antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2015 12 comments

Манай улсад 35 тэрбумын хохирол учруулсан “Саусгоби Сэндс”-ийн удирдлагуудад оноосон ялыг хэвээр үлдээлээ

нийтлэсэн Admin

sausgebiМонголд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулж татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд татагдаад байгаа. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарын гаргасан гомдлыг  хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлсэнээр тэд эрх чөлөөтэй болж, нутаг буцсан билээ. Нутаг буцсан даруйдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргэн төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан. Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Хэдийгээр шүүхээс ялыг хэвээр баталсан ч нэгэнтээ МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир тэд эрх чөлөөтэй иргэд хэвээр байх юм. Мөн шүүхээс тэднийг МУ-д учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргүүлэн төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zo (March 25, 2015 7:57:48 pm )

    Элбэгдорж еронхийлогчоо .шуухийн энэ шийдвэрийг та одоо яах вэ?эдлэх ял хэвээр байна шуудээ.монгол хун байсан бол буцаж шорондоо орно доо.Гадаадын энэ луйварчидыг та одоо яах вэ? Энэ жинхэнэ хууль хэрэгжилтуу эсвэл завхарал уу? Та хариулаач

  • Иргэн (March 25, 2015 8:16:17 pm )

    Хүн махан бие (LQ), оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Одоогийн улс төрчид бол мулгуу тэнэг оюун ухаан (IQ)-тай, монголоо гэх зүрх сэтгэл (EQ) нь царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан (IQ), халуун зүрх сэтгэл (EQ)-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Жавхлан бол ард түмний нэгээхэн хэсэг. Тэр улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Зөвхөн тэр ч биш мянга, мянган монголчууд улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна. Жавхланг эсэргүүцэж, муулж байгаа хүмүүс бол оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь үхсэн хүмүүс.

  • Иргэн (March 25, 2015 8:16:52 pm )

    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/

  • Иргэн (March 25, 2015 8:17:18 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (March 25, 2015 8:17:49 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (March 25, 2015 8:18:12 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (March 25, 2015 8:18:34 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (March 25, 2015 8:18:57 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (March 25, 2015 8:19:15 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • irgen (March 25, 2015 8:54:28 pm )

    Erunhiilugch ni urshuuj uuchlal guigaad tavij yavuulsan baihad anhan shatnii shuuh mynga yallaad yahavdee kkk

  • irgen (March 25, 2015 10:15:01 pm )

    Uchir ni oldohgui yum.ter hun ni ergej ired sain durara shorond oroh yum uu.arara taviulna gdg l ene bh daa

  • зөрүүд (March 26, 2015 8:47:31 am )

    yadaj hural ene terdee irdeggui tom garuud uu ter luibarchid ni . Telehgui bol ersheesen luibarchin ni l teljdee

antalya rent a car