Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд бэлчээрийн газрын гарцыг нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьж, ингэхдээ нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн гал тавих бэлчээр газрын мал ахуйг гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Гэтэл энэ жилийн хувьд ийм үйл явдал болсонгүй. Хэн нэгэн зориудаар гал тавьсан уу, эсвэл гал алдсан эсэхийг бүү мэд, ямартай ч нэгэнт эхлэсэн гал улам бүр олон га газрын бэлчээрийг хамран гал түймэр болж, тухайн газарт бэлчиж явсан 13 адуу шатжээ. Эл хэрэг өнгөрсөн 3 сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Заамар сумын залгаа нутагт болсон юм.
Тэгвэл энэ сарын эхээр нутгийн удирдлагууд шуурхай ажлын алба гарган хохиролын хэмжээ болоод хичнээн мал түймэрт өртсөн талаарх ерөнхий мэдээллийг гаргажээ. Ажлын хэсгийг ахласан Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Төмөрбаатар “Түймрийн улмаас нийт 2400 орчим га талбай сүйдсэн, 13 адуу шатсан, гурван адуу түлэгдсэн гэх албан мэдээ гарлаа. Энэхүү мэдээг шалгаж байх явцад нэг хүндрэлтэй зүйл гарсан нь малчид хорогдсон адууныхаа тоог нотлох баримтгүйгээр нэмэгдүүлж байгаа нь бодит хохиролыг тооцоход хүндрэл учруулж байна” гэж ярилаа.
Гал түймэр гарсан уг нутаг дэвсгэр нь хадлангийн талбай учраас иргэд гараар гал унтраах ямарч боломжгүй байсан аж. Түймрийн шалтгааныг тодруулахаар Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
шилийн эр (April 06, 2015 2:36:07 pm )
хятад санаатай хар урвагчид төр барьж байхад Монгол түмний шүтээн морин эрдэнэ амьдаараа шатаж байгааг зүгээр хараад суудаг дарганцар нь монгол биш байна л даа.
-
zochin (April 06, 2015 4:10:24 pm )
aria ch dee mongol hvn morio gedeg shvv dee
-
zochin (April 06, 2015 4:13:54 pm )
aria ch dee mongol hvn morio hairlah ystoi shvv dee
3 Comments