Ая зохиогч Б.Чинбат Төрийн ордонд Давтагдашүгүй тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тоглолт болоход 5-хан хоног үлдээд байхад байдал эвгүй тийшаа хандаад байна. Төрийн ордон насжилт өндөртэй, газар хөдлөлтөд тэсвэргүй тэртусмаа тоглолт болох их танхим хэзээ мөдгүй нурах дөхөд байгаа болохоор энэ удаагийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариулт сонсоод байгаа аж.
Түүнийг тоглолтыг зохион байгуулагч, лобби хийж зөвшөөрөл хөөцөлдөж байгаа УИХ-ын хэдэн гишүүний эхний оролдлого бүтэлгүйтэв.
Үнэхээр энэ танхимд тоглолт хийж болно. Ашиглаж болно, Төрийн ордны аюулгүй байдал хангагдсан гэсэн баталгаа гаргаж өгвөл зөвшөөрч болох юм. Хэрэв болохгүй гэвэл зөвшөөрөл өгч болохгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “шавар” болов. Үнэхээр ордны их танхимд тоглолт хийж байхад нуралт үүсвэл үзэгч олны амь нас хохирно.
УИХ-аас зөвшөөрөл авах гээд дийлээгүй тэд Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлтээ уламжилжээ. Болдод зөвшөөрөл өгч болсон юм хоёр дахиа өгөх байх гэж найдаж байгаа гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ацан шалаанд орж ялгаварласан гадуурхсан хэрэгт унах гээд байдаг. Эндээс харахад Д.Болд, Б.Чинбат хоёрын хэн нь илүү лоббитой, “хүчтэй” гэх тэмцэл өрнөөд байх шиг.
Б.Тэнгис www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 11, 2011 2:55:09 pm )
hoylaa hvhctei shvde hoyland n amjilt hvsei
-
Anonymous (December 11, 2011 6:36:48 pm )
boldiig medehgui yum zarimdaa yamaa shig dugaraad yadargaa bolchihdog yum bishuu
-
Anonymous (December 12, 2011 12:03:39 am )
yaj boldiig chinbaatai haritsuulah yum be yag yu hiisen hun yum ter chimbaa
3 Comments