Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав.
Шалгалтын явцад холбогдох баримт материалуудыг хянан үзэхэд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Дээрх албан тушаалтнуудад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
Холбоотой мэдээ
-
Zochin (March 31, 2015 1:41:12 pm )
Jijig garuudiig alah umaa. Mongolbank bol baihgui l biz de?
-
Мөөгий (March 31, 2015 4:32:45 pm )
хурган дарга нар томроод хөгийн юмнууд монгол банк бол сураггүй л биз
дээ -
Tarsag (March 31, 2015 6:36:42 pm )
Монгол банкны Золжаргал монголын сан хомрогийг 2 дахь удаагаа самарлаа! Залуу хунд чинь нэг хийморь лундаа гэж байдагдаа! Яасан хоосон хосор цариалсан оодгуй амьтан вэ? Хамгийн гол нь энэ малыг байлгаад л байх юм. АН-ынхан гэж дуурчихсэн гарууд юмаа!
-
Зочин (April 01, 2015 9:43:11 am )
Монгол банкний удирдлагуудийг огцоруулж чадахгүй биздээ тжндээс мөнгө саагчид олон байгаа учираас орлдоход хэцүү шүүдээ
4 Comments