antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 1 comment

Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

нийтлэсэн Admin

achigch mashinХууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосон.

Үүний дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Дээрхтушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцоно уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • т (March 30, 2015 11:19:50 am )

    55000 төг биш 70000-80000 төгрөг авч байгаа шүү дээ, зөрүү мөнгө нь хэнд очиж байгаа вэ

antalya rent a car