antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 1 comment

Хүний эрхийн 14 дэх илтгэлийг өргөн барив

нийтлэсэн Admin

huuliorgonbariv Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барив.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.

Энэ удаагийн илтгэлд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн талаар, Хүний эрхийн боловсролын талаар, Төрөлжсөн асрамжийн газартай холбоотой асуудлаар, Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба хүний өмчлөх эрхийн талаар, Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаарх саналуудыг тусгасан байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалт, судалгааны дүн болон ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн боловсруулдаг  болохыг онцлоод, уг илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн талаарх асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээлэл багтдаг болохыг танилцуулав. Түүнчлэн энэхүү илтгэлийг Хүний эрхийн дээд комиссарын газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо, Ази-Номхон далайн бүсийн адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний байгууллагуудад хүргүүлдэг гэлээ.

Улсын Их Хурлын даргад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг өргөн барих үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ZALUU (March 31, 2015 11:46:11 am )

    kkkkkkkkkkkkkkkkkkk

antalya rent a car