Энэ сарын 20-нд буюу өнгөрсөн баасан гаригт Монгол эмэгтэй БНХАУ-ын Эрээн хотод хар тамхи хэрэглэж байгаад саатуулагджээ. Тодруулбал, 20 орчим настай монгол эмэгтэй хар тамхи хэрэглэж байгаад Эрээн хотын цагдаагийнханд баривчлагдсан байна. Түүнийг Эрээн хотын цагдаагийн газраас 10 хоног албадан саатуулахаар болсон бөгөөд саатуулагдах хугацаа дууссаны дараа Замын-Үүдийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх гэнэ.
Учир нь хар тамхи тээвэрлэж, зөөвөрлөж хилээр нэвтрүүлээгүй. Эрээн хотод хэрэглэж байсан учир ийнхүү монголын талд хүлээлгэн өгдөг аж. Мөн бичиг баримтад нь хар тамга дардаг гэж Эрээн хотын консулын газраас мэдээлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
gatsaa (March 24, 2015 8:06:30 pm )
yr ni hytadad amidardag mongolchuud negniigee zodno deerendne hulhidana biye unlene yoo unen balagtai bi hytadiin urd orond amidardag mongolchdtai taarhaaraa hurdan salhiin tuus boldog
1 Comment