antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2015 19 comments

Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ

нийтлэсэн Admin

oyunhorol63484160020150406235524tsag.mn сайт төрийн албаныхнаа халаа сэлгээ, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх асуудлаар цуврал материал хүргэж байгаа билээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбартаа хийсэн халаа, сэлгээ маш их хэл ам дагуулж буй. Тиймээс энэ удаад  БОНХАЖЯ-ны хууль бусаар халагдсан гэх иргэдийн асуудлыг хөндөж байна.
Бүтцийн өөрчлөлт нэрээр цомхотгол хийсэн боловч 17 хүнийг халах сайдын хоёрдугаар сарын 27-нд гарсан тушаалд үндэслэл байхгүй гэнэ. Гэхдээ энэхүү 17 хүнээс 12 нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа бол үлдсэн хүмүүсийн заримыг албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгож өөр ажилд томилсон байна. Тэд бол усны сав газрын дарга нар. Улсын хэмжээнд усны сав газрын 29 захиргаа үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин өдгөө  усны сав газрууд хөл толгой нь олдохгүй бужигнаж байна.

 

Усны сав газрын 17 даргыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар халсантай холбоотойгоор тэднээс байр суурийг нь тодрууллаа.  

 

М.Батцогт (Шишхэд голын сав газрын дарга асан): Д.Оюунхорол сайд улс төр хийснээ хүлээн зөвшөөрсөн
-2015 оны төсөвт хэмнэлт гаргахын тулд эхлээд төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож, хэмнэлт хий гэсэн. Тэгээд шинэ оны ажлын эхний өдөр ирээд л бид 1-3 ажилтнаа цомхтгосон. Гэтэл одоо биднийг хууль бусаар халчихлаа. Тэгсэн хэрнээ “Танд зургаан сарын цалинтай чинь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гээд байгаа. Дээр нь миний оронд томилогдсон хүнд цалин өгнө. Энэ тэгээд хэмнэлт мөн гэж үү. Харин ч мөнгө нь багтаж ядаад ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүйгээр халаад, тэтгэмж өгөөд, оронд нь тавьсан хүндээ цалин олгоод, бүр нэмж 2-3 хүний орон тоо нэмэх тухай яриад байгаа юм биш үү. Шинээр томилогдсон хүмүүсийг дахин сургана, мэргэшүүлнэ гэхээр эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их үргүй зардал гарах нь ойлгомжтой. Бид өөр, илүү зүйл суралцаад ажлаа үргэжлүүлэх зардлаар шинэ ажилчдыг эхнээс нь бэлтгэнэ гэдэг хэмнэлт мөн гэж үү. Үүнээс гадна намууд, сайд нар “Боломж олдсон дээр нь дарга болоод үзье” гэдэг шиг нам солигдоход л төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг цомхтгож, халдаг үзэгдэл газар авлаа. Одоогоор шүүхэд хандаагүй байна. Д.Оюунхорол сайдтай уулзсан. Намайг мэргэжилтэн бол гэсэн. Одоогоор ээлжийнхээ амралтаа авсан байдалтай байж байна. Өөртэй нь уулзахад “Хоёр намууд тэгж тохиролцсон. Намын хүн байршуулах гэрээтэй. Улс төр хийсэн. Боломжоороо өөр ажил олж өгнө” гэж хэлсэн.

 

Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан): Төрийн албыг улс төржүүлж байна
-Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ. Тиймээс бид Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан бусад салбарын төрийн албан хаагчидтай нэгдэж, асуудлыг хөндөнө.

 

Д.Рэгзэн (Онги голын сав газрын дарга асан): Урьдчилж огт сануулалгүй халсан
-Ажлаас чөлөөлөх бол урьдчилан сануулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Гэтэл энэ тухай өмнө нь нэг ч удаа сануулаагүй. Өмнөх өдрийнх нь үдээс хойш над руу БОНХАЖЯ-наас нэг эмэгтэй утсаар ярьж “Маргааш санхүүгийн тооллого хийх комисс очно. Бэлтгэ гэсэн” Тэгээд өглөө нь иртэл тооллого энэ тэр хийсэн юмгүй, шууд л ажлаас халсан тушаал уншиж, орны хүнийг томилсон.

 

Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан): Мэргэжилтэн бол гэсэн саналыг нь хүлээж аваагүй

-Алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа хүмүүс маш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ. Сайдтай уулзсан. Хүчээр мэргэжилтэн бол гэж тулгасан. Би болохоор мэргэжилтэн болохгүй гээд Захиргааны хэргийн шүүхдээ хандсан. Одоогоор надтай нийлээд зургаан хүн хандаад байна. Ажлаас халагдсаны тэтгэмж өгөөгүй. Улсын төсөвт батлагдаагүй, хаанаас авах нь тодорхойгүй байгаа. Сангийн яамнаас тодруулахаар тодотгол орж байж болно гэсэн. Манайхны хэний ч дансан ямар ч тэтгэмжийн мөнгө ороогүй.

 

 Б.Цэцгээ (Ерөө голын сав газрын дарга асан): Миний хувьд нэр төрөө сэргээмээр байна
-Гэнэт яамны мэргэжилтнүүд олон хүний өмнө шууд халагдах тушаал уншиж, миний оронд түр орлох хүнээ танилцуулж байгаа юм. Ажлаас халагдсан үндэслэл, шалтгаан тайлбарлаагүй. Үүний цаана хүний нэр хүнд явж байна. Гэнэт халагдахаар “Энэ яагаад халагдчихав, авлига авсан юм биш биз” гэх мэт хүмүүсийн хандлага мэдрэгдэж байна. Төр аль ч салбарт бодлого хэрэгжүүлэхдээ оновчтой, зөв, хууль ёсны дагуу хийх ёстой. Сав газрын захиргаадын хувьд энэ удаад тийм байж чадсангүй. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ, асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ.
Ц.Дамдинсүрэн (Таац голын сав газрын дарга асан): Банкны зээлтэй хүмүүсийг гэнэт халсан нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрх
-Намайг мөн 16.00 цагийн үед нэг хүн залгаад “Маргааш тооллого хийнэ” гэж ярьсан. Тэгээд л бусдын адил тушаал уншсан. Энэ зөв дэс дараатай, үндэслэлтэй зүйл байсан бол миний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэтэл урьдчилан сануулсан зүйлгүй, гэнэтийн байдлаар, хууль, дүрэм, журам огт мэдэхгүй хүнтэй харилцаж байгаа мэтээр салбарын яам нь ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна. Манай мэргэжилтнүүдийг эхнээс нь халсан тухай мэдээлэл сая ирсэн. Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа.

 

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (April 07, 2015 9:01:21 am )

    Сайдын зөв. Оюун сайд энэ яамаар яаж тоглов. Усны хэлтсийн дарга нь огт мэргэжлийн бус хүн. Энэ хүний нэр дор улс төрийн тоглоом явагдаж байдаг. Усны нөөцөөр улс төр хийдэг хүмүүсийг халхалж тоглож байна. Энэ тоглоомыг зохион байгуулагч нь Бадрах, гүйцэтгэгч нь Баттөмөр нар юм. Сайд үүнд анхаарал хандуулж хуйвалдааныг илчлэх хэрэгтэй.

  • АЛТАЙ (April 07, 2015 9:21:57 am )

    Төсвийн мөнгийг үр дүнгүй үрэх бас нэг арга.усны сав газарт хийх ажил байхгүй.

  • brmi (April 07, 2015 10:45:21 am )

    Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа гэж байсаар байтал хажууд нь ахиад сав газрын захиргаа байна гэдэг утгагүй зүйл.29 сав газрын захиргааг татан буулгаж, аймгуудын БОАЖГ,ТХГН-ийн хмагаалалтын захиргаанд ажил үүргийг нь хариуцуулах нь зөв

  • Anonymous (April 07, 2015 10:56:46 am )

    MERGEJLIIN BUS HUN TOMILOH AJILLA HEBIIN HIIJ BAIGAA ULSUUDIIG AJILLAAS HUULI BUSAAR CHOLOOLOH AJLIIG N. ALTANHUYAG EHELJ HIISEN SHUUDEE TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN BELTGESEN 43-54 NASNII TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN ALBA HAAGCHDIIG GEHDEL TSERGIIN ALBA HAAGCHDIIN TETGEBER TETGEMJIIN HUULIAR AJILAAS CHOLOOLSON TSERGIIN TETGEBER TOGTOON AJILLAAS CHOLOOLSON TSERGIIN ALBA HAAGCHIIN TETGEBER TETGEMJIIN HUULIND TSERGIIN TETEGBER TOGTOOLGOJ BAIGAA ALBA HAAGCHIIG AJILAAS CHOLOOL GESEN HUULIIN ZAALT BAIHGUI HARINCH AJLIIN BATALGAA BOLGON 25 JIL ALBA HAASAN BOL NIIGEMIIN ASUUDALIIG SHIIDHED NEMER BOLGOH BODLOGO HUULIDND TUSGASANIIG HUULIIN YAMARCH MEDLEG BOLOBSROLGUI BILEGTIIN GARAAR HUULI ZORCHUULEH. AJLIIG H.TEMUUJIN HIIHED HUULI BUS SHIIDBERIIG HUCHINGUI BOLGUULAHIIG UDAA DARAA HELHED N.ALTANHUYAG. Z. ENHBOLD. H. TEMUUJIN NAR DULII HUN SHIG CHIHGUI TOLGOILON YABSAN TUUNIIGEE BATALJ H. TEMUUJIN 2014 ONI 12 SARD IH HURAL DEER TAHARIIN ALBIIG TATAN BUULGAH TUHAI YARGDAH UED TSAGDAAGIIN BAIGUULGAD 1200 HUNII AJLIIN BAIR AJILLAH BOLOBSON HUCHINGUI AJILTANAA HULEEJ BAINA GEJ HEBLEL MEDELEER YARIJ BAISAN ZOBHON TSAGDAAGIIN BAIGUULLAGAAS GEHED 1200 HUNIIG AJLIIN BAIRNAAS UNDESLELGUI CHOLOOLSON BAIGAA BIZDEE

  • Зочин (April 07, 2015 11:23:37 am )

    МОНГОЛ УЛСАД 29 САВ ГАЗРЫН ДАРГА ЮУ ХИЙВ ДЭЭ. 3 САЯ ХҮНТЭЙ МОНГОЛД 29 ДАРГЫН ХЭРЭГ БАЙХГҮЙ.

  • Зочин (April 07, 2015 11:45:25 am )

    ЭНЭ БААГИЙНУУДЫН ЯРЬСАН ЗҮЙЛҮҮДИЙГ УНШИХАД ХҮНИЙ ОЙ ГУТМААР ЮМ ДАА.

  • Zochin (April 07, 2015 12:50:36 pm )

    UUrsduu uls turuur orj irchiheed odoo uls turuur orj irj bgaa humuust ni duugail zaigaa tavij uguh heregtei. Ugch avahiig bas surah heregtei shuu uls turch duu

  • Зочин (April 07, 2015 2:50:32 pm )

    энэ сайд их хурал дээр төрийн албан хаагчийг халлаа гээд л орилоод байсан өөрөө сайд болохоороо халаад байж болдог юм уу. Оюун сайд шиг наад яамаа удирдаж чадахгүй бол сайдаа өгсөн нь дээр дээ ард түмнээр тоглож байхаа боль

  • Зочин (April 07, 2015 3:01:43 pm )

    Эд шалгаруулалтаар орсон төрийн албан хаагчдыг өөрөө жинхэнэ намынхаа хүмүүсээр сольж байхгүй юу

  • zochin (April 07, 2015 11:30:21 pm )

    Ene muu teneg avgai davhar deelee tail geed l jvjig taviad baisan yasan be? Ichih bulchirhaigvi eliirch baiarsan bvdvvn har .

  • ЗОЧИН (April 08, 2015 7:53:42 am )

    Цаг уурын газрыг Оюун, Усны газрыг Оюунхорол бөмбөгдсөн юм байжээ. Одоо яая гэхэв дээ “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” болдог хойно. Байгаль орчны яам боловсон хүчингүй болж байгаа юм байнаа

  • Тэнгэр (April 08, 2015 10:32:07 am )

    Уг нь сав газрууд мэдээлэл бэлтгэх, судалгаа хийх зориулалт бүхий газрууд байх ёстой юм. Гэтэл одоогийн бүтцээр ердөө л захиргааны чиг үүрэг бүхий байгууллага болсон, тэр боловсон хүчин гээд байгаа нөхөд нь ч намын харьяаны нөхдүүд байх юм. Иймээс энэхүү сав газрын зөвлөлийг аймаг дахь байгаль орчин, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газруудтай нэгтгэн нэг бүтэц байвал төсөв мөнгө хэмнэх ач холбогдолтой. Хэмнэсэн орон тоогоор усны газар байгуулах нь Монголд хэрэгтэй.

  • Тэнгэр (April 08, 2015 10:33:03 am )

    Уг нь сав газрууд мэдээлэл бэлтгэх, судалгаа хийх зориулалт бүхий газрууд байх ёстой юм. Гэтэл одоогийн бүтцээр ердөө л захиргааны чиг үүрэг бүхий байгууллага болсон, тэр боловсон хүчин гээд байгаа нөхөд нь ч намын харьяаны нөхдүүд байх юм. Энэ газрыг цомхотгож хэмнэсэн орон тоогоор усны газар байгуулах нь Монголд хэрэгтэй.

  • Зочин (April 09, 2015 10:22:01 am )

    29 сав газар хэрэггүй ажил үүргийг нь БОАЖГ болон Тусгай хамгаалалттай газруудад хариуцуулах хэрэгтэй.

  • tseegii (April 09, 2015 2:02:36 pm )

    17 ч гэх шиг 1 сарын 9 нд хэдэн хүн халснаа санаж байгаа биздээ. хүүхэд эмэгтэйчүүдийн
    асуудалд санаа тавьдаг гэсэн чинь шал худлаа. тэр олон халагдсан хүмүүс дотор ой хүрээгүй хүүхэдтэй хүн, тэтгэвэрт гарах гэж хүмүүс багтсан. Оюунхорол сайдад хууль зөрчих юуч биш, орон тоогоор цомхтгосон хүмүүсийн оронд тэр өдөрт нь хүн авсан дандаа завханы харьяат хүмүүсийг. Ер нь БОНХАЖЯам завхан аймгийн яам болсон гэхэд хилсдэхгүй. Ийм хүмүүсийг их хуралд сонгохоор төр засаг яаж өөдлөхөв дээ

  • tseegii (April 09, 2015 2:17:51 pm )

    С.Оюун сайд бол хажууд нь жинхэнэ төрийн зүтгэлтэн хүн байна. лээ. Оюунхорол ийм гуйвамтгүй хүн чанаргүй зан гаргахаасаа ичдэггүй юм байхдаа. яаж ийм хүнийг их хурлын гишүүнд сонговоо. яамыг бол хувийн компани гэж боддог юм шигээ. амь албаа ялгахгүй.

  • tseegii (April 09, 2015 3:43:24 pm )

    Яамны 2015 оны төсөвт олон хүнд гэнэт халагдсаны тэтгэмж өгөх мөнгө тусгагдаагүй, ийм мөнгөний зарцуулалт хийх эрх байхгүй, мөнгө ч байхгүй байхад яаж тэр олон сая төгрөгийг гаргах вэ. хууль зөрчиж байгаа нь тодорхой шдээ. сайдаа ярьдаг шигээ ажиллаач та өөрөө тэтгэвэрт гарах нас чинь хэтэрчихсэн юм байна лээ. тэтгэвэрт гарахаараа биднийг хэлмэгдүүлсэн шигээ өөрөө тэтгэмжгүй гараарай

  • Colongot (April 13, 2015 9:59:53 pm )

    С.Оюун сайд бол өндөр боловсролтой. хүн чанар сайтай ард түмнийхөө төлөө үнэнчээр зүтгэж яваа ардчилсан төрдөө түшигтэй үгширсэн коммунист луйварчидтай харьцуулшгүй их гавьяатай хүн. Та бүхэн энэ Оюунхорол гэдэг хүн УИХ дээр яаж цамнадгийг хараа биз дээ. Ардчилал гэж тэр хүний ярьдаг огт худал энэ ямыг яаж хөнтөохийг ард түмэн харах болно. Оюунхолоос сайн сайхан үйл хөдөлгөөн ард түмний талд гарахгзй

    • Зочин (April 14, 2015 10:41:32 am )

      Оюун сайд ганцаараа л олон яамны сайд болж олон арван жил болох шив дээ. үнэхээр энэ намд түүнээс өөр сайд болох хүн байхгүй байх. Нэг хүн нэг удаа л сайд болвол болдог,. Тэр битгий хэл буучихаад би яамаа дахин авмаар байна гээд ярьж байсныг УИХ-ын гишүүн Даваасамбуу маш тод шүүмжилсэн байдаг. Ингэж төрийн ажлыг завхруулах гэж байх уу. Уг нь бол төрийн ёс зүйтэй бол төрийн албыг чимээгүй шилжүүлэх ёстой юм.

antalya rent a car