antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2015 4 comments

Буруугаа хүлээж

нийтлэсэн Admin

saihanbileg0403“Монголын эдийн засгийн чуулган-2015” єчигдєр Тєрийн ордонд эхэллээ. Хоёр єдєр vргэлжлэх энэ удаагийн чуулганыг “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм. Чуулганаар аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэхгvй ч салбар бvрийн тєлєєлєл оролцож, санал бодлоо солилцон, шийдэлд хvрэх гарцыг олдгоороо бусад чуулга уулзалтаас онцлог болдог билээ. Эдийн засгийн чуулганыг ємнєх жилvvдэд буюу 2010 онд “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онд “Хєгжилд хамтдаа”, 2013 онд “Монгол брэнд”, 2014 онд “Монголдоо бvтээцгээе” уриан дор тэмдэглэж байсан билээ. Харин энэ жил эдийн засгийн хvндрэлийн vед тєр нь иргэддээ, иргэд нь тєрдєє, тєр нь хувийн хэвшлийнхэндээ харилцан итгэж байж хамтдаа урагшилна гэдэг агуулгаар “Итгэлцэл” уриан дор зохион байгуулж байгаа аж.

“Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг vг хэлсэн vгэндээ “Єнєєдєр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хvндрэл бэрхшээлvvдийг хэрхэн давах талаар бид халуун яриа хэлэлцvvлэг єрнvvлж, бvгдээрээ гарц шийдлийг эрэлхийлж бодит шийдэл олсноор энэ форумыг vр дvнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд “Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогvй юм.

Итгэлцэл бий болгох гэсэн энэ vг єнєєдєр хэзээ хэзээнээс илvv бий болоод байна. Зєвхєн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч vр дvнд хvрдэггvй гэдгийг єнєєдєр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог. Итгэлцэл гэдэг эдийн засгийн бизнесийн тєдийгvй бидний єдєр тутмын амьдралын бvхий л салбарт улстєр, хууль эрхзvйн орчин, нийгэм эдийн засаг, гэр бvлд ч хэчнээн чухал гэдгийг бид мэднэ. Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, тvvхий эдийн vнийн огцом єсєлт, зах зээлийн чєлєєт тогтолцоо гэсэн бvхэн 2010-2011 оны хєрєнгє оруулалтын их урсгалыг бидэн рvv соронз мэт татсан. Монгол тєгрєгийн чангарал, хєрєнгє оруулагчийн сонирхол, орлогын огцом єсєлт нь єєр єєрсдєє ингээд хєгжєєд байх нартай єдрvvд тасралтгvй vргэлжлэх итгэлийг бидэнд тєрvvлж эхэлсэн. Бидний хєрєнгє оруулагчийн Монголд дєнгєж дєвхнєж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн. Єнгєрсєн бvхэнд хvн болгон цэцэн, махны шєл болгон хурц гэж монголчууд ярьдаг. Гэхдээ бид цаашдаа дахин алдахгvйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй. Стратегийн салбараа улс болгон єєрсдєє єєрсдєє тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180 хэм эсрэг vр дvн авчирсан гэдэгт хэн ч маргахгvй байхаа. Оюутолгой дээр ил уурхайн хєрєнгє оруулалтаа, далд уурхайн бvтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагvйн дийлэнх буруу нь бидэнтэй бас хамаатай.” гэж онцолсон.
Тvvний хэлсэн vгнээс харахад аливаа асуудлын гол талуудын vл ойлголцлоос хамааралтай тєдийгvй монголчуудаас ихээхэн шалтгаалж буй гэдгийг чухалчилж байсан.

Ерєнхий сайдын дараа нийтлэлч Баабар эдийн засгийн ємнєх ба єнєєгийн байдлын талаар “Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь єсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерєєс хvний тvvхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердєє л тvvхий эдийн vнэ дэлхий даяар гэнэт єссєнтэй холбоотой. Чухам vvнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгvй байсан гадаадын хєрєнгє оруулалт огцом нэмэгдсэн юм. Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бvтээсэн юмгvй байхад л хєрєнгє урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгvй, бодож олсон юмандаа єєрєє vнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хєєгєєд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж vзэх болов. Бvтээсэн баялагийнхаа унац, ашигт бус харин дайны олзонд дассан нvvдэлчин vндэстний сэтгэлгээ л дээ. “Тунгалаг Тамир” кинонд Улаан хувьсгалч Дорж гэгч хятад пvvсийн барааг тонож “Ялсан цэргийн сvр хvч гэж энэ. Угтаа бидний юм хуваагаад авцгаа” хэмээн дvрэмдэж гардаг даа. Vvлэн чєлєєний нар шиг олдох боломжор бий болсон тэр их баялгийг капиталист Монголын тєрийг барьж байсан улаан хувьсгалч Дорж нар яг л ингэж “ялсан цэргийн сvр хvч” болгон цацсан даа” хэмээн єгvvлсэн нь чуулганд оролцогчдын загатнасан газар маажив гэдэг шиг л асуудлыг хурцатгаж, алга нижигнvvлэн ташиж, бас ч vгvй олон хvний анхаарлыг татаж байсан юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Цаашдаа ч тєсвийн тодотгол хийхийг vгvйсгэхгvй

Энэ єдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын макро эдийн засгийн єнєєгийн байдал” сэдвээр зохион байгуулагдсан бєгєєд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерєнхийлєгч Н.Золжаргал, Ерєнхийлєгчийн эдийн засгийн зєвлєх Л.Дашдорж, судлаач эдийн засагч н.Раднаасvрэн нар оролцсон. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат улс орны эдийн засгийн байдал, тєсвийн талаар танилцуулга хийж, Монгол Улсын тєсєв хэт єєдрєг тєсєєлєл байсан тєдийгvй шийдлийн Засгийн газар бодит байдалд нийцvvлэх vvднээс тєсвийн зардлаа бууруулсныг дурдлаа. Монгол Улсын эдийн засгийн єсєлтийг бий болгогч уул уурхайн салбарын орлого буурсныг хэн хvнгvй мэдэж байгаа гэсэн юм. Цаашдаа ч тєсвийн тодотгол хийхийг vгvйсгэхгvй гэдгийг хэлээд нийт тєсвийн орлогын 60 хувь нь цалин, тэтгэвэрт зарцуулагдаж, их хэмжээний єрийн vйлчилгээний зардалд 12 хувийг зарцуулж, тєсвєєс эдийн засагт оруулж буй хєрєнгє улам бvр багассаар байгаа тухай хэлж байв.

Харин Монголбанкны ерєнхийлєгч Н.Золжаргалын хувьд хуримтлалыг ихээхэн онцолж байв. Монгол Улс єнгєрсєн хугацаанд хуримтлалд огт анхаарахгvй явж ирсэн. Тогтворжуулалтын санд 400 тэрбум тєгрєг хадгалсныг эс тооцвол халаас нимгэн байгааг мєн хэлж байлаа. Гэвч єнгєрснєєс сургамж авч урагш явахаас бус дан хараар будаад амжилтад хvрэхгvй гэдгийг тэрбээр тодотголоо. Тиймээс 2015 онд макро эдийн засгийн хувьд тєсвийн зохист тэнцвэрийг хангахад мєнгєний бодлогоо чиглvvлэх, єрийн удирдлагыг сайжруулах, Засгийн газрын гадаад єрийн vйлчилгээний цогц тєлєвлєгєєтэй болох, гадаад валютын орох урсгалыг нэмэгдvvлж, тєсвийн тэнцлийн алдагдалгvй болох, эдийн засгийн бvтцийн шинэчлэлийг дэмжих зэрэг зорилтыг дэвшvvлсэн байна.

Алдаа нь хvндээ бус тогтолцоондоо байна

Эдийн засгийн чуулганы хvрээнд єчигдєр хэд хэдэн салбар хуралдаан болсны нэг нь “Институцын засаглал ба хамтын ажиллагаа” сэдвээр болов. Хэлэлцvvлэгт оролцогсод тєрийн тогтворгvй бодлого нь бизнес эрхлэгчдийг хєрєнгєєр нь шатааж итгэл эвдэж байгаа талаар ихэд бухимдангуй хэлж байсан. Учир нь ингэж бизнес эрхлэгч, баялаг бvтээгчдийн хєрєнгє салхинд хийссээр байхад тєр ямар нэгэн хариуцлага хvлээлгvй vлддэг гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Тухайлбал, Иргэний агаарын тээврийн салбарт амжилттай ажиллаж байсан “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарласан нь тєртэй холбоотой аж. 2012 он хvртэл МИАТ компани гадаад руу нислэг vйлддэг, жижиг компаниуд дотооддоо нислэг vйлддэг байсан. Гэтэл шинэ сайд томилогдож, зєвшєєрлийг нь цуцалснаар vйл ажиллагаагаа vргэлжлvvлэх боломжгvй болжээ. Vvний улмаас тус компани 80 тэрбум тєгрєгийн хохирол амссан тухай захирал Болор нь хэлж байв. Мєн тєрийн буруугаас болж энэ мэтээр хэчнээн аж ахуйн нэгж хохирсныг хэлэх боломжгvйг ч хэлэлцvvлэгт оролцогчид хэлж байгаа юм. Vнэн хэрэгтээ Засгийн газар солигдох бvрт яамдын ажил хариуцсан албан тушаалтнууд солигддог нь хувийн хэвшлийнхэнд маш их дарамт учруулдаг, ажлаа мэддэг хvн байдаггvй, эцэстээ сайдад хандахад хvргэдэг. Ємнє ажил хариуцаж байсан албан тушаалтан хаачсан бэ гэхээр намын даалгавраар явсан, оронд нь сайдын эхнэрийн дvv, сайдын хамаатан садан ирсэн гэдэг тайлбар л дагалддаг аж. Дээр нь татварын байгууллага байсхийгээд шалгалт хийдэг. Шалгалтын мєн чанарыг ойлгуулна гэхээсээ энэ компани заавал нэг тєдий хэмжээний татвар нуусан байгаа, тvvнийг нь илрvvлнэ гэсэн хандлагаар ханддаг. Энэ мэтээр тєр нь иргэнийхээ, аж ахуйн нэгжийнхээ итгэлийг эвдэж, зарим vед багтрах ч багадмаар хvнд суртал, дарамт шахалт тулгадаг тогтолцоо хэвээр байгааг сануулж байв.

Энэхvv хэлэлцvvлэгт оролцсон УИХ-ын гишvvн М.Батчимэгийн vзэж буйгаар бизнес эрхлэгчдийн тоочиж буй “зовлон” бол ердєє л тогтолцооноос хамааралтай гэнэ. Жишээлбэл Герман улс 1992 оноос хойш гурван Ерєнхий сайд томилсон бол манай улсын хувьд 10 гаруй Ерєнхий сайд, тvvний Засгийн газрын нvvрийг vзжээ. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог єєрчилж, зєвхєн Ерєнхий сайдыг томилоод, Ерєнхий сайд нь Засгийн газраа бvрдvvлдэг тогтолцоо руу шилжих нь бодлого тогтвортой vргэлжлэх суурь болох аж. Нєгєє талдаа тєрийн албаны маш сайн хууль баталж, улстєрийн намаас хамааралтай хийгдэж байгаа томилгоог зогсоож, зєвхєн ур чадварт тvшиглэдэг болох. Vvний тулд намууд гэрээ байгуулаад, энэхvv Тєрийн албаны тухай хууль нь сонгуулиас сонгууль хооронд єєрчлєгдєх ёсгvй гэдгийг баталгаажуулах нь чухал аж. Ингэж чадвал 10-15 жилийн дараа vр дvн гарна. Дээр нь Vндсэн хуулийн єєрчлєлт чухал болохыг онцоллоо.
Харин эдийн засагч Д.Жаргалсайхан засаглалын институцын талаар “Монголд болохгvй зvйл олон бий. Энэ чуулга уулзалт, хэлэлцvvлгийн vеэр засаглал болохгvй байна гэдгийг онцлон ярьлаа. Тэр дотроо тєр, засгийг бvрдvvлж буй УИХ болон гvйцэтгэх, шvvх засаглал ч дотроо болохгvй байна гэж байна. УИХ гvйцэтгэх засаглалын эрхийг бvрэн авчихаад, Ерєнхий сайд, бусад сайд нарыг томилдог болчсон. Vvнийг больмоор байна гэж байна шvv дээ.
Чуулга уул­зал­тад орол­цогчид энэ талаар хэлж, хэлэл­цэж байгаа нь сэтгэлгээний тvвшинд нэг алхам урагшаа болох зорилгоо нэгтгэх vйл ажиллагаа болж байна гэж харж байгаа юм. Уг нь тєр, засгийн эрхийг авдаг ганц л институц бий. Тэр нь улстєрийн намууд. Эдгээр намууд єєрсдєє ил тод байх учиртай. Одоо бол Засгийн газрын тvвшинд харьцангуй ил тод болж байна. Тэгэхээр цаашид улстєрийн намууд ийм байдалд шилжих ёстой. Ийм ил тод байдал л Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хєгжлийг урагшлуулах юм. Vvнийг шийдэх арга замуудыг логик дараалалтай болгож байгаа нь энэ форумын ач холбогдол юм.” гэж байв.
Энэхvv хэлэлцvvлэгт оролцсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой цєєн хором ярилцсан юм.

Алдаагаа ухамсарлаж байна гэдэг нь бусдад итгэл тєрvvлэх эхлэл

-Эдийн засгийн чуулга уулзалтыг сvvлийн жилvvдэд тасралтгvй зохион байгуулж ирсэн. Энэ ер нь хэр vр дvнтэй арга хэмжээ болж чадаж байгаа вэ?

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж болдог шvv дээ. Тvvнтэй адил олон нийтийн байгууллагуудын зvгээс анх санаачлан энэхvv форумыг эхлvvлсэн. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй эдийн засгийн форум тухайн жилийн хамгийн чухал асуудлуудыг хєндєж, ярилцаад, шийдвэр гаргагч нарт зєвлємж єгєх, нийт шийдвэр гаргах vйл явц, бизнесийн vйл ажиллагаанд оролцож буй талуудыг нэгтгэх талбар байх ёстой гэж vздэг. Тэр ч утгаараа энэ vvргээ маш сайн гvйцэтгэж ирсэн. Санаачлагчдын хувьд энэ жилийн “Эдийн засгийн форум”-ыг ямар асуудалд тєвлєрvvлэх вэ гэдэг дээр нэлээд ярилцсан. Єнєєгийн нєхцєлд гадаад орчинд Монголын нэр хvнд таагvй байгаа. Хєрєнгє оруулагчдад vvссэн, аж ахуйн холбогдолтой маргаан зэргээс болоод “Hotel Mongolia” гэдэг имиж бvрдсэн. Єєрєєр хэлбэл Монгол Улсад хєрєнгє оруул гээд уриад байдаг. Гэтэл ямар нэгэн асуудал vvсэхээр гарч чадахаа байчихна гэдэг нь олон улсад маш том хэмжээний сєрєг сурталчилгаа болсон. Тиймээс vvнийг одоо таслан зогсоох ёстой гэдэгт санал нэгдсэн.
Тvvнчлэн Оюутолгойн хєрєнгє оруулалтад хэд, хэдэн хvчин зvйлээс болоод ойлголцохоо болиод, далд уурхайн хєрєнгє оруулалт vндсэндээ зогсчихсон. Vvнээс болоод сvvлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газраас болж далд уурхайн бvтээн байгуулалт, санхvvжилт зогссон гэдэг мэдээлэл давамгайлсан шvv дээ. Эдгээрийг манай талаас зєвєєр ойлгуулж, ярих шаардлага зайлшгvй бий болсон. Мєн манай улсад хєрєнгє оруулахаар зорьж байгаа хvмvvс Оюутолгойг харахаас гадна бидний шийдвэрvvдийг харж байдаг.

Гэтэл сvvлийн vед гаргасан шийдвэрvvд нь хэд хэдэн УИХ, Засгийн газрыг дамжиж гарснаас болоод маш их хэмжээний хvлээлт бий болгочихсон. Vvнийг засч, залруулж, цаашид тогтвортой бодлого баримталж, ийм алдаа гаргаснаа засах болно гэдгээ хэлэх ёстой.

Дотоодын хєрєнгє оруулагчиддаа бид эдийн засаг талаасаа буруу дохио єгєєд байгаа юм. Єєрєєр хэлбэл vнэ тогтворжуулах хєтєлбєр эсвэл хийж байсан бизнесийг нэг Засгийн газрын нэг сайд дэмжиж байхад, дараагийнх нь очоод єєрчилж байгаа зэрэг нь хэн хэндээ итгэл алдрах байдлыг бий болгож байна.
Тиймээс энэ удаагийн чуулганыг “Итгэлцэл” сэдвийн хvрээнд хийх нь зvйтэй гэж тохирсон. Нєгєєтэйгvvр хэлэлцvvлгvvдээс итгэл бий болгохоос гадна бас урам хайрласан зєвлємж, vр дvн гараасай гэж хvсч байгаа.

-Итгэлцэл яриад, бу­руугаа хvлээгээд, алдаагаа ухам­сарлахаар бизнес эрх­лэгчдэд ч бас итгэлийн гэрэл асч байгаа бололтой дvр зураг хэлэлцvvлгvvдээс ажиглагдаж байна?

-Алдаа гаргасан хvмvvс нь тvvнийгээ ухамсарлаж байна гэдэг нь бусдад итгэл тєрvvлэх нь зайлшгvй. Vнэхээр байгаа байдлаа ил тодоор хэлэлцэх нь зайлшгvй шаард­лагатай. Мэдээж гарах дvн ч ил тод байдлаар биеллээ олох учиртай. Аливаа асуудал ил тод болж байгаа нь Шилэн дансны хуулиар нэг вэб сайтаас бvрэн харагдах бололцоотой, Монгол Улсын тєрєєс шалгалт хийдэг бvх аж ахуйн нэгж, агентлагууд ямар удирдамжаар, хэзээ, хэд хоног шалгалт хийж байна вэ гэдэг нь ч ил тод болсон. Тэгэхээр бизнесийн салбарт шалгалтын дарамт бий болохгvй. Мєн тендерийн vйл ажиллагаа ил тод болчихлоо. Ингээд ирэхээр Монгол Улсын тєсєв, явуулж буй бодлого, vйл ажиллагаа маш ил тод болох бололцоо нєхцєл бvрдэж байна.

-Хамгийн гол нь богино хугацаанд тєрийн эрх барих байгуул­лагууд солиг­дож байгаа нь бизнесийн салбарт хvндрэлтэй байдаг шvv дээ. Энэ талаар хэлэлцvvлгийн vеэр ч багагvй шvvмжилж байсан?

-Тийм ээ. Бодлогын зал­гамж чанар, тvvний тогтвортой байдлын асуудал байдаг. Сая хэлэлцvvлгийн vеэр урт хугацааны хєгжлийн бодлогын асуудлаа хэлэлцэж батлаад, тvvндээ тодорхой хэмжээний шалгуур тавих ёстой гэдгийг ч хэлж байна лээ. Жишээлбэл одоо Сонгуулийн тухай хуульд улстєрийн намуудын сонгуулийн мєрийн хєтєлбєрєє олон нийтэд зарлахаас ємнє аудитын газар шалгуулж байгаа. Єєрєєр хэлбэл мєрийн хєтєлбєр маань эдийн засгийн чадавхид нийцэх эсэхийг хянуулна гэсэн vг.

Мэдээж энэ хуульд нэмэлт єєрчлєлт хийх шаардлага vvссэн. Яагаад гэвэл Монгол Улсын урт хугацааны бодлоготой тухайн намын мєрийн хєтєлбєр нийцэж байгаа эсэхийг харах ёстой. Ингэж чадвал тухайн нам, Засгийн газар єєрчлєгдсєн ч бодлогын тогтвортой, залгамж халаа vргэлжлээд явна гэсэн vг. Тэгэхгvй бол 1990 оноос хойш Засгийн газар нь ойр, ойрхон солигддог.
Шинээр гарч ирсэн нь ємнєх Засгийн газрынхаа ажлыг vгvйсгэдэг байдал нь бодлогын итгэл алдуурсан хамгийн том шалтгаан болж ирсэн. Засаглалын асуудлаар хуралдах vеэр бизнесийнхэн Vндсэн хуулийн єєрчлєлт, засаглалын хэлбэрээ тодорхой болго, тєрийн албаны мерит систем рvv шилжих, гаргасан сайн хуулиудаа vр дvнтэй хэрэгжvvлэх зэрэг асуудлуудад маш сайн зєвлєгєєнvvдийг єгч байна. Оролцогч гадны иргэд хvртэл Монголын эдийн засагт гарсан дэвшилттэй зvйлvvдийг ярихаас гадна санаа авахаар сайн зvйлvvдийг ч хэлж байна. Та нар Монголоо нэг цогц гэж хараад системийнх нь хувьд брендинг хийх хэрэгтэй байна гэдэг дvн шинжилгээ хийгээд, яг алдаа гаргаад байгаа газраа асуудлаа цэгцлээд явбал илvv амжилтад хvрнэ гэдгийг хэлж байна.

-Єнгєрсєн жил энэ чуулганы vеэр эдийн засгийг нэлээд єєдрєгєєр ярьж байсан. Гэтэл vнэн хэрэгтээ эдийн засаг хvнд байна гэдэгтэй санал нийлцгээсэн. Ер нь бид єєдрєг зvйл яриад байгаагаас эрсдлийг бараг тоодоггvй. Хэрвээ энэ байдал давтагдвал єнєєдрийн єєдрєг байдал ирэх жилийн єдийд бvvр байхгvй болчихсон байх юм биш vv?

-Монгол Улсын макро эдийн засгийн єнєєгийн байдал хэлэлцvvлгийн vеэр єєдрєг зvйл огт яригдахгvй байгааг та бvхэн сонссон. Угаасаа бодит байдал хvнд байгаа. Макро эдийн засгийн хэлэлцvvлгийн vед инфляциас бусад бvх vзvvлэлт доошоо гарсан байгаа. Тиймээс аливаа прогноз, єсєлтийг маш багаар тооцож байгаа. Ер нь макро талаасаа єєдрєг зvйл ярилцана гэж бодохгvй байна. Эдийн засгийн тєв байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Дэлхийн банкны Монгол дахь суурин тєлєєлєгчийн газрын vнэлгээ нэгдсэн байр суурин дээр байгаа. Яг бодит байдлаа л хэлдэг. Хэдий бодит байдал муу байгаа ч зєв оношилж чадвал гарах арга зам нь хурдан байх болно. Бид нэг жилийн дотор бvх зvйлийг засч, залруулна гэж байхгvй шvv дээ. Бид маш богино хугацаанд амжилтад хvрсэн.

Алдаанаасаа суралцахгvй, дахин давтаад яваад байна. Тэгэхээр суурийг нь л засах шаардлагатай байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Маш тогтвортой, сайн ажилладаг системийг бий болгох хэрэгтэй.
Манай улсын 1990-2015 он хvртлэх амжилтыг бусад орнууд хамгийн єндєр амжилттай гэж vнэлдэг. Гэхдээ бид сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл бид бодлогын хувьд дэвшил гаргахгvй бол явахгvй. Дэлхий нийтэд дундаж орлогтой улсын хавх гэдэг хэллэг байдаг. Єєрєєр хэлбэл яг тэр дундаж орлогон дээрээ очоод цаашаа хєгжихгvй гэсэн vг. Манай улсын хувьд сайхан ирээдvй байгаа учраас засаглалын сайн шийдэлд хvрч чадвал бидэнд амжилтад хvрэх боломж бий.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Ачу (April 05, 2015 10:04:03 pm )

    Ялсан цэргийн сүр хүч гэж ирээд тарааж байсан тухай худлаа ярьж бас болдог ишлэл ч авчдээ.Үнэндээ өөрсдийгөө хэлээд байгаагаа мэдэдгүй эргүү юмуу?Төрийн хулгайчууд та нарын хөрөнгө шиг ард түмнээс шулсан хөрөнгийг ядуучуудад (эздэд нь) тарааж өгснийг үзүүлсэн юмшүүдээ хунхуузаа!!Харин ардчилагчид ард түмний хөрөнгийг өнөөдөр өөрсддөө цацсаар хурааж дээрэмдэж бүлэглэж цөлөмсөөр байгаагаа ийш тийш бүү нялзаа!!Урвагчид.Хуурамч ардчилал хулгайч дотоодын дайснууд ард түмний мэдлийн бүгдийг өрөнд барьцаалж өөрсдөө гадаадруу зөөж хувьчлал нэрээр нэгэндээ авилга хээл хахиулиар өгөөд байж худлаа авцалдаагүй бурхаасаа ичих хэрэгтэй!!Ямарч булхай хулгай дарангуйлал тамлалгүй юм шиг бүү чальч.Ардчилал бол хуурамч хийрхэл сөнөөн устгах цуст машин.

  • ABGAI (April 06, 2015 9:31:57 am )

    UUNII HELJ BAIGAA UG ABAH UG ALGA GALUU HUNII ODORIIN TEMDEGLEL BOLJ TUUNHIIG GUBUULJ USTGAJ BAIGAA ENE HULGAICH ZAIALAH HEREGTEI

  • Anonymous (April 06, 2015 1:05:28 pm )

    мянгантаа хурал чуулган хийгээд гарсан үр дүн хаана байна Энэ засаг төрд байгаа хүмүүст эрдэм мэдлэг огтхон ч дутаагүй гагцхүү эх орноо ард түмнээ гэх сэтгэл өчүүхэн ч алга учраас амин хувиа хичээж тансаглах идэж уух нв дэндсэнээс улс орноо өрөнд унагаж иргэдээ ядуу зүдүү амьдруулж байна Энэ их баялагийг зөв зарж ухаалаг хандсан бол ийм байдалд хүрэхгүй байсан Дарга нэртэй төрийн албан хаагчийн тоо хэтэрхий их хийж бүтээхээсээ тансаглах татвар төлөгчдийн мөнгийг залгих нь хэрээс хэтэрлээ Дарга сэтэртэн бүр үнэтэй унаа унаж тал шиг өрөөнд тарвалзаж байхад эмнэлэг хүрэлцэхгүй нялхс шалан дээр хэвтэж байна Элдэв шавар хөшөө босгох контор сав барих баяр ой тэмдэглэх гээд тоолж баршгүй шалтгаанаар татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж байна Хүүхэд хөгшдөө хөсөр хаяж байгаа нь хаанахын бодлого вэ Ажил хийдэггүй төрийн албан хаагчдын цалинг хэдэн зуугаар нь нэмж насаараа хөдөлмөрлөсөн буурлуудын тэтгэврийг 2хон мян төгрөгөөр нэмсэн болж хуурч байхаа хэзээ болих юм бэ Тэр олон асман дарга нар ажилдаа нийтийн унаагаар явж яагаад болохгүй гэж Хаат хатан юмуу

  • tulga (April 06, 2015 7:01:21 pm )

    Монголын баялөгыг юм үзээгүй тэнэг хүмүүс ихээр төрд гарч эрх мэдэл аваад тэнэг тансаглаж хэт гадныханд шүтэж буруу замаар будаа тээж ард түмнийг зовлонд унагаасандаа одоо зөвхөн ард түмнээ ажилтай болгох талаар эхлээд ажил зоховол бид огцом түргэн өөрсдийн хүчээр босоод ирэх чадалтай ухаантай ард түмэн тэнэг хэрэглээнээсээ татгалзаад ухаалаг хэрэглээг хэвшүүлэх хэрэгтэй толгойдоо юмгүй хүмүүс тэнэг тансаглахаасаа ичдэгүй юм ухаантай хүн хэзээч баярхаж байгаа харагдадгүй тэнэгүүд баярхаж байгааг нь хараад хөх инээд хүрдэг биздээ хулгай хийж олсон мөнгөө хамаа намаагүй зарцуулж байгаа нь харамсалтай харагддаг хөөрхийдээ цөвүүн цаг ирнэ гээд л хөгшчүүл хэлээд байсан энэ үе юм байна дуусах цаг ирэх биз энэ их хар массыг яаж зөв жолоодож зөв замд оруулах бол тийм хүн байгаадаа одоо л зөв замд нь оруулахгүй бол …..khestuu

antalya rent a car