Эндээс нэг зvйлийг харахад тун сонирхолтой зvйл ажиглагдаж байгаа юм. Єєрєєр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжэээний хохирол учруулсан, авлига, хээл хахууль авсан зэрэг хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг шалгаад эхлэхээр яг дээрхийн адил vйл явц єрнєдєг. Гэнэт баривчлагдана, хэсэг хугацаанд саатуулагдана, батлан даалтад гарахыг хvснэ. Эцэст нь эрvvл мэнд нь доройтож, эмнэлэгт хэвтээд, хамгийн сvvлд “аргагvйн эрхэнд” батлан даалтад гарна. Энэ бол vнэн хэрэгтээ хэрэг замхрах шатандаа орохын цондон. Яг энэ зарчмаар албан тушаалтнуудын дуулиант хэрэг єрнєсєн байдаг. Тухайлбал цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг эргэн санаж болно. 2008 оны 7 сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Эргvvл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсvх нарыг шvvх гэж хэд дахин хойшилж, заримыг нь эмнэлгийн ортой нь Цагдан хорих байр луу зєєвєрлєж байсан нь саяхан. Тэдэнд шvvхээс 2-6.6 жилийн ял оноосон ч бvгд эрvvл мэндийн шалтгаанаар эрх чєлєєгєє эдлээд, энх тунх амьдарч явна. Мєн МИАТ-ийн дарга нар буюу Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсvрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нартай холбоотой хэрэг ч мєн л даатгалын зохиомол компанид их хэмжээний мєнгє гуйвуулсан, завшсан, угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх vндэслэлээр эхэлж, анхан шатны шvvхээс 10-аас дээш жилийн ял оноож байлаа. Гэтэл эцэстээ Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсvрэн нар эрvvл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа ємнє эрх чєлєєтэй болж суллагдсан бол Ч.Орхон магадлангаар орж хамгийн сайн хvмvvжигч хэмээн наранд гарах болсон. Олны анхаарлыг одоо хэр нь татсаар байгаа дараагийн албан тушаалтан нь цагтаа Ерєнхий сайдын ахлах зєвлєх байсан Л.Гансvх. Тvvнд АТГ-аас эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлсэн бєгєєд ємгєєлєгч нар нь vйлчлvvлэгчээ батлан даалтад гаргах хvсэлт удаа дараа тавьж байв. Эцэст нь єнгєрсєн оны 10 дугаар сарын сvvлээр мєн л биеийн байдал нь муудсан хэмээн “чєлєєлж”, ємгєєлєгчдийн хvсэлтийг биелvvлсэн. Энэ хэргийн тухайд одоо Л.Гансvхийг Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зvйлийн 263.2, 150 дугаар зvйлийн 150.3, 166 дугаар зvйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дvгнэлт vйлдvvлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжvvлээд байгаа. Дараагийн суллагдахаар зэхэж байгаа “албан тушаалтан нь” Татварын Ерєнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансvх. Тvvнийг 17 тэрбум тєгрєгийн хэрэгт холбогуудлан шалгаж эхэлсэн бєгєєд шvvхээс чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял, 100 сая тєгрєгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч сvvлийн vед мань хvний биеийн байдал нэлээд муудаж мєн л эрvvл мэнд нь сайнгvй байгаа гэх сурагийг ойр тойрныхноороо дамжуулан олон нийтэд тvгээх болсон. Тиймээс Ч.Гансvх тун удахгvй нарны амьдралдаа эргэн ирэх нь гэдэг мессеж, нийгэмд хэдийн тараад байгаа юм. Энэ мэтчилэн албан тушаалтнууд боломжтой бол хэргээс мултарч, болохгvй бол эрvvл мэндийн шалтгаанаар нарсны амьдралаа, наранд тааваараа єнгєрєєдєг болоод байна. Хэрвээ эрvvл мэнд нь муу гэсээр байтал батлан даалтад гаргаагvй, эмнэлэгт хэвтvvлээгvй бол Цагдан хорих тєвд саатуулагдаж байхдаа амиа алдсан талийгаач Д.Амарсайханы асуудлыг хєндєж, ясыг нь єндєлзvvлнэ. Цагдан хорих тєвийнхєн нь ч хариуцлага алдсан болохоор дахин буруудахгvйн тулд “суллачихдаг” бололтой. Уг нь vvний цаана маш олон хvний нєр их хєдєлмєр, улсад учруулсан их хэмжээний хохирлын талаар яригддаг. Тухайн хэргийг илрvvлэх, байцаах зэргээс эхлээд хохирол барагдуулах, улсад тєлсєн энгийн иргэдийн татвар гээд тоочвол асуудал мундахгvй. Тиймээс албан тушаалтнууд ч хуулийн ємнє толгой гудайдаг гэдгийг, тєр тємєр нvvртэйг харуулах ёстой байлтай. Харамсалтай нь ямбатнууд албан тушаалаа ашиглан авлига авч байхдаа толгой дээгvvр явснаа ялын талаар сонсохоор хамаг бие нь сульдаж, эрvvл мэнд нь мууддаг “хэврэгхэн” амьтан болж хувирсаар байна. Vvнд ямар нэгэн байдлаар эрх зvйн зохицуулалт хийхгvй бол энгийн иргэд сэжигтэн, хариуцагчаар татагдан саатуулагдсан vедээ Цагдан хорих тєвийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг нь батлан даалтад гарахаас ч хэцvv асуудал гэдэг юм билээ. Гэтэл дээр дурьдсанчлан дуулианы эзэн болсон албан тушаалтнуудын хувьд ял завших энгийн аргаа “эрvvл мэндийн байдал доройтсон” гэдэг байдлаар хаацайлсаар байх уу. Яг vнэндээ євчин хэлж ирдэггvй, хийсч ирдэг гэдэг ч єнєє цагт бол ялаас чєлєєлєх тєрлийн зарим євчин албан тушаалтнуудыг “онилж” байгаад очоод наалдчихдаг юм болов уу гэсэн сэтгэгдэлийг тєрvvлж байгаа нь ч нууц биш. Єнєєдєр хvчин тєгєлдєр мєрдєгдєж буй “Ялаас чєлєєлєх євчний жагсаалт, хvнд євчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа vзvvлэх журам”-д зааснаар Ялаас чєлєєлєх 29 тєрлийн євчний жагсаалт бий. Тэдгээрээс чихрийн шижин, элэгний архаг дутмагшил, хатуурал, бєєрний архаг дутмагшил євчнvvд л монголын албан тушаалтан, ямбатнуудыг хамгийн ихээр “хоргоогоод” байдаг аж. Харамсалтай нь энгийн иргэнийг бол тоох ч vгvй. Тэр ч утгаараа Цагдан хоригдох тєвд саатуулагдаж буй иргэд батлан даалтад гарах боломжгvйгээ мэдэнгvvт “ямбатнуудын євчин” тусахсан гэдэг гажиг мєрєєдєлтэй болдог гэнэ. Тэгвэл тэдэнтэй адил ялаас чєлєєлєгдєхгvй ч ядаж эмнэлэгт хэвтэнэ гэсэн бодол тээж буй нь тэр аж. |
Холбоотой мэдээ
-
zulka (March 31, 2015 8:31:02 am )
shorond oroxooroo l bie ni uvduud unax yuma. jiriin irged bol uvduud ch xereggui sh te
-
bi (March 31, 2015 11:51:18 am )
bie n uvduh n ch yahav ugaasaa paalantai jorlond baaj udun hunjild noirsdog gedeg shig nyalzrai novshnuud hed honogiin pyan daahgui, gol n adilhan ardiin huuhduud tend bie n uvdsun ch yamar negen arga hemjee avahgui, ulmaar tendee uhej bga humuus ch zunduu l bga…
-
Anonymous (March 31, 2015 12:59:42 pm )
Монголд хууль хэрэггүй . дур дураараа л байх нь зөв болжээ. Улсын хөрөнгийг дуртай нь дураараа иднэ. Ял авна. Чөлөөлнө.Чөлөөлөгдөнө.Хуульгүй бол ийм нөхдүүдтэй иргэд нь тэмцэнэ. Тэднээс авахаа авна. Шийтгэхээ мэднэ.
-
Taнгараг (March 31, 2015 1:36:15 pm )
Хэн ч бай шоронд байна гэдэг тиймч сайн зуйл биш байхаа. Оноодор монголын шорон дуурэн л байна. Хунлэг бус хуулийнхан болон атгаг санаатнуудын явуулгаар хэрэгт холбогдогсод суулийн уед олширсон. Тэр болгоныг гаднаас нь хараад харааж зухээд яахав. Монголын иргэд шоронд бус гэртэй л байвал сайхан юм бишуу?! Энд бичээд байгаа хумуус бол магадгуй хамгийн муухай луйварчид ч байж юуны магад?’
-
мгл (March 31, 2015 3:07:51 pm )
Бузарууд тэрбумаас дээш хулгайлчихаараа монголд эмчлэгдэхгуй овчин тусцгааж дандаа гадаадад эмчилгээнд явна. Манан гуай энэ хулгайч дээрэмчдээ ядаж монголд эмчлуулж сургаач. Ялаа дутуу хаяад л нисээд явчих, мороороо нисчихгуй хэвлэлээр нэг тунирхал тавина
-
zochin (March 31, 2015 5:20:10 pm )
Uneheer yl hongoloh zaalttai ovchinoor yuagaad darga nar ovdood baidag yum bol.Ajilchidiinhaa omnoos biee hairlahgui zutgeed tegsen baih oo.Ingej setgel gargaj baihad ajilchid ni yduuraad l archaagui gedeg ni.
-
r (March 31, 2015 6:19:12 pm )
qr
-
Anonymous (March 31, 2015 6:38:09 pm )
Энэ төр арай дэндүү байна Жирийн ард шоронд өвчнөөр үхэж л байдаг Дарга яахаараа эрүүл мэндийн байдлаар суллагддаг юм бэ иХурдан их бага хуралтай болж ИХуралд жинхэнэ ардуудыг суулгаж байж энэ даварсан дарга нарыг төрөөс зайлуулцгаая
-
ИРГЭН (March 31, 2015 9:24:51 pm )
ХЭРВЭЭ ИНГЭХ ЮМ БОЛ ШОРОНГИЙН БҮХ ХОРИГДЛЫГ СУЛЛАХ НЬ ЗӨВ. ТЭД Л.ГАНСҮХ, С.БАТМӨНХ НАРААС ИЛҮҮ ХОХИРОЛ МОНГОЛ УЧРУУЛААГҮЙ ЭЭ…
-
Anonymous (March 31, 2015 10:24:14 pm )
Mongold er ni huuli shuuh gej baina uu.
-
Matar (March 31, 2015 10:27:04 pm )
Bayn humuus ni hergees multardag,yduu ard ni ys suudag shudarga bus baidal gazar avah ni dee.
11 Comments