-Хэдий єнгєрсєн ч Олон улсын эмч нарын баярын мэнд хvргэе. -Баярлалаа. Би ч бас дvvргийнхээ анхан болон нарийн мэргэжлийн тусламж vйлчилгээ vзvvлж буй нийт эмч, сувилагч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшvvлье. -Чингэлтэйн Эрvvл мэндийн тєвийн хувьд шинэ бvтцээр ажиллаж эхлээд багагvй хугацаа єнгєрлєє. Ачаалал ер нь хэр байна. Иргэд ихэнхдээ гуравдугаар шатлалын эмнэлгvvдийг зорих сонирхолтой байгаа нь ажиглагддаг. -Манайх єнгєрсєн жилийн есдvгээр сараас эхлэн шинэ бvтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Манай тєвийн хувьд єрхийн 16 эмнэлгээр дамжуулан нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн vйлчилгээг дvvргийнхээ 170 гаруй мянган хvнд vзvvлж байгаа. Болж єгвєл гуравдугаар шатлалын эмнэлэг рvv илгээхгvйгээр эмчилгээ vйлчилгээгээ vзvvлэхийг л хичээж байна даа. -Иргэд єрхийн буюу анхан шатны эмнэлэгт итгэх итгэл бас сул байх шиг байдаг. Танай єрхийн эмнэлгvvдийн хувьд vйл ажиллагаа нь ямархуу байгаа бол? -Бид л 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг гэж нэрлэж заншчихаад байгаа юм. Уг нь эмнэлгийн анхан шатны тусламж vйлчилгээг иргэдэд орйтуулах зорилгоор єрхийн эмнэлгийг 1995 онд байгуулж эхэлсэн шvv дээ. Анхан шатны тусламж vйлчилгээг зєв vзvvлнэ гэдэг нь тухайн євчтєн цаашдаа єєр эмнэлэгт хандахад ч дєхєм болдог. Манай дvvргийн хувьд зургаан байшин хороолол, 13 нь гэр хороолол байдаг. Бид єрхийн эмнэлгvvдийг чадавхижуулж, иргэд нь тэндээ шинжилгээгээ єгчихдєг, физик болон цахилгаан эмчилгээ, зvрхний бичлэгээ хийлгэж, эход харуулах зэргээр vйлчилгээгээ аваад байвал бусад 2, 3 дугаар шатлалын эмнэлгvvдийн ачаалал саарна. -Танай эмнэлэг ингэж сааруулаад ачаалалгvй байна уу. Эсвэл єєр ямар нэгэн шалтгаан байна уу. Vдээс ємнє эмнэлгvvдээр хvн ихтэй байдагсан. Гэтэл энэ эмнэлэгт хvн тун цєєн харагдаад байх юм? -Эмнэлгийн vйл ажиллагаа маш эрт эхэлдэг. Тэгээд ч цахим бvртгэлээр цаг авчихсан иргэд дугаарлаж суухын оронд єгсєн цагийнхаа дагуу ирээд эмчдээ vзvvлчихдэг болсон. Мєн єрхийн эмнэлгийн тусламж vйлчилгээг єргєтгєж буйтай холбоотойгоор тэндээ vзvvлэх нь ч нэмэгдсэн. Vvнийг бид биш иргэд єєрсдєє их талархан дэмжиж хvлээн авч байгаа нь ч ажиглагдсан. Саяхан єрхийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээний єдєрлєг зохион байгуулсан юм. Тэгэхэд иргэд бол их ам сайтай байна. -Vйлчлэх шаардлагатай иргэдээ дараагийн шатлалын эмнэлэг рvv явуулахгvйгээр ажиллах бололцоог эрэлхийлж байна гэсэн. Ер нь явууллаа гэхэд хэдэн хувийг нь илгээж байгаа вэ? -Мэдрэл болон зvрхний мэс засал зэрэг томоохон шаардлагатай vйлчилгээ авах хvмvvсийг бол явуулж байгаа. Тvvнээс биш том эмнэлгvvдийн бєєр, зvрх судас, мэдрэлийн тасгууд руу бол бараг явуулахгvй. Эндээ эмчилгээгээ хийчихдэг. -Сая танай эмнэлгээр явж vзлээ. Нэлээд єндєр єртєгтэй ихэнхдээ хувийн томоохон эмнэлгvvдэд л байдаг ходоодны уян дуран зэрэг сvvлийн vеийн тоног тєхєєрємж сайтай болж. Дvvрэг байтугай аймгуудын эмнэлгvvдээс илvv байх шиг байна. Тєсвєєс хангалттай хєрєнгє гаргуулж чадсаных уу? -Тийм шvv. Манай багаж тєхєєрємжvvдийн ихэнх нь гуравдугаар шатлалын эмнэлгvvдэд байдаг. Бид чинь тєсвєєс гэхээсээ илvv дvvргийн Засаг дарга болон ИТХ-ын тусламжтайгаар л тохижуулж байгаа шvv дээ. 2012 онд л гэхэд 230-аад сая тєгрєгийн рентген аппарат, Нийслэлийн Эрvvл мэндийн газраас мєн тийм хэмжээний рентген аппарат, ходоод болон бvдvvн, шулуун гэдэсний дурантай болгож єгсєн. Чих, хамар хоолой, нvдний оношилгоог нарийн тодорхойлох сvvлийн vеийн багажуудар тоноглогдоод л байна. Мєн энэ жил дvvргийн Засаг дарга болон ИТХ-аас Эрvvл мэндийн тєвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хийн системийг тохижуулахаар 200 сая тєгрєг тєсєвлєєд байгаа. -Чагнуурнаас єєр зvйлгvй эмч нар нарийн тоног тєхєєрємжтэй болоод ирлээ. Хэдий сайн тоног тєхєєрємж байгаад боловсон хvчин дутагдалтай бол хэцvv шvv дээ. Эмч нарын ур чадвар хэр байгаа бол? -Тэгэлгvй яах вэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хvнээ сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Зєвхєн дурангийн эмч бэлтгэхийн тулд 4-5 жилийг зарцуулж байна. Манай эмч єєрєє их санаачилгатай учраас єєрийн зардлаараа гадаадад мэргэжил дээшлvvлээд ирсэн. -Танайх гэмтлийн тасагтай болох гэж байгаа гэсэн байх аа? -Эмнэлгийнхээ нэг байрыг гэмтэл, мэс заслын тасаг болгон ажиллаж байна. Цаашдаа анхан шатны хагалгаа, яаралтай тусламж vзvvлдэг болгох хэмжээнд хvргэх санаатай байна. Ингэсэн тохиолдолд ГССЗVТ-ийн ачаалал буурахаас гадна эмч нарын ур чадвар ч улам бvр сайжирна. -Эрvvл мэндийн салбарыг бvхлээр нь авч явахын тулд єнєєгийн эдийн засгийн байдал нэлээд хvнд байгаа. Тэр тусмаа энэ жил эмийн тєсєв багагvй хасагдсан. Танай эмнэлгийн эмийн хvрэлцээ хэр байна? -Тєсєв 24-25 хувиар танагдсан. Ёстой л хоёр идэхгvй хоосон хонохгvй гэдэг шиг л их асуудалтай байгаа шvv дээ. Хvн бол эмнэлэгт хэвтлээ гэхэд хамгийн гол нь эмчилгээ л хийлгэх ёстой. Гэтэл нєгєє эмчилгээний мєнгийг нь хасчихсан байгаа нь хэцvvхэн байдалд л оруулахын эхлэл дээ. Ер нь эрvvл мэндийн салбараас эмч, ажилчдын цалин, эм, унаа, хоолны зардлыг яагаад ч хасч болохгvй гэж vздэг. Эх сурвалж: |
Холбоотой мэдээ
-
ээ (April 02, 2015 10:40:13 am )
Эмнэлгийн ажилчид хувь хүний хувийн нууцыг задалдаг явдал их байдаг. Энэ тал дээр улсаас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Би 90-ээд онд энэ эмнэлгийн 1 сувилагч авгайгаас салсан гэтэл яасан гээч өрхийн эмнэлэгийн эмч, сувилагчдыг дарамталж шахаж байгаад миний эсрэг хачин жигтэй үйлдэл хийх гэж байгаад өрхийн эмчин зөвшөөрөхгүй болохоор нь арга хэмжээ авхуулж байсан аймшиг. Төрөх эмнэлэг дээр очиж миний суусан бүсгүйн түүх намтар, өвчний түүх, гарсан хүүхдийн тухай гээдл бүхийл нууцыг төвөггүй авч байсан. Тэр байтугай хүүхдийн түргэн тусламжийн хуурамч дуудлага байнга явуулж манай гэрт ирж их дарамталдаг байсан. 15 жил их зовсондоо. Эмнэлэгт үзүүлчихэж болохгүй эрхээ хасуулсантай адилал юм болсон. Би одоо хир нь их айдагдаа адгийн шула мдаа…Харахаас яс хатвалцдагаа энэ миний буруугийнх байсан байхдаа. Залууст хэлэхэд ханиа зөв сонгож байж авгай гэдэг хүнийг олж суугаарай гэж зөвлөе.
1 Comment