Монголд “ДОХ”-ын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо. Цус гүйсэн аятай жимсний зураг цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна.
Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын хувьд хурцадмал асуудлын нэг болоод байгаа энэ үед “Дохтой жимс” гэх мэдээлэл бүр ч газар авч эхэллээ.
Бид уг мэдээллийн мөрөөр МХЕГ-аас тодруулахад “Ийм жимс байгаа талаарх гомдол мэдээлэл манайд хараахан ирээгүй. Харин манай цахим хуудсанд нэг иргэн уг мэдээллийг байршуулсан байсан. Бид холбогдох зураг, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гол нь тэр улаан зүйл нь цус гэдгийг хэн батлав, бас тэгээд дох-той гэдгийг нь хаана шинжлэв гэдэг их сонин байна. Ийм төрлийн жимсэнд ургамлын өвчин байдаг уу, өт хорхойтой холбоотой юу гэдгийг судлаад хариу мэдээлнэ” гэв.
Дашрамд хэлэхэд, ерээд оноос өмнө хорт хавдар настнуудын өвчин байсан бол одоо нялхсын болтлоо хавтгайрчээ. Дөнгөж төрсөн нярай хоол боловсруулах замын хорт хавдартай байгааг ч эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл энэ бүхэн юунаас улбаатай вэ?
Ээжийнх нь идэж буй хоол хүнс, дадал зуршлаас яахын аргагүй шалтгаалах билээ.
Монголчууд импортын хүнснийхээ 80-аас дээш хувийг зөвхөн өмнөд хөршөөс авдаг гэсэн статистикийн мэдээ бий. Хятадаас оруулж ирдэг хүнсийг хянаж, хорих гээд юу ч хийгээд нэг л болж дорвитой ажил болж чадахгүй байсаар байгаа.
Улмаар хятад ногоо ийм, хятад жимснээс тийм зүйл илрэв гээд л өөр хоорондоо шивэр авир ярьсаар өдийг хүрсэн. Тэгвэл сүүлдээ Дох-той жимсний талаар ярьж эхэллээ. Амтай болгон хятадын жимс гэж шуугиж байна. Тэгвэл энэ бүхэнд хэн хяналт тавих ёстой вэ?
Хэрэв мэдээлэл худал болж таарвал ийм мэдээлэл цацаж олныг цочирдуулсан иргэнд ямар хариуцлага оноох вэ зэрэг олон асуулт гарч ирж байгаа юм.
Тэгэхээр өөрийн болоод бусдын эрүүл мэндийг бодож хэн, хэн нь хариуцлагатай байх хэрэгтэй байгааг холбогдох байгууллагууд ч анхааруулсаан байна.
Эх сурвалж: www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
зочин (April 06, 2015 8:51:15 am )
урд хилийг хаа
-
Anonymous (April 06, 2015 9:24:59 am )
худал үнэн нь мэдэгдэхгүй цуурхалаар амьдарч, амьсгалж, айж сандарч, онигоо болж байдгаа боливол яасан юмб дээ!? Монголчуудаа ! Шалгах ёстой газар нь шалгаад баьалгаажуулсаных нь дараа л бодитой мэдээлэл бичих л дээ, энэ сэтгүүлчид нэртэй зарим буг чөтгөрүүд !!!!
-
BI (April 06, 2015 9:58:17 am )
Эх сурвалжийг нь харж бичиж байхад яадаг бнаа,,,,,,,,Худлаа түйвээн дэгдээж байх юм,,,,,Эх сурвалж нь ФБ хаягтайгаа байгаа тэгээд ч Монголд биш,,,,Мэдлэггүй тэнэг шаарууд вэ!!!!
Marie Louise Shields
27 Хоёрдугаар сар ·The immigration services of Algeria recovered a large quantity of these oranges coming from Libya. These oranges were injected with positive tested Hiv & AIDS blood.
Please share this msg & warn people of d dangers involved
.ЭХ СУРВАЛЖ Нь ЭНЭ БНА,,,, -
Darvaitsgaa (April 06, 2015 11:45:49 am )
Manaid orj irchixsen ch yumuu xen meddeg yum. Ene baitugai yum urdaas l orj irdeg sh dee. Tiimees seremj xezee ch iluudexgui. Xar xyatadiin xorlon suitgex ajillagaag booj uxex shaxan ømøørch, xaatsailj, xamgaalsan xyatad agentuud yasan ix olshirch bainaa ! Zasag tøriig ni xyatadiin erliiz xurliizuud ezelchixsen boloxoor arga ch ugui yumuu daa. Møn ch tsøvuun tsag irjdee tamini.
-
яг л солонгос савангийн хөөс сериал (April 06, 2015 12:28:58 pm )
инээдтэй юм бэ?монголд дох тараах гээд л халдвартай хүмүүсийг нэг доор цуглуулаад л нөгөөдүүл нь халдвартай цусаа өгөөд л тэрийг нь бөөн ажил болж хөдөлмөр гаргаж хүн жимсэнд шахаад л тэр халдвартай цус нь тэр жимсэн дотороо аймаар тэсээд л тэр дохийн вирус нь үхэлгүй гүрийж байгаад хүний амаар орж хүнийг халдвар тээгч болгоод тээ.ёоёо элэг.наад жимс чинь тэр дохийн вирусыг устгаж дийлэхгүй байлаа гэхэд хүний шүлс эвэл ходоодны хүчил дохийн вирус гуайг устгачих байлгүй дээ.монголд дох тараая гэвэл ингэж зовж байснаас дохтой 2 янханыг саппоро руу цоорхой бэлгэвчтэй явуулчихад л илүү хялбар байхоо
-
зочин (April 06, 2015 8:42:54 pm )
Манай мэрэгжлмйн хяналтын хүмүүс маш сайн ажиллах хэрэгтэйг анхаарах цаг болсон хэрэв хариуцлага алдсан.мэдлэг мэргэшил нь дутсан нь тогтоогдож ямар нэгэн асуудлыг мэдээгүй оруулсан байвал тэр хүнийг олонд зарлаж Маш сайн арга хэмжээ авч байх ньчухал
-
Зочин (April 07, 2015 9:16:05 am )
Мэргэжлийн хяналт ажлаа хийдэггүй хятад хүнсэнд анхаараачээ…………ер нь цэвүүн цаг болсон шүү дээ………….хяналт хяналт
-
Ganaa (April 07, 2015 9:19:59 am )
Tsuurhal bsan bj bnoo..Gehdee Hytduudig omoordog,hamgaaldag boloo shiv dee.Huuchin sots niigmiin ued ayulgui hunstei,ireeduidee itgeltei saihan bj dee.Ardchilsan horongotnii niigem ch ard tumnii olonhiig ch alguurhnaar bodiig ni hotloh um daa.
-
Таня (April 07, 2015 1:46:47 pm )
yamar sejgiin yam bee…. herev unen bol yanaa. gehdee hyanalt haa ch heregtei bna sh dee. ulsiin hed heden ner buhii baiguullagad ariin haalga ene tergui zuvhun mergejliin unen ajlaa meddeg hiidegiig ni balgah heregtei bnaa. tegehgui bol yavuuliin ulsiin mungu ideechinguud ene metiin zuiliig medeh ch ugui oilgoh ch ugui setgel ch ugui l bna bh daa
-
b (April 09, 2015 2:42:02 pm )
ямар юмных нь дохтой жимс гэж ХДХВ зөвхөн хүний цусанд амьдарна өөр хаан ч амьдарч чадахгүй
10 Comments