Хатуухан хэлбэл өнөөдөр Монгол Улсад ардчилал, эрх чөлөө гэсэн том тунхаглал, урианы доор хариуцлага, хяналт, сахилга бат, зохион байгуулалт гэдэг ойлголтууд жирийн ард иргэд байтугай, төрийн бүх шатны байгууллагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дунд жинхэнэ утгаараа мартагдаад 20 гаруй жил болжээ. Уг нь ардчилсан байна уу, капиталист байна уу, социалист ч байна уу ямар ч нийгэмд дээрхи дөрвөн чухал хүчин зүйл хөрсөнд бууж, амьдралд дадал хэвшил болсны дараа тухайн нийгэм өөрийн онцлогт таарсан хөгжлийн замыг сонгосноор улс орон нь илүү дархлаатай, тусгаар тогтносон, эв нэгдэлтэй оршин тогтнож байдаг байна.
Харамсалтай нь улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл, хэлсэн үг, шийдвэр, тушаалууд улмаар тэдний өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан хуулиудаас болж ард түмэн, жирийн иргэд,хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид хохирч үлдээд харин ч эсрэгээрээ хамгийн гол буруутан нь болох улс төрчид хариуцлага хүлээдэггүй явдал Монгол Улсад жирийн үзэгдэл болжээ. Энэ бол аймшиг. Энэ бол хэдхэн улс төрчдийн бүлэглэл , нам дамжсан олигархуудын хувийн эрх ашгийн золиосонд хэдэн арван хүнийг бус бүхэл бүтэн ард түмнийг хэлмэгдүүлж байгаа оюун санааны, улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.
Шулуухан хэлэхэд монголчууд бид сүүлийн хорин жилд хувиа бодсон, албан тушаал , эрх мэдэл , мөнгөний төлөө ард иргэдийнхээ эрх ашгаас урвасан өөрсдийгөө эх орончид, жинхэнэ улстөрчид хэмээн цоллох дуртай намаар овоглосон хэдэн нөхдүүдэд итгэж, уучилж, өршөөж, сонгож байсны хар гайгаар 3 саяулаа ядуу зүдүү, өртэй ширтэй амьдарч байгаа нь гашуун үнэн.
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр улстөрчдийн хариуцлагагүй үг, өдөөн хатгалтаас үүссэн эмх замбараагүй байдлыг шууд нэвтрүүлгээр үйл явдлыг үзэнгүүтээ иргэн миний бие АН-ын байрны гадаа очиход тус намын удирдлагууд ард иргэдийг зориудаар өөрсдийн өрсөлдөгчдийн эсрэг турхирч байсныг харж, тэдэнд дургүй хүрэхдээ чулуу атган зогсож байсан амьд гэрчийн хувьд, одоо хүртэл АН-ын удирдлагуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн, жигшиж явдаг юм.
Нарийн яривал тухайн үед засаг барьж байсан МАХН ч тэр , сөрөг хүчин байсан АН нь ч тэр УИХ-ын сонгуулиар хоёул адилхан мөнгө тарааж, сонгуулийн хуулийг зөрчиж байсныг сонгогчид мэдэж, мэдэрч байсан хэдий ч олонхийн сэтгэлд МАХН-ын ялалт нийцэж байсан нь гарцаагүй бодит үнэн байсан юм шүү!
2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг тухайн үед УИХ-ын удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд “Нууцын зэрэглэлтэй” гээд олон нийтэд дэлгээгүй байсныг 2011 оны дөрөвдүгээр сарын 5-ны №087 дугаарын “Өдрийн сонин”-д бүрэн эхээр нь бүрэн эхээр нь, ямар нэгэн тайлбар, цензургүйгээр нийтэлснийг гол үндэслэл, эх сурвалж болгон өөрийн бодол, санаагаа иргэн хүний хувиар ил тод шүүн, дүгнэх гэж оролдсныг доор сийрүүлэн бичлээ.
2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бүтэн жилийн дараа 2008 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17/18 тоот зөвлөмжийг үндэслэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 дугаар захирамж гаргаж, УИХ-ын Гишүүн Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж, нийтдээ 12 удаа хуралдаж, нилээд хугацаа өнгөрсний дараа 2010 оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг.
Ажлын хэсгийн гол зорилго нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад онц байдал тогтооход хүргэсэн үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэж байсан байна. Үүнийг сайтар ухаж бодвол ажлын хэсгийнхэнд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, самууныг ямар улс төрийн намын удирдлагууд, зохион байгуулалтайгаар, яаж анх өдөөн турхирсныг илрүүлж, тогтоох зорилгоо болгоогүй нь тодорхой бөгөөд үүний цаана яалт ч үгүй улс төрийн тохиролцоо, будлиан нуугдсан байх сэжиг төрүүлж байгааг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу.
Ажлын хэсэг эмх замбараагүй жагсаал цуглааны үеэр мөн 2008 оны долдугаар сарын 1-ний орой 23 цагаас хойш нийслэл Улаанбаатар хотод онцгой байдал зарласны дараа ТЕГ, ЦЕГ, ЗХЖШ, Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, ШШБЕГ, МҮОНРТ ямар үүрэг, хариуцлагатай ажиллаж байсан болон тус байгууллагуудын зүгээс гарсан алдаа, дутагдлын гадаад, дотоод хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ өгчээ. Долдугаар сарын 1-ний үйл явдалд нийт 8000 гаруй хүн оролцсон байдаг ба энэ үймээн самуун урдаас зохион байгуулалттайгаар, МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг зориуд санаатайгаар зөрчсөн үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад ил тодорхой болсон, зайлшгүй анхаарч нягтлан шалгах шаардлагатай дараахь нотолгоо, баримтуудыг тоочвол …
1. Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг зохион байгууллагчид, оролцогчдод хандан хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг 12 удаа бичгээр шаардаж байжээ.
2. “Уг үйл явдал цаг хугацааны хувьд сонгуультай давхцаж байгаагаараа, зохион байгуулж, турхирсан хүмүүсийн олонхи нь нэр дэвшээд өвдөг шороодсон улс төрчид байснаараа, гол тавьсан шаардлага нь сонгуулиар олонхи болсон хүчний эсрэг шууд чиглэж байснаараа УИХ-ын сонгуультай аргагүй холбогдож байна.Гэхдээ сонгуулийн үр дүнг сонсоод дургүйцэж, бухимдсан олон түмний шууд төлөөлөл болсон хүмүүсийн үйл ажиллагаа байжээ гэж үзэх баримт нотолгоо алга байна…” гэжээ.
3. Үймээний үеэр гол идэвхитэй хэсэг болсон 998 хүн баривчлагдан саатуулагдсанаас 715 нь сонгуульд саналаа өгөөгүй иргэд, 91 нь давтан хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан зэрэг нь тогтоогджээ. Ингэхээр нийслэлийн төвд цугларсан 8000 шахам хүн өөрийн итгэл, үнэмшлээр сайн дураар цугларч, нэгдэж тэмцсэн гэхээсээ илүү гадны турхиралт, өдөөн хатгалтаар зохион байгуулалттай хийгдсэн үймээн самуун байсан нь тодорхой байна.
4. ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд тус тусын байгууллагуудад гүйцэтгэх ажлын шугамаар авсан нэлээд материал байдаг тухай ярьсан боловч тэдгээртэй танилцах эрх ажлын хэсэгт байгаагүй нь ажлын хэсгийн дүгнэлт бодитой гарах нөхцөлийг хаасан.
5. Шуурхай штабын хурал дээр Цагдаагийн удирдлага УИХ-ын зарим гишүүн саатуулагдсан хүмүүстэй уулзахдаа мөрдөн байцаах ажлын үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөхүйц хандлага гаргасныг зориуд анхааруулж, онцлон тэмдэглэсэн байдаг.
6. ТЕГ-ын дарга Р.Болдын ҮАБЗ-ийн хурал дээр өгсөн нууцын зэрэглэлийн материалуудаас зарим нэгтэй нь танилцахад:
“Сонгуулийн дараа тайван бус, жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэсэн мэдээллийг гадаадын зарим тусгай албадын зүгээс өгч байсан тал бий” гэж хэлж байжээ.
7. “Сонгуулийн дүнтэй холбогдуулж хэсэг бүлэг хүн жагсаал, цуглаан зохион байгуулна, өөрсдөд нь нааштай бус дүн гарвал хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ” гэдэг мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагууд тодорхой хэмжээгээр авч байсан талаар “ҮАБЗ”-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Ганболд ажлын хэсгийнхэнд ярьсан байна.
8. Нийслэлийн Цагдаагийн Газрын хэв журам сахиулах хэлтсийн дарга асан хурандаа Г.Ганбаатар “Энэ удаагийн жагсаал цуглааны зорилго нь тодорхой, зохион байгуулалтанд орчихсон байжээ.Тэнд тараагаадбайсан бензин, будаг, чулуу гээд бүх зүйл зохион байгуулалтын шинжтэй байв.Тооцоолж байгаагүй хэмжээний зохион байгуулалттай байсан” гэж аргагүй бодит байдлыг тодорхойлж хэлсэн байдаг.
Нэмж тайлбарлахад Ц.Элбэгдорж /одоогийн Ерөнхийлөгч/ тэргүүтэй Ж.Батзандан /Иргэний Хөдөлгөөний намын дарга/, О.Магнай / Иргэний Хөдөлгөөний намын/, Б.Жаргалсайхан /БНН-ын дарга/ ,Д.Энхбат /Ногоон намын дарга/ нарын таван хүн долдугаар сарын 1-ний үймээн самууныг эртнээс зохион байгуулж, сонгуулийн дүн гараагүй байхад жирийн хүмүүсийг зориуд өдөөн турхирч, нарийн учир, шалтгааныг бүрэн ойлгож амжаагүй олон залуусыг Сүхбаатарын талбайд микро автобусаар зөөн авчирч, цагдаа, хүчний байгууллагуудын эсрэг шидэх чулуу, мод, шатамхай бодис, материалуудаар хангаж байсан нь шууд ба шууд бус баримтуудаар нотлогдсон байдаг.
Харин АН-ын удирдлагууд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө ард түмний сонголтыг үл хүндэтгэн бусад нам, иргэний хөдөлгөөний удирдлагуудыг ар талдаа дэмжигч фон болгон харагдуулж, энгийн иргэдийг дэврээн, үймээн самууныг өдөөн турхирч, Монгол Улсын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин, эмх замбараагүй байдал гарах нөхцөл, эхлэлийг нь бүрдүүлж тавьчихаад, өөрсдөө мөрөө буруулан алга болсныг зурагтын шууд нэвтрүүлгээр үзсэн хүн болгон мэдэж байгаа. Өнөөдөр тэд ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин ч эсрэгээрээ хариуцлага үүрээд, дээлээ нөмрөөд аавынд ялаа эдлээд сууж байх ёстой зандалчин нөхдүүд дэвшээд, дэвжээд бүр байтлаа Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга болчихсон гялалзаж яваа нь шударга ёсонд нийцэх үү! Хэрэг хуучирдаггүй гэж үг байдгийг тэр нөхдүүдэд сануулах цаг нь болсон шүү!
Олон зуун хүн тэр дундаа ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн болон цагдаа, хүчний байууллагын албан хаагчид шархдаж гэмтэж, улмаар таван иргэний амь хохирчихоод байхад одоог хүртэл яагаад цаад эзэдтэй нь, тодруулж хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, Д.Энхбат, Ж.Батзандан, О.Магнай гэсэн таван нөхөртэй хатуу хариуцлага тооцож чадахгүй байна аа! Одоо л нэг хуулиа сайжруулна, засна, залруулна гээд дүрдээ итгэчихсэн 76 нөхрийн ая аашийг хараад суудаг цаг мөн үү!
Гэтэл харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон улс төрчдийн үүрэх ёстой ялыг эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа андгайлж, зөвхөн дээрээс өгсөн тушаалаар ажил, үүргээ гүйцэтгэдэг ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт оноолоо. Энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт байсан юм шүү.
“Монгол Улс ардчилсан , шударга, хүмүүнлэг нийгэм байгуулж байна” гэж дэлхий даяар зарлаад байгаа явдал үнэнд хэр нийцэх вэ!
Ажлын хэсгийн 2010 оны гуравдугаар сарын 15-нд гарсан дүгнэлтийн “Цаашид юу хийвэл зүйтэй вэ” гэсэн 8-р хэсэгт:
– Эмх замбараагүй байдлыг үүсгэж, зохион байгуулсан хүмүүст оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэж, аливаа өршөөлд хамруулдгийг зогсоох, энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулах.
– Гэмт хэрэг, эмх замбараагүй байдалд хүргэсэн нам, тэдгээрийн удирдлага, нэр дэвшсэн болон сонгогдсон, томилогдсон улс төрчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, Эрүүгийн хэрэг үүсэхээргүй бол эгүүлэн татах, дахин өрсөлдөх болмжийг хаах, нам хүчнийг татан буулгах хүртэл арга хэмжээ авахаар зохих хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэж заажээ.
Ниргэсний дараа хашгирав гэгч болж байна уу даа. Тэгээд ч энэ хуулийг баталсан ч юм уу бүү мэд, баталсан ч гэсэн мөрдөж ажиллах ч юм уу, үгүй юм уу? бас бүү мэд! Эзэнтэй мөртлөө эзэнгүй хэрэг нэгээр нэмэгдлээ!
Нэг зүйлийг тодруулахад ажлын хэсэгт орж ажилласан 14 хүний дотор үймээн самуунд ард иргэдийг турхирч, өдөөн хатгахад оролцсон УИХ-ын гишүүн Д.Энхбат(Ногоон намын дарга) цохиж яваа нь бодит мэдэллийг нуун дарагдуулж, гуйвуулах замаар гэмт этгээдүүдийг хаацайлж, хариуцлагаас мултарч үлдэх гэсэн арга зам байсныг үгүйсгэх аргагүй шүү дээ!
Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт гарах гэж бүтэн нэг жил 8 сар дүлж байх хооронд үймээний үеэр байраа шатаалгасан МАХН, байрыг нь шатаах үйлдэлд ард, иргэдийг турхирсан АН-ын удирдлагууд төрөл арилжсан юм шиг өөр хоорондоо сүжрэн, “МАНАН”-ын хамтарсан Засгийн Газар байгуулагдаж, монголынард түмний эрх ашгиг бүдүүлгээр зөрчигдсөн “Оюу-толгой”-н Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) зурагдаж, МАХН, АН-ынудирдлагуудын далд тохиролцоо, дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдож тун удалгүй Улсын Ерөнхий Прокурорын Газрын даргаар Д.Дорлигжав, Авлигатай Тэмцэх Газрын даргаар Н.Ганболд, Б.Хурц нар томилогдсон зэрэг нь тохиолдлын хэрэг биш байлаа!!!
2012 оны дөрөвдүгээ сарын 12-ны өдөр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч (2005-2009) , МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордон дахь албан өрөөндөө сэтгүүлчдийг урьж, ҮАБЗ-ийн даргын хувьд “2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэлийг ард иргэдэд ил болгох хэрэгтэй…” гээд улс төрийн намуудын удирдлагуудтай 2008 оны долдугаар сарын 4, 5-ны өдөр хийсэн зөвлөлдөх уулзалтын 200 гаруй хуудас протоколуудыг дэлгэж тавьсан нь олон нийтийн телевиз, мэдээллийн хэрэгслийн шууд нэвтрүүлгээр цацагдсанаас болж “МАНАН”-ын эрх баригчид хууль тогтоомж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчин Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр 06:00 цагийн орчим бүрэн зэвсэглэсэн 500 гаруй цагдаагийн хүчээр гэрээс нь баривчилсан явдал бас нэг амьд гэрчийг боломж нь гарвал устгах гэсэн далд санаа байсан уу?
Монголд улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт ил, далд хэлбэрээр өнөөдрийг хүртэл амь бөхтэй, оршин тогтоносоор байх юм уу?
Миний Монголын ард түмний их хувь заяагаар хэдхэн нөхдүүд сүүлийн 20 жил тоглолоо. Одоо болсон! Тэр болгон хэнд ч заяагдаагүй асар их байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон сайн эрдэмтэн, мэргэд, бэлтгэгдсэн мэргэжилтэн,боловсон хүчинтэй Чингисийн хөх монголчууд ядрах, ядуурах ёсон хэрхэвч үгүй билээ. Өнөөдрөөс эхлээд, энэ цаг минутаас эхлээд хуучирсан гэлтгүй урьд өмнө, хойно нь улс төрчдийн үйлдсэн бүх хулгай, нүгэл, хариуцлагагүй үйлдлүүдийг олон түмэнд ил болгож, нэн даруй хатуу хариуцлага тооцъё, хатуу цээрлэл үзүүлье!
Харагчууд овогт Б.Батболд
Холбоотой мэдээ
-
Батсүх (March 24, 2015 10:45:09 am )
100% дэмжиж байна. та зөв юм хэлсэн шүү. сайн дэмжиж байна..
-
jamia (March 24, 2015 11:22:58 am )
turiin tolgoid baigaa luivarchidaas salmaar bna… zalhaj bna.
-
ЭЭНЭЭ (March 24, 2015 11:42:52 am )
Сайн байнаа Үнэн хэцээдч ялна Монгол хүн уудам сэтгэлтэй их ухаантай шүү Бидний тэвчээрийг их барж байна шүү Ерөнхийлөгч. 76 мангаа нар Үхэхгүй юм шиг идэж уух юмаа Төрөөр, Монголоор минь тоглож байна даа Яанаа Өөрсөдөд нь тэр лай нь ирнэ дээ Ингэж төр, ардаараа тоглож болохгүй дээ Тоглоом тоотой нь дээр дээ Та нар цадах болоогүй юу Хахаж үхнэ дээ Анхаар Ард түмэн дандаа тоглуулаад байхгүй байлгүй дээ Ард түмэн сэрэх цаг ирнээ Тэр цагт та нарйг харнаа
-
zochin (March 24, 2015 1:41:31 pm )
ard tumnii hurungiig idegch uugchidaas tumnii hurungiig butsaaj avaya
ted huuliig uursduun batalj huuliin tsoorhoig ashiglah huivaldaan avilgiin zamaar idej shamshigduulsan butsaaj avah l heregtei ted alban tushaalaa ashiglaj idej uusaan
urd hurshiin bolon singapur olon ornii turshilga bn
huuli busaar hurungjsun etgeeduud olon bn
ard tuumen maani yaduu bn uls oron maani sanhuugiin huvid hund baidaltai baigaa ene ued tur zasag yuchig hiij chadahgui ni oilgomjtoi bn
ene humuus hiihiig husehgui yagaad gevel edgeer humuus husehgui ee
javhlan metiin olon zaluus zuv helj yarij bn
garah gartsiig iim humuus haihgui tul bid songuuliig yaraltai hugatsaanaas ni umnu hiiye -
Anonymous (March 24, 2015 2:37:59 pm )
МАН торд гарахаараа нэг болсон монгол улсыг хогжуулээгуй 14 тэрбум хуссан ноходууд одоо торийн толгойд байж л байна хадгаламж зээлийн хоршоог дампууруулж ард тумний хоронгийг идсэн ноходууд МАН-ынх Оюутолгойг худалдсан С. Баяр тэргуутэй МАН-ын даргад яагаад хариуцлага тооцохгуй байгаа юм ард тумэн МАН-ыг сонгохгуй сонгоогуй байхад гарч ирээд байдаг дургуйцэж жагссан сонгуулийг будлиантуулсанд ард тумэн эсэргууцэж жагссан тэр цагдаа нарын дунд байсан европ царайтай нохор хэн байсаныг яагаад хэлэхгуй бичихгуй байгаа юм тийм гэрэл зураг байсан
-
Anonymous (March 24, 2015 5:10:32 pm )
Сонгуульд ялахын тулд ард түмний тархийг угааж яаж уйлан донгодож байлаа Гишүүн болонгуут олон түмнээс тасарч өөрсдийгөө хаан хатан болсон мэт авирлаж татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж ард түмний төлөө биш хэдэн олигархуудын эрх ашгийн төлөө тэмцэгчид болж хувирсан байна Татварын өршөөлийн хууль гээчийг өөрсөддөө зориулан гаргаж байна Асар их баялаг тал татвар төлөгчдийн мөнгө бас болоогүй асар их зээл аваад ард түмнээ ядуу амьдруулж байгаа 76м-г сайн хэлэх хүн хэдэн олигархуудаас нь өөр байхгүй Улсаа оронд унагаж байгаа 76г зайлуулах ядаж тоог нь цөөрүүлэх хэрэгтэй 76 гишүүн чуулгандаа сууж чаддаггүй тал нь байдаг биз дээ Ард түмний сонгуулиар сонгогдож гараагүй гишүүд шууд огцорвол таарна Дараагийн сонгуулийг цахимаар биш тоолж дүнг гаргавал олон түмэнд нийцнэ Цахимыг цаана нь хүн зохиож байгаа юм чинь яаж ч хувиргаж болно доо Иймээс хөгжилтэй орнууд цахимаар сонгууль явуулдаггүйг мэдмээрсэндээ Эдийн засаг хүндэрлээ гээд ийм байдалд хүргэсэн хүмүүстээ яагаад хариуцлага тооцож болохгүй гэж Энэ засгийн газар гараад багагүй хугацаа өнгөрсөн боловч тэр их мөнгө хаачсаныг ард түмэнд тайлагнаж харицлага тооцож чадахгүй байгаа нь нэг тэрэгний хоёр дугуйг илтгэж байна Хяналтын бүхэл тогтолцоог устгаж өмч хувьчлалыг явуулсан өнөөдөр төсөл тендер гэх мэт түмэн шалтагаар шат шатандаа идэж уух асуудал хавтгайрч хэрээс хэтэрсэн байна
-
ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (March 24, 2015 6:02:21 pm )
7 сарын 1-ний үймээн гэж олон жил шоудсан.Юунаас, хэн ингэв гэдэг нь тэр үед л зөвөөр сэтгэдэг бүх хүмүүст ил байсан шүү дээ. Ил болгохыг л хүсээгүй болохоос.
-
Anonymous (March 24, 2015 6:57:35 pm )
Uneheer ene uls teriinhen bayan tahsag amidrahiin telee uhen temcej ulairaad ulam l shunaad hun bish bolcgooloo. Iim humuusiig aydaj eersdiinh ni telee hun bolgohgui bol gacar usaa suiruuleed nutag usandaa ard irged amidrah nehcelgui, Teriin tolgoi buruu uchraas zev zuil ulam l ugui bolood baina. Ecsiin ecest ed zuils, menge hund heregtei bish HUN-HUNDEE l heregtei busad ni tertei tergui zohih hemjeegeeree bii bolgood amidraad l baina shuu dee. Ed mengend ach holbogdol egehgui hun hundee ach holbogdol egeed baival amidral maani taivan saihan baina biz dee. Sanaa saihan bol zaya saihan. gedeg ugiee dahin dahin bodocgooyo! Amidral boginohon biz dee. Amayr uym hiih gej mengend shunana ni ve? Yagaad ta nar mash ih hamgaalalt hamgaalagchtai ayvdag ve? gedgiig chine,-Bi LUIVARCHIN LUIVARCHIDAASAA aigaad zailuul ingej yavah yum gej oilgodog tuunees ARD TUMEN amidrah geed chadah aydahaaraa bor zurheeree zutgeed ta nariig toochij harahgui harahiig ch husehgui. TA NART bol door humuus ayduu zuduu baij, TA NAR ter deer tansag amidarch TAASHAALTAI baidag bololtoi. ODOO BOLICGOO! YAMAR CH YUMAND HEMJEE HIZGAAR BAIDAG.
-
Anonymous (March 24, 2015 7:36:42 pm )
B: BATBOLD taniig bi demjij eeriinhoo bodliig bichij bna. Tand bayarlalaa. Amjilt husie TANIIG demjinee!
ELBEGDORJ OO! ta buruu setgeguigeer uls terd orj irsen, zevhen eeriinhee erh ashig hooson ner teriin telee. Ene dugdee ta alham tutamdaa batalsaar baigaa. Hamgiin ehnii 1 jishee duuchin BOLDiig ta eeriinhee telee songuuld sain zutgesen gej aymarch hooloi nii chadalgui, zahiin mongol engiin hun tuunees iluu hooloigoor duulchina, getel TA zugeer l mai geed l TERIIN DEED shagnaliig aymarch ner hundgui bolgoj hayasan. TA gadaadaar hesej eeriigee tom hun bolgoh geed ehneesee shivshigee tarisan. Amerikiin ERENHIILEGCH TANII nuuriig olon ulsiin eronhiilogchidtei avahuulsan zurgand NUURIIG chini taglaj egsen. Ene ni tand egdui ni hurch TA ingej bolohgui gej taniig ugui hiisniig TA medeh heregtei.Ingeed taniig TOM GURNII erenhiilegchid tanaar ter ued hoshignood avsaniig medeegui. TAnii bodol tednii zindaand shuud ochihiig l husej ayvdag uugeer notlogdoj, men gandan buurahgui ayvaad bgaa taniig uneheer erevdmeer, caashid TAniig tooh nohoi ch ugui boloh zam ruugaa orchihloo. TAnii talaar tovch begeed todorhoi bichihiig oroldloo. YUMAND HEMJEE HIZGAAR GEJ BAIDAG:
-
-
9 Comments