antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2015 2 comments

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

нийтлэсэн Admin

SHOHT AYURШударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас өнөөдөр мэдээлэл хийж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, ШӨХТГ-аас НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, иргэдэд учруулсан хохирлыг буцаан олгуулах шийдвэр гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр хотын дарга Э.Бат-Үүлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон. Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайхан хотын даргыг өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж ойлгон ийн шүүхэд өгсөн гэнэ.

Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн нь тогтоогдсон байна. Иймээс Э.Бат-Үүл дарга шүүхийн хаалга татах болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Дорж (April 02, 2015 5:31:37 pm )

    Увс аймагт бинзений үнэ бусад аймгаас өндөр байна. бензин түлш нийлүүлдэг хэдэн компаниуд үгсэн хуйвалдаж үнээ бууруулахгүй байна үүнийг ШӨХТГ шалгаж өгөх хэрэгтэй.

  • зочин (April 02, 2015 7:03:38 pm )

    Ажил хийж байгаа хүнийг шийтгэхийн оронд урам хайрлах хэрэгтэй, зам дээр, хаа дуртай газраа машинаа хаяж хүмүүст гай тарьж, бухимдал үүсгэж, замын түгжрэл бий болгож байгаа тэнэг жолоочийг өмөөрч байгаа нь үнэхээр тэнэг хэрэг. ШӨХТГ үнэхээр ард түмэнд тустай ажил хийе гэвэл томоохон сүлжээ дэлгүүрүүд гадаадаас оруулж ирж байгаа барааныхаа үнийг хэд дахин нуглаж зарж, үнэ хөөрөгдөж ард түмнийг хохироож байгааг шалгаж зогсоовол бид үнэлэх болно.

antalya rent a car