Энэ vгийг УИХ-д суудалгvй Монголын ногоон нам, Эрх чєлєєг хэрэгжvvлэгч нам, Хамаг Монголын хєдєлмєрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон “Эрс шинэчлэл” хєдєлгєєн зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтэй хэлж байгаа. Мєн тэдэнтэй саяхан АН-аас гарснаа зарласан Л.Гvндалай ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын чуулган завсарласан энэ єдрvvдэд тєрийн ордон эл хуль оргиж байгаа ч Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл боловсруулах vvрэгтэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Н.Батбаяр, бvрэлдэхvvнд нь багтсан УИХ-ын гишvvн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лvндээжанцан, Л.Цог, С.Оюун нар саарал ордноос гарч, орсоор яваа нь харагдаж байгаа нь чухамдаа Vндсэн хуульд оруулах єєрчлєлтvvд чимээгvйхэн боловсруулагдаж байгаагийн илэрхийлэл гэлтэй. Єнгєрсєн лхагва гарагт Vндсэн хуулийг єєрчлєх ажлын хэсгийн бvрэлдэхvvнд багтдаг УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгvй намуудын тєлєєллийг хvлээн авч уулзсан. Уулзалтын vед УИХ-ын дэд дарга Л.Цог, Vндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улстєрийн намын тухай хуулиудад оруулах єєрчлєлтийн талаар мэдээлэл хийхдээ Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерєнхийлєгчийг ард тvмнээс сонгогддогийг болиулах, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Vндсэн хуулийн єєрчлєлтєд оруулах саналтай байгаагаа дуулгасан юм. Мєн намын бvтэц ямар байх, намууд хатуу гишvvнчлэлтэй байх эсэх, УИХ-д суудалтай намуудыг тєрєєс санхvvжvvлдэг болох зэрэг єєрчлєлтийг Улстєрийн намын тухай хуульд тусгуулах саналтай байгаагаа ч мэдэгдсэн. Энд сануулахад УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны єдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах асуудлыг судлах vvрэг бvхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ.
Хэдийгээр Vндсэн хуульд єєрчлєлт оруулах УИХ-ын ажлын хэсэг энэ сарын 9-ний єдєр ээлжит хурлаа хийж, энэ ажил ямар нэгэн байдлаар урагшилж байгаа мэт харагдавч УИХ-д суудалгvй улстєрийн намуудаас гадна иргэний хєдєлгєєнvvд одоогийн УИХ-д Vндсэн хуулийг єєрчлєх эрхзvйн чадамжгvй, ард тvмний олонхийн саналыг авалгvйгээр эцэг хуульд гар хvрэхийг зєвшєєрєхгvй гэдгээ янз бvрийн байдлаар илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “УИХ эцэг хуулийг єєрчлєх ямар ч ёс суртахууны чадамжгvй” гэсэн байр суурьтай байгаа бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ерєнхийлєгч болон УИХ аль аль нь ард тvмний илэрхийлэл болж чадахгvй байгаа тул огцрох ёстой” гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа. Мєн Хамаг Монголын хєдєлмєрийн намын дарга Ц.Шинэбаяр “УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай” гэдгийг сvvлийн єдрvvдэд байнга илэрхийлсээр байна.
Гэтэл Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсгийн гишvvн Р.Гончигдорж болон С.Оюун нарын мэдэгдэж байгаагаар тэд энэ хаврын чуулганаар амжиж Vндсэн хуульд оруулах єєрчлєлтийн тухай хуулийн тєслєє УИХ-д єргєн мэдvvлэх зорилготой байгаа аж. Ер нь хуулиараа аль нэг намын эрх ашгийг Монголын тєрєєс дээгvvр тавьж, ашиг сонирхлын зєрчил vvсэхээс сэргийлэх vvднээс Vндсэн хуульд оруулах єєрчлєлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын ємнє баталсан байх учиртай нь vнэн. Гэтэл УИХ-ын намрын чуулган завсарлаж, залгуулаад Цагаан сар, эмэгтэйчvvд, цэргийн баярууд vргэлжилсээр тэртэй тэргvй ажлаа ёс тєдийгєєр гvйцэлдvvлдэг Монголын улстєрчдийн тухайд Vндсэн хуульд єєрчлєлт оруулах амаргvй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нєхцєл vvсчихээд байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо. Нєгєєтэйгvvр энэ ажлын хэсэгт 1992 онд Vндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лvндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг нарын УИХ-ын гишvvд болон цєєнх хоёр намын тєлєєлєл багтаж байгаа. Єнгєрсєн хоёр жилийн хугацаанд Vндсэн хуульд єєрчлєлт оруулах нь зєв vv гэдгийг судалж vзээд ийнхvv эцэг хуульдаа гар хvрэхээр зориглоод байгаа нь энэ юм. Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсгийнхэн давын ємнє 1999-2000 он дамнуулан хийсэн “дордуулсан долоон єєрчлєлт”-ийг засч сайжруулах ажлаас Vндсэн хуулийн єєрчлєлтийг эхлэх нь зєв гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илvv vр ашигтай, хvчтэй болгох чиглэлийн єєрчлєлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдээд байгаа. Хамгийн гол нь энэ удаа Vндсэн хуульд гар хvрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгvйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан єєрчлєлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад тєрvvлээд байгаа нь нууц биш. Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дєрєвдvгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах єєрчлєлтийн тухай хуулиа УИХ-д єргєн мэдvvлсэн байх учиртай. Гэтэл долоохон хоногийн дараа эцэг хуульдаа амьдралд нийцтэй єєрчлєлт оруулах тухай санал дvгнэлтээ УИХ-д єргєн барьж амжина гэдэгт Монголын ард тvмэн, УИХ-д суудалгvй улстєрийн намууд огтхон ч итгэхгvй байгаа юм. Ялангуяа энэ чухал ажил цаг нь тулчихаад байхад ажлын хэсэгт багтсан дарга, гишvvд ойр ойрхон хилийн дээс алхан чухам ямар ажил амжуулж яваа нь мэдэгдэхгvй зугаалсаар байснаа гэнэтхэн ухаа орсон юм шиг нэг амьсгаагаар амжуулахаар муйхарлан дайрах нєхцєл бvрдчихлээ. Олон нийтийн зvгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгvvд УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэг томилсон, нєгєєтэйгvvр Vндсэн хуулийн єєрчлєлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хvндрэл, эдийн засгийн хvндрэлээс гарах арга хэмжээ, элдэв баяр ёслол, наадамтай давхцахаар байгаа нь эргээд Монголын улстєрчид сурсан зангаараа зун болж хvмvvсийн анхаарал сарнисан vед буюу баяр наадмаар “болохгvй” зvйлээ хийх нь vv гэсэн хардлагыг тєрvvлж байгаа юм. Єєрєєр хэлбэл, єєрсдийнхєє эрх ашигт нийцvvлэн Vндсэн хуулийг єєрчлєх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой. Одоогийн эрх баригчид Vндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хvрэх хуул эрх зvйн баталгаа гэлцээд байгаа. Гэхдээ єнєєдєр Монголд нvvрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Vндсэн хуулийнхаа vзэл баримтлалд зоригтой єєрчлєлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишvvдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хvрэх хууль эрх зvйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон хvн санал нийлэх болов уу. Эцэг хуульд гар хvрэх хэрэгтэй хэрэггvйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхvv энэ парламент єєрчлєлт оруулах гэж байна. Хаврын чуулганаар амжиж тєслийг оруулж ирэхээр улайрч байгаа нь цаанаа олон учир шалтгаантай. Vндсэн хуульд єєрчлєлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон єєрчлєлт”-ийн хор нєлєєгєєр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишvvн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын болчимгvй гажуудлуудаас эхлэх ёстой ч энэ талаар тєдийлєн ярихгvй байна. Єєрєєр хэлбэл гадаадын хєрєнгє оруулагчдыг vргээж, єнєєдєр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтvvлэхэд шийдвэрлэх нєлєє vзvvлсэн 68 хувийн татварыг хэрхэн баталсан шиг УИХ хэдхэн популистын нєлєєнд автах боломжуудыг давын ємнє хаах учиртай ч Н.Батбаяраар ахуулсан Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэг энэ тухайд ам нээхгvй л байна. Олон нийтийн зvгээс хамгийн их яригдаж байгаа єєрчлєлтvvдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Vндсэн хуулийн заалтуудыг давын ємнє єєрчлєн сайжруулах асуудал орж байгаа. Мєн бvх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг єєрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгvй. Єнєєдєр баруун Европын ихэнх хєгжилтэй орнууд хотын дар¬га болон бусад томоохон албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чєлєєт сонгуулийн бодит жишээ юм. Гэтэл энэ талаар эрхэм улстєрчид таг дуугvй л яваад байна. Ер нь Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, С.Оюун, Л.Болд, С.Баярцогт нар юу л хийгээд байгаа бол доо.
Эх сурвалж:

|
5 Comments