antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2015 21 comments

Ц.Элбэгдорж: Хариуцлага хүлээдэггүй ардчилсан нийгэм утга учраа алддаг

нийтлэсэн Admin

Эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөө өглөө төрийн ордоны “Их танхим”-д  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Төр хариуцлагагүй байна гээд баахан ярьдаг. Хэн над руу Хариуцлагын тухай хууль барьж орж ирсэн юм бэ. Асуудал улс төр дотор байна. Хариуцлага хүлээдэггүй ардчилсан нийгэм утга учраа алддаг. Улс төрийн хариуцлага гэж юу байдаг вэ. Гарах гарцыг энд зааж өгье. Улс төрийн намтай холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй. Намуудыг нэлээд арлаа бодитой юм гарч ирэхгүй байна. Хөгжлийн бодлого тодорхой байх ёстой. Оюу толгой гацаанаас гарах гэж байх шиг байна. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар хасагдав. Мөнгөний ханш хэдэн хувиар унав. Хасах руугаа явж байна. Энэ байдлаа зогсоох цаг болсон. Хуримтлал бий болгодог эдийн засгийн өсөлтийг хамгийн сайн өсөлт гэж би хувьдаа бодож байна. Үүнийг сайн эдийн засаг, сайн бодлого гэж харах ёстой. Газраараа баялаг юм бол түүнийгээ иргэддээ өгчихөж болдоггүй юм уу. Би гурван зүйлийг зориуд хэлье. 1-д, Монгол Улсын иргэнд л газраа өмчил. 2-т, Гадаадын иргэнд өгсөн байх юм бол буцааж ав. 3-т, Өөрсдийн иргэн, гадаадын иргэнд тусдаа хуулиар газар эзэмшүүлэх хэрэгтэй.   Өнгөрсөн 25 жилийн хугацаанд аж үйлдвэрийн яам байгаагүй. Анх удаа бий болгосон. Энэ яам үйлдвэрлэгчдэд саад болдог битгий байгаасай. Эхнээс нь анхааруулж, ярьцгаасан учраас эхнээсээ аятайхан явах болов уу” хэмээн  онцоллоо.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (April 03, 2015 3:38:07 pm )

    yariad l 6jiliin omno yariad l ooroosoo hariutslaga geechee tootsood ehelmeer ugend itgeh y alga yandaa ih haramsaltai

    • zochin (April 04, 2015 11:54:43 pm )

      ene hun 25 jiliin umnuus yrij helj baisan zuilee hiij buteeseer irseniig mongoliin ard tumen medej baigaa. Enhbayr metiin hari huvia bodson setgeltnuudiig haraagaach nuhduu

      • Anonymous (April 05, 2015 1:44:03 pm )

        Төрд гадныхан гарчихсан болохоор яаж хариуцлага тооцох гээд байгаа юм бэ. Цэвэр Халх монгол байна уу… айн…. БОСГО ТЭНГЭРИЙН ДАВААНААС НААШ ХАРИЙН ХҮНИЙ МӨР БҮҮ ГАРГА
        БОГДЫН ГОЛЫН УРСГАЛААС ХАТАН ХҮН БАЙСАН Ч БҮҮ АМСУУЛ”

  • zzz (April 03, 2015 7:48:02 pm )

    ehleeed ooroo hvlee balai mini

  • zochin (April 03, 2015 9:35:31 pm )

    Tanii yarih heleh daanch ih baih bolowch tani ugiig toohch hun alga bieluulh ch hun alga daa.Ene chini neg zuiliig tand heleed baina shuu dee.Ter zuiliig ta uuruu olj harj chadahgui baina.Buh bolohgui zuil tanaas eheltei uuniigee l ta oilgohgui yum daa.Tiim bolohoor manai uls oron uudluhgui ee

  • Anonymous (April 03, 2015 9:39:23 pm )

    hamgiin gol ni unen yrij sur

  • Anonymous (April 04, 2015 12:58:12 am )

    Neg l tom tom yarisan dalan xudalch

  • ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ (April 04, 2015 9:20:49 am )

    ХАРИУЦЛАГА ГЭДГИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРД ТҮМЭН ГАР УТАС, МУУ Ч ГЭСЭН МАШИНТАЙ БОЛСОН БОЛ ТЭД ӨӨРСДИЙН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ Л ОЛЖ АВСАН ЗҮЙЛ. ХАРИН ТӨР АРД ТҮМЭН ҮЕИЙН ҮЕД САХИЖ МАНАЖ ИРСЭН БАЙГАЛИЙН БАЯЛАГ ГЭДЭГ ӨМЧИЙГ НЬ ГАДНЫХАНД ӨГӨӨД ТУУЧИХЛАА. ТЭРИЙГ НЬ ЗӨВ БОДЛОГООР ЯВУУЛСАН БОЛ ТЭД СЯАТАНУУД СУУЖ БАЙХ БАЙЛАА. ХАРИУЦЛАГГҮЙ БОДЛОГО ЯВУУЛСАН ХҮН БОЛ ОДОО ЭЛБЭГДОРЖ БАТ ҮҮЛ ДОРЛИГЖАВ ГЭХ МЭТ ХҮМҮҮС Л УУЧЛАЛАА ГУЙЖ ХАРИУЦЛАГА ТООЦООД АРД ТҮМНИЙ НҮДНЭЭС ЖААХАН ДАЛД БАЙСАН НЬ ДЭЭР БАЙ ДАА

  • далан худалчид (April 04, 2015 12:14:00 pm )

    Ичих нүүр цочих булчирхайтай байх хэрэгтэй,

  • За энэ нөхөр ч ярьж чадна. (April 04, 2015 2:12:32 pm )

    Хариуцлага бүх түвшинд, юуны өмнө төр баригч нарт алга. ОЮУ толгойг өр болгосон МАН, АН ын баяр, баярцогт нарыг хар, зарим нь сайд боллоо. Эмнэлэгийн барилга тойрч улс төр хийгээд төрд 20 гаруй тэрбумын хохирол учруулсан тэмүүжинтэй хэзээ хариуцлага тооцох юм бэ? ХАН ресурсын лицензээр тоглосон баяр төрөө 100 сая долларын өрөнд орууллаа. Гадны том улсын, баян хүмүүсийг өршөөсөн ерөнхийлөгчтэй хэн хариуцлага тооцох вэ? Өршөөлөл хүлээсэн олон хүн шоронд байна. ТЭД монголчууд, ТА яагаад тэднийг өршөөхгүй байгаа юм бэ? Тэдэнд мөнгө байхгүй болохоор уу?

  • Иргэн (April 04, 2015 2:23:42 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (April 04, 2015 2:24:07 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (April 04, 2015 2:24:26 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (April 04, 2015 2:24:51 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (April 04, 2015 2:25:12 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 04, 2015 2:25:49 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (April 04, 2015 2:26:05 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (April 04, 2015 2:26:23 pm )

    Хүн махан бие (LQ), оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие (LQ) хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан (IQ)-тай, монголоо гэх зүрх сэтгэл (EQ) нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан (IQ), халуун зүрх сэтгэл (EQ)-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болж оюуны хоосрол, ёс суртахууны доройтолд орсон болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.

  • irgen (April 04, 2015 5:23:08 pm )

    erunhiilugchuu

  • zochin (April 04, 2015 6:03:55 pm )

    elbegdorj oo chamd ingej hudlaa yariad ichih bulchirhai baina u balai mini. chi oro bolohgui buru yvj bga bugdig zov tiish zalj zogsoogooch ee chi er ni yahas ch bucahgui balai boljee hurdan toroos zailaach balai mini eeeeeeeeeeeeeeeeeeeee

  • зочин (April 04, 2015 10:10:23 pm )

    Монгол улс хөгжих, эдийн засагаа сэргээх хамгийн эхний алхам бол энэ АН гээчийг улс төрөөс зайлуулах, дараа нь аяндаа хөрөнгө оруулагчид наашаа эргэж эхэлнэ……

antalya rent a car