
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлж, хяналт тавихад эдгээр байгууллагатай хамтран ажиллана. Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэл төрийн бус байгууллагуудтай хог хаягдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах гэж байна. Хог хаягдалтай захиргааны аргаар тэмцэхээс илүү олон нийтийн байгууллагуудтай хамтран иргэд, оюутан залуус рүү чиглэсэн ажил хийвэл илүү үр дүнд хүрнэ. Мөн төрийн захиргааны байгууллагыг иргэдэд хүрч үйлчилдэг болгохоор зорьж байна. Цаашид олон нийт рүү чиглэсэн ажлыг хувийн хэвшлүүдэд хариуцуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү хамтын ажиллагааг үр дүнд хүргэх нь чухал юм. Үр дүнд хүрч чадвал төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны цаашдын их үйлсийн эхлэл тавигдана” гэлээ.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “2015 оныг хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын эрс өөрчлөлтийн жил болгоно. Эрүүл цэвэр орчинд амьдрах нь иргэн бидэнд, бидний үр хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг ухаарах хэрэгтэй. Хувийн хэвшлүүдтэй хамтран ажилласнаар энэ онд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.
Холбоотой мэдээ
-
Иргэн (March 27, 2015 8:09:21 am )
Хог тээврийг хотоос санхүүлждэг буруу өөрсдөө хогны орлогоор ажиллах ёстой болдог юм хогныхон санхүүжилтээр чинь том машин өөрсдөө авч унаад хогондоо хэдэн эвдэрхий машин явуулаад жолоч нарынхаа махыг зулгааж байнаа хотын дарга энэ асуудлаа эргэж харах цаг нь болжээ
1 Comment