antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2015 3 comments

Солонгост төгсөгчдийг баярын үдэшлэгт урьж байна

нийтлэсэн Admin

 Монгол Солонгос улсын дипломат харилцаа байгуулсны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д их дээд сургууль төгсөгчид цуглаж, нэгэн үдшийн хамт өнгөрөөхөөр болжээ.

Уг арга хэмжээг Солонгост сургууль төгсөгчдийн холбоо буюу  МAGIKO ТББ (Mongolian Association of Gratuates in Korea)-аас зохион байгуулж байгаа юм байна. МAGIKO ТББ нь гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Солонгост сургууль төгсөгчдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 9 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.

6tqas7mgcb529ctqlefpebfmdi
Тэдний зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээнд Монгол Солонгосын дипломат харилцааны үр шим болсон Солонгост сургууль төгсөгчиддөө нэгтгэх уулзуулах, харилцаа холбоог нь бэхжүүлэх, гишүүнчлэлээр элсүүлэх, төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтах юм байна.

Үдэшлэг 2015 оны 3 дугаар сар 27-ны баасан гарагийн 19 цагт Blue Sky зочид буудлын 2 давхрын  Seasons ресторанд болно.

Үйл ажиллагааны товч хөтөлбөр:

–    Бүртгэл
–    Нээлтийн ажиллагаа
–    Төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх ажиллагаа
–    Гишүүний үнэмлэх гардуулах, гишүүнийхураамжхүлээнавахажиллагаа
–    Холбоонд хандив өгөх ажиллагаа
–    Дурсгалын зураг авхуулах ажиллагаа
–    Нэрийн хуудас солилцох ажиллагаа
–    Бусад арга хэмжээ

Бусад мэдээлэл:

–    Dress code: Албан ёсны

–    Dinner: Buffet

–    Бэлдэж ирэх: Гишүүний хураамж 20,000₮ + Дипломын ажил

АНХААРАХ:

Гишүүний үнэмлэхийг урьдчилан хэвлэж бэлдэх тул ЦЭЭЖ ЗУРАГ болон дараах мэдээллийг [email protected] хаягаар илгээнэ үү.

Ø Овог нэр –
Ø Хүйс –
Ø Төрсөн он сар –
Ø Гэрлэсэн эсэх –
Ø Төгссөн сургууль –
Ø Хэдээс хэдэн онд суралцсан –
Ø Мэргэжлийн зэрэг –
Ø Мэргэжил –
Ø Дипломны сэдэв –
Ø Хаана ажилдаг –
Ø Албан тушаал –
Ø Мэйл хаяг –
Ø Фэйсбүүк хаяг –
Ø Гар утасны дугаар–

MAGiKO

Гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж,  хоорондын харилцаа холбоог бэхжүүлдэг байгууллага байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (March 28, 2015 3:23:40 pm )

    Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
    Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
    Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
    Би Монголоороо гоёдог
    Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
    Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
    Би Монголоороо гоёдог
    Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
    Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
    Би Монголоороо гоёдог

  • Иргэн (March 28, 2015 3:24:20 pm )

    Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
    Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
    Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
    НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би

  • Иргэн (March 28, 2015 3:24:38 pm )

    Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
    Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
    Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
    Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

antalya rent a car