ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарт хандаж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
“Бидний байгуулж буй нийгэм нь хувь хүний эрх чөлөө, хууль ёс ноёлсон тогтолцоо болохоос өнөөгийнх шиг нам, эсвэл бүлэглэлийн эрх ашиг бүхний дээр заларсан хэв ёс биш билээ. Төрийн албан байгууллага нь мэргэшсэн албан хаагчиддаа байдгийг умартсан зарим сайд, төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халж, өөрсдийн төрөл садан, намынхаа хүмүүсээ томилж, ард түмний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа бусармаг үйлдлийг Иргэний Зориг Ногоон Нам эрс эсэргүүцэхээ мэдэгдэж байна. Улс орноо хямралаас гаргахын төлөө олгогдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрлөх атал халаа сэлгээ хийх нэрийдлээр ард түмнийхээ баялаг руу шунагч Засгийн газрын гишүүддээ яаралтай хариуцлага тооцож, хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилон, Монгол төрийг хохиролгүй болгохыг шаардаж байна” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Гишуун (March 23, 2015 7:38:33 pm )
Зев ее Одоо л ИЗНН нэг намархуу юм болох нь шиг байна Алийн болгон хэдэн эр эм мануухай нь хусам горьдон далдганах вэ дээ
-
Додорноо (March 23, 2015 7:41:22 pm )
Илуу ч хатуу уг хэл!
-
Иргэн (March 23, 2015 8:07:17 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (March 23, 2015 8:07:40 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (March 23, 2015 8:08:06 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (March 23, 2015 8:08:28 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (March 23, 2015 8:08:50 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
zochin (March 23, 2015 10:04:44 pm )
Ene nam bol ner tudii nam xudlaa bichig urgun barixaas tsaashgui
-
Anonymous (March 24, 2015 10:47:37 am )
TORIIN ALBA HAAGCHDIIG HUULI BUSAAR HOMOROGLON HALJ BAIGAA , TORIIN TUSGAI ALBA BUYUU TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN BELTGESEN 43-55 NASNII BOLOBSON HUCHIIG TSERGIIN ALBA HAAGCHIIN TETTGEBER TETGEMJIIN HULIIAR 25 JIL TSERGIIN ALBA HAASAN GEJ TSERGIIN TETGEBERIIG TOGTOON AJILAAS CHOLOOLJ AJUILGUICHUUDIIN EGNEEND SHILJUULJ BAIGAA TSERGIIIN ALBA HAAGCHIIN TETGEBER TETGEMJIIN HUULIND 25 JIL TSERGIIN ALBA HAASAN ALBA HAAGCH TSERGIIN TETGEBER TOGTOOLGOH ERHTEI GEJ HUULCHILSANIIG AJILLAS CHOLOOLOH ZAALT BOLGON HEREGLEJ HUULI SAHIULAH TSAGDAAGIIN BAIGUULLAGA HUULI ZORCHIGCH BOLSOIGG ZAGIIN GAZARIIN TERGUUN ANHAARALDAA ABCH ZASGIIN GAZARIIN HEREGJUUL EGCH AGENTLAG TSAGDAAGIIN BAIGUULAGIIN HUULI BUS SHIIDBERIIG HUCHIGUI BOLGUULAH ASUUDALIIG TABIJ HUULI BUSAAR AJILAAS CHOLOOLSON BOLOBNSON HUCHUUDIIG AJILD TOMILUULAH HEREGTEI
-
зочин (March 24, 2015 12:21:01 pm )
өөрсдөө хийж чадахгүй л дээ. Уул нь зөв юм байгаа юм ианайд улс төр, төр хоёр хутгалтсан энэ үед зөв хууль гаргах хэрэгтэй байгаа юм даа.
-
Монголын Ногоон нам (March 24, 2015 7:45:01 pm )
Бид “шийдлийн” гэх ЗГ-ыг огцрохыг шаардсан, одоо Та бүхэн ЗГ-аас гарч биднийг дагах нь өлзийтэй болов уу.
МНН -
zochin (March 24, 2015 9:58:57 pm )
Huts
-
Иргэн (March 24, 2015 10:06:25 pm )
Жавхлан бол ард түмний нэгээхэн хэсэг. Тэр улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Зөвхөн тэр ч биш мянга, мянган монголчууд улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна. Жавхланг эсэргүүцэж, муулж байгаа хүмүүс бол оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь үхсэн хүмүүс.
-
Иргэн (March 24, 2015 10:06:51 pm )
Хүн махан бие (LQ), оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Одоогийн улс төрчид бол сөрөг оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ)-тэй хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн эерэг оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ)-ийн гал хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Жавхлан бол ард түмний нэгээхэн хэсэг. Тэр улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Зөвхөн тэр ч биш мянга, мянган монголчууд улс төрчдийн тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) байхгүй болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна. Жавхланг эсэргүүцэж, муулж байгаа хүмүүс бол оюун ухаан (IQ), зүрх сэтгэл (EQ) нь үхсэн хүмүүс.
-
Anonymous (March 25, 2015 7:46:26 am )
Мөнгө олох хялбар арга юм шүү. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=56 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана шүү.
15 Comments