Их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа энэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ “Фейсбүүк, Твиттерийн дагагч, дагуулагч та бүхэндээ ирж буй 2015 оны мэндийг хүргэе. Ирэх жил та бүхэнд маань аз хийморь, олз омог, цог золбоо дүүрэн жил болох болтугай гэж миний зүгээс хүсэн ерөөж байна. Та бүхэн ирж буй 2015 ондоо хүчирхэг, нийтэч байж, сайн сайхан үйлсийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
Мэдээж олны буян, олны хишиг, итгэл найдвар агуу байдаг. Ямар ч байсан миний та бүхэндээ амалж байсан Хүүхдийн эмнэлэг маань 2015 онд баригдах түвшиндээ хүрч байна. Он гараад би Токио явна. Ингээд Монголд 150 ортой хүүхдийн эмнэлэг ирэх жилийн өдийд ашиглалтад ороод, өвчтэй шаналж буй хүүхдүүдээ эдгээхийн төлөө үйлээ бүтээх байх аа. Та бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ оноо баяр баясгалантай, инээд хөөр цалгин сайхан угтаарай” хэмээсэн.
Ямартай ч манай улсад хамгийн ихээр тулгамдсан хүүхдийн эмнэлэгийг төр засаг нь хийж чадахгүй байхад Д.Дагвадорж өөрийн хөрөнгөөр барих болсонд ард түмэн талархаж буй. Тэгвэл тэрбээр дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг барихаар Японд судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (March 27, 2015 6:02:17 pm )
Saihan medee bna. Davgadorjid amjilt khuse.
-
иргэн (March 27, 2015 9:58:18 pm )
Маш их баярлалаа .ажилд нь амжилт хүсье улсад барьж өгөх юм уу хувь даа юм болов уу сайн ойлгоогүй тул т ви т ер тээ жиргээрэй хариугаа
-
Зочин (March 28, 2015 9:30:50 pm )
Сайн ба монголн баячуул гэж оорсдийгоо нэрэлсэн гуйлагчид улгэр жишээ болж бгаад баяр хургье баян гэж нэрлээд бгаа хэдэн ноход бол оорсдоо ч битгий хэл ур хуухдууд нь ч хулгай луйвраар цуглуулсан юмыг нь идэж чадахгуй дээ ард тумэн монгол улсад хэн тус болно тэд л уейн уед буян заятай явах болно ооо голоо цохсон баядуудын ур хойчис ургэлж л гуйлгчин архичин болдог хуултай даа
-
Anonymous (March 29, 2015 5:08:56 pm )
Uhaantai xun uur bdg um bna
-
zochin (March 29, 2015 11:46:46 pm )
ehelj setgeh heregtei ajaa gegeenees omno emneleg barih baisan yum geleech iluudeh bish dee.amjilt husie.
-
irgend (March 31, 2015 6:16:15 pm )
chi uuruu ehleed setgechihgui baij hiine buteene gej baigaa hund bitgii zaaj bai. am duugarhaar ajil bolgo
-
-
zochin (March 31, 2015 3:14:44 pm )
ok ok
7 Comments