antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 5 comments

У.Хүрэлсүх: Асуудлыг шийд, чадахгүй бол хариуцлага тооцно

нийтлэсэн Admin

hurelsuhhuralМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрчээ. “Энержи ресурс” компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамжийн ялгаатай тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс Шадар сайдад  уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

“Энержи ресурс” компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Хураамж өндөр байгаагаас  болоод Орон нутгийн таван толгой болон “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрс ачсан  машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон  хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдэж 1 доллар болгох, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, бүх автомашиг засмал замаар тээвэрлэдэг болгох асуудлыг 7 хоногийн дотор шийдэхийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, “Эрдэнэс монгол” ТӨХК-ийн удирлагууд, холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Шадар сайд “Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ, ард иргэдээ бодсон шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг би үүрэг болгож байна. Шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно. 7 хоногийн хугацаа өгье” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zulka (March 31, 2015 8:25:38 am )

    zergiinxen ch ug ni ajliig xiilguulne dee

  • зочин (March 31, 2015 9:44:47 am )

    зөв, хийж чадахгүй албан тушаалын нөхөөс болсон юмнуудыг хашраавал таарна, мэдэхгүй байлаа гэхэд харахад л мэдээжийн зүйлийг хүнээр хэлүүлэлтгүй хийж болдоггүй л юм байхдаа энэ албан тушаалтнууд

  • цэцэг (March 31, 2015 1:52:12 pm )

    зөв зөв бас хариуцлага гэж нэг юм байх хэрэгтэй ш дээ

  • Anonymous (March 31, 2015 5:23:33 pm )

    Ёстой зөв арай дэндүү байдаг шүү. Маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

  • olon (April 01, 2015 7:27:59 pm )

    zubv hurlee shaagaad shaagaad yavchih

antalya rent a car