antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 1 comment

Нєєцийн махыг єнєєдрєєс худалдана

нийтлэсэн Admin

Нийслэлийн хvн амын хаврын хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд єнгєрсєн онд нийтдээ 14.544.6 тонн нєєцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, “Мах импекс” ХК 3.112.1 тн, “Мах маркет” ХХК 3.006.5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан-Уул аймагт “Дархан мийт фvvд” ХХК 1081.4 тн, Орхон аймагт “Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах нєєцлєєд буй аж.
Нєєцийн махыг єнгєрсєн сараас худалдах байсан ч нєєцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгж улсаас авах урамшуулалын мєнгєє аваагvй учир худалдаанд гаргахгvй байсан. Тэгвэл єнгєрсєн баасан гарагт Хvнс хєдєє, аж ахуйн яамнаас Махны холбоотой гэрээ байгуулснаар єнєєдрєєс эхлэн нєєцийн махыг нийслэлийн зургаан дvvргийн 600 гаруй цэгээр худалдаалахаар болсон байна. Тухайлбал, энэ жил нєєцийн махны жижиглэнгийн vнийг доорх байдлаар тогтоосон байна. Vvнд vхрийн мах 5750, хонь 5500, ямааны мах 4500-4800 тєгрєгийн хооронд борлуулах юм. Дээрх vнэ нь зах зээлийн vнээс 600-800 тєгрєгєєр хямд зарж байгаа аж. Дашрамд дурьдахад хуучнаар Vйлдвэр хєдєє аж ахуйн сайдын багцаас аж ахуйн нэгжvvд нєєцийн махны кг тутамд 1000 тєгрєгийн урамшуулал авахаар єнгєрсєн жил гэрээ байгуулж байсан юм.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (March 30, 2015 9:59:38 am )

    ОДОО ХАТСАН МАХ БАРАГ 6000 АВАХЫН ОРОНД ЗАХААС 6000-ААР ШИНЭ МАХ АВААРАЙ.

antalya rent a car