“Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордсон байна. Тодруулбал, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан найман хүүхэд “Монос” эмийн сангаас ирсэн эмийг сольж өгснөөр найман хүүхэд эмэнд хорджээ. Энэ талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн эмч н.Алтангаас тодруулахад “Монос эмийн сангаас ирсэн эмийг найман хүүхэд сольж уусан асуудал гарсан. Гэхдээ нэг ч хүүхэд хордоогүй. Эм солигдож уусан өдөр нэг хүүхэд нь зүгээр байсан учраас эмнэлгээс гаргасан. Хоёр хүүхдийг өнөөдөр гаргаад байна. Үлдсэн хүүхдүүдийн хувьд хуучин эмчилгээгээ хийлгэж байгаа учраас эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа” гэлээ.
Холбоотой мэдээ
-
MEdiishd ugasa (April 03, 2015 1:52:05 am )
songuuliin l ajil eheleel yavad bgashde mediishd
1 Comment