antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2015 7 comments

Агаар, хєрсний бохирдлын эсрэг “Сая мод”-той болно

нийтлэсэн Admin

БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хєдєлгєєн”-ийг санаачлан эхлvvллээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч єчигдєр энэ талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Д.Оюунхорол сайд “Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сvvлийн жилvvдэд эрс доройтож, хvн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хєрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зєв гарц бол байгаль єєрєє єєрийгєє нєхєн тєлжих бололцоог бий болгож мод тарих юм. Тиймээс дэлхийн хvн тєрєлхтний чиг хандлага болсон Тогтвортой хєгжлийн бодлого, Ногоон хєгжлийн бодлогодоо нийцvvлэн Нэг сая модыг тарьж, ургуулах хєдєлгєєнийг орон даяар єрнvvлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бvх насны хvмvvст олгох , модыг зєвхєн тарих биш “ ургуулах”, Монгол улсын насанд хvрсэн иргэн бvрийг оролцуулах, бодит vр дvнд хvрсэн байх зорилго бvхий хєдєлгєєнийг эхлvvлж байна” гэлээ.
“Нэг сая мод ургуулах хєдєлгєєн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдvгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдvгээр сарын 1 гэсэн хоёр vе шаттай єрнvvлэх ажээ. Эхний vе шатанд нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар vе шатанд модоо нєхєн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр тєлєвлєсєн байна.
Судалгаанаас vзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая тєгрєгєєр vнэлэгдэх хvчилтєрєгч ялгаруулж, 75 сая орчим тєгрєгийн агаар цэвэршvvлэх экологийн vйлчилгээ vзvvлж,197 сая орчим тєгрєгєєр vнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим тєгрєгєєр vнэлэгдэхvйц хєрсний элэгдлийг хамгаалах vйлчилгээ vзvvлдэг байна.

Сайд Д.Оюунхорол “Улаанбаатар хотын иргэдийг амьдрах орчныхоо тєлєє “Нэг сая мод ургуулах хєдєлгєєн”-д онцгой идэвхтэй оролцож, хашаа хороондоо бvгдээрээ мод тарьж, ургуулья, баг хороо бvр бичил цэцэрлэгтэй болъёо, байгууллага, аж ахуйн нэгж бvр єєрийн тєгєл, єєрийн ойтой болъё” гэж уриаллаа.Энэ хєдєлгєєнийг улс даяар єрнvvлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлvvлэх, мод, сєєг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжvvлэх ногоон байгууламжийг нэмэгдvvлэх, эрvvл, аюулгvй, таатай орчинг бvрдvvлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж vзэж байгаа ажээ. Мод тарихад модоо хаана тарих вэ, тарьц, суулгац хаанаас, хэрхэн авах вэ гэсэн хоёр асуудал тулгардаг. Тэгвэл иргэдийн хувьд эхний ээлжинд хашаа, хороондоо, боломжгvй бол баг хорооныхоо бичил цэцэрлэгт , цэцэлэгт хvрээлэнд мод тарих боломжтой бол аж ахуйн нэгж байгууллагууд єєрийн тєгєл бий болгох газраа Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги, сум дvvргийн Засаг даргаас авна. Харин тарьц, суулгацыг мод vржvvлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжvvдтэй хамтран ажиллаж, vзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар иргэдэд хєнгєлєлттэй vнээр тарьц, суулгац нийлvvлэхийг зорьж байгаа гэдгээ сайд Д.Оюунхорол дуулгалаа.
“Нэг сая мод ургуулах хєдєлгєєн”-ийг нийслэлийн 9 дvvрэг, 21 аймгийн тєв болон бvх сумдыг хамран хэрэгжих аж. Дэлхийн уур амьсгалын єєрчлєлтєєс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, хєрсний ууршилт 118.1 хувиар нэмэгджээ.
Мєн байгалийн бvс бvслvvрvvдэд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нєлєєлж байна. Улаанбаатар хотын утаа, тоосжилт хvний эрvvл мэнд, амьдрах орчинд сєргєєр нєлєєлсєєр байгаа аж. Хот, суурин газрын нэг хvнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хvнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байна. Єєрєєр хэлбэл, Улаанбаатарчууд дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага ногоон байгууламжтай хотод амьдарч байна гэнэ. Тиймээс уг хєдєлгєєнийг эхлvvлэхээр болжээ. “Нэг сая мод ургуулах хєдєлгєєн”-ийг орон даяар єрнvvлснээр тєв, суурин газрын байшин хорооллын айлууд байрныхаа орчимд, гэр хорооллын айлууд хашаандаа мод ургуулсан байна, Аж ахуйн нэгж, байгууллага бvр ногоон байгууламжтай болсон байна, Авто болон тємєр замын хажуугаар ногоон байгууламж бий болох, баг, хороо бvр бичил цэцэрлэгт хvрээлэнтэй болох зэрэг хэд хэдэн vр дvнг хvлээж байгаа аж.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 1958.mn (April 02, 2015 9:12:56 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • Сар (April 02, 2015 10:47:10 am )

    Мод тарихыг дэмжилгуй яахав Харин алт гээд усаа дуусч байгаа монголоо яах гэж байна

  • Anonymous (April 02, 2015 1:08:28 pm )

    мод тарьж бололгүй яахав дээ үрсэлгээ дэндүү
    үнэтэй сайд дарга нар ард түмнийг баахан уриалчихаад өөрсдөө мөнгийн идчихдэг гайхалтай улсууд шүү итгэхэд бэрх

  • Uur (April 02, 2015 1:48:40 pm )

    Dandaa l mongo ideh tuhai yarih yum.yana daa.

  • Zochin (April 02, 2015 6:05:25 pm )

    Uul ni. Zub sanaa modtoi zuleg tei bhgui bol bolohgui gehdee ene sanaan deer heden biznes hiideg humuus urgah es eh ni medegdehgui yum awchraad hooson ug boloh wii europt olon Nast zuleg ih Saipan bdag shuudeee eniig engiin humuus harahad l medeheer getel Manai heseg buleg humuus hichneen saua terbumug zaraad neg honogiin nastai tcetceg awchirch Tawiad uhuuldeg teriig anhaarch chadahgui Bol hereggui

  • zochin (April 02, 2015 9:32:08 pm )

    Mod tarihiig demjij baina. Suulgats ni hymd baival sainsan.

  • Уншигч (April 03, 2015 9:42:25 am )

    Сайдаа цэцэрлэгт хэрэглэдэг нэг удаагийн цэнхэр уутыг яах вэ? хамар доорх зүйлээ олж харъя. Эрх мэдлийнхээ хүрээнд зарлиг,хориг тавих юм бол ард түмэн дороо л хэрэгжүүлдэг шүү дээ. Энд тэндгүй цэнхэр уут хөвөрсөөр.. байгальд сөрөг нөлөө үзүүлсээр.. хятадын үйлдвэрийг дэмжсээр… байх уу

antalya rent a car