Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа эрхбиш жаахан ч гэсэн єндийлгєхийн тулд шийдлийн Засгийн газар бvх л арга чаргаа сvвэгчилж, эцэс сvvлд нь Олон улсын банк санхvvгийн байгууллагууд ихэвчлэн Африкийн орнуудад хэрэгжvvлдэг “Стэнд бай” хєтєлбєрийг оруулж ирэхээр царай алдаад сууж байгаа. Хятадын хамгийн том мэдээллийн агентлаг “Монголын эдийн засаг 2017онд дампуурна” хэмээн зарласан нь зvгээр ч нэг хоосон таамаглал, хорлонтой сенсаци биш гэдэг нь бага багаар ажиглагдаж эхлээд байгаа. Аль ч улс орны эдийн засгийг чирч явдаг барилгын салбарт томоохон шинэчлэлт хийхгvй бол байдал єдрєєс єдєрт дордож байгааг энэ салбарын мэргэжилтнvvд анхааруулж эхлээд байгаа.
Хєдєє аж ахуй ялангуяа газар тариалангийн салбар хэрvvлтэй, хэлцэлтэй, хаврын тариалалт явуулахад багагvй бэрхшээлтэй тулгарч байгаа талаар яригдаж байна.
Товчхондоо салбар бvрт єєр єєрийн гэсэн хуримтлагдсан бэрхшээл, зайлшгvй бага багаар шийдэж байж цаашаа явахаас єєр аргагvй тvмэн зовлон нvvрлээд байгаа. Бид ер нь аль болох vргvй зардлаа багасгаж, улс орноороо хэмнэлтийн горимд шилжихгvй бол бидэнд зvгээр мєнгє єгч, зовлонгоос маань нимгэлэлцэх бурхан ч байхгvй. Гэтэл яг vнэндээ Улаанбаатар хотын Хайлааст, Баянхошуу, Улиастай, Толгойтын иргэд, хєдєє сумын тєв дээр єдєр хоногийг аргацаан єнгєрvvлж байгаа айл єрхvvд хэмнэлт гаргахаар бvсээ чангалах ямар ч боломжгvй болсон. Учир нь тэд УИХ-ын гишvvн Г.Уянгын тодорхойлсноор “Голоо тасартал бvсээ чангалчихсан” учир vvнээс цааш ямар ч аргагvй болсон.
Гэтэл “Бvсээ тасартал таргалж” байгаа нєхдийн дунд Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зєрчин бензин их иддэг том том жийпнээсээ салж чадахгvй, яам тєрийн ордон хоёрын дунд тvгжрэл vvсгэсээр байгаа олон дарга байсаар байна.
Vндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагvй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерєнхий, гvйцэтгэх захирал болон дэд дарга 64,Газар, хэлтэс, албадын дарга 89, Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, Ерєнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.
Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дvгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Vvнд,
Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтан Засгийн газрын гишvvн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн нарийн бичгийн дарга
Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтанд
Дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргvvн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн зєвлєх, Ерєнхий сайдын зєвлєх,Засгийн газрын тохируулагч, хэрэгжvvлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерєнхий менежер,Тєрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зєвлєх нар багтдаг юм байна.
Тогтоолд багтаагvй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл тєсєвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба vvн дээр нэмж Сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1,7 тэрбум тєгрєгийн хэмнэлт гарах боломж байгааг Vндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.
Товчхондоо Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн “Тєрийн ємчит болон тєрийн ємчийн оролцоотой албан газрууд илvvдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” vvрэг цаасан дээр vлдэхэд ойрхон байгаа юм байна. Дарга нар албаны машинаар тансагладаг vрэлгэн зангаасаа тийм ч амархан татгалзахгvй бололтой. Монгол дарга нар ийнхvv сурсан зантайгаа зууралдаж суухад ємнєд хєршийн дарга нар албаны машинаас татгалзаж, єнгєрсєн нэгдvгээр сарын сvvлчээр болсон дуудлага худалдаагаар нэг сая ам.доллар улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн талаар цахим ертєнцєєр шуугиад єнгєрсєн. Албаны автомашин унах жагсаалтад багтаагvй 490 хурган дарга тєсвийн мєнгєнєєс шомдобож, албаны автомашинаар авгай хvvхдээ зєєж, vргvй зардал гаргасаар байгаа гажуудал хэзээ болтол vргэлжлэх вэ, Тєрийн ємчийн хороон дарга Нанзаддорж оо.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (March 24, 2015 9:31:59 am )
Uum todorhoi asyydliig shiidej chadahgvi baigaa zasgiig yah be,dendvv archaagvi baigaagaa haryylj bna,er zorig gargaad ogtsorbol hvmvvs sainaar hvleej abna.
-
ЗОЧИН (March 24, 2015 10:05:37 am )
ЭНЭ НАНЗАДДОРЖ ГЭДЭГ МАН-ЫН НӨХӨР ӨМНӨ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН ДАРГА БАЙХДАА БАС Л ИХ БУЖИГНУУЛЖ УУЖ ИДДЭГГЭЭРЭЭ ДУУДУУЛСАН НӨХӨР БАЙСАН. ИЙМ ХҮНЭЭС САЙН ЮМ ХҮСЭХ Ч ХЭРЭГГҮЙ, ХИЙХ Ч ҮГҮЙ НӨХӨР, ИЙМ ЮМНУУДАА ЗАЙЛУУЛБАЛ ТААРНА.
-
zochin (March 24, 2015 10:11:05 am )
Санхүүгийн зохицуулах хорооны шинэ дарга Нарантуяа бусад хурган дарга нарынхаа жижиг тэрэг ииг хураачихаад өөрөө ичих ч үгүй ланд-200 хөлөгөөд л ажилдаа ирж харагдах юм. Хүний ухамсараа гэж.
-
mn.o (March 24, 2015 10:12:09 am )
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
-
ВАА ЛАЛА ЦУСААР УРС (March 25, 2015 11:56:44 am )
Зайлаач ээ алаад хаяна шүү
-
-
Зочин (March 24, 2015 1:33:41 pm )
Бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс сурвалжлагч болчих юм. Бодвол хахууль өгөөд л болчихлог биз дээ!!
-
zam zam (March 24, 2015 3:58:29 pm )
boliochee ene hynii chin zurag bish bn.uur Nanzaddorj bn.
-
rrr (March 24, 2015 10:01:21 pm )
бүгдэд нь адилхан prius аваад өгчих хэрэгтэй, тоглоомгүй овоо мөнгө хэмнэнэ дээ
-
zocin (March 25, 2015 12:42:43 am )
bygd adilhan zizig maszin tai bol baricahgyiszdee
-
Дэмжиж байна (March 25, 2015 6:17:43 am )
Ерөнхий сайдын үгийг хүлээж авдаггүй юм байна. Том машин бүү уна, унаа унах эрхгүй бол унаа бүү уна гэхэд л асудал шийдэгдмээрсэн. Одооч ЗГ ын тэргүүний үгийг хүлээж авахаа больсон байна. Учир нь томилолтыг ЕС биш намууд хийдэг учраас ЕС ын үг үг биш болжээ
-
tiim (March 25, 2015 10:55:17 am )
Яамдын үүдэнд дүүрэн хар машин, нэг давхарт нь баахан жолооч нар байдаг юм байна. Бас хар машинууд өдрийн цагаар орон сууцны хороололд байрны гадаа, дэлгүүрийн гадаа даргынхаа авгай, хүүхдийг хүлээгээд байж байдаг. Ичиж зовох юм байхгүй дээ энэ дарга нарт!!!
-
ВАА ЛАЛА ЦУСААР УРС (March 25, 2015 11:55:46 am )
ийм лалар хэрээ нарыг буудаад өгөөч ЛАЛ-уудаа. Би лав буудна_
-
сэтгэгдэл (March 25, 2015 1:09:33 pm )
Энэ чеостой хөөрхий сэтгүүлч байнадаа сайхан бантан хутгах юмааа энэ сэтгүүлч нар хахаха
13 Comments