж жолоо төгссөн 2 багш хүүхэн хүн дайрч алчаад амьсгаатай байсан хохирогчийг хуучин балгаснуудын дунд хаячаад, дараа нь найз залуугаа -үхчихсэн байнуу үггүй юу хараад ир гэж явуулсан байсан. Нөгөө залуу нь сүүлд нь зарын дагуу ЦЕГ-т мэдээлэл худалдаж шагналын мөнгө авсан байсныг тэр 2 хүүхэний гэр бүл нь байцаагч нараас мэдсэн л байсан ш дээ. Ийм байж бас, мэдээлэл худалдаж авна, нууцыг чандлана гэнэ шүү бас…
1 Comment