antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2015 41 comments

Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг…

нийтлэсэн Admin

2d6c15d654bd7f03d72e8900a9ebd07f_L… Намайг Идэрийн Золзаяа гэдэг. Энэ бол миний нийт Монголчууддаа илгээж буй захидал, миний сэтгэлийн үг… Би аав, ээжийн байдаг л нэг охин. Одоо бол Монгол түмний эс ширхэг, жирийн нэг бүсгүй. Гэхдээ би нялх балчиртаа оношлогдсон зүрхний хүнд өвчтэй. Хүүхэд гаргахгүй заалттай, 30 хүртлэх насны хэмжээстэй. Гэхдээ 200 сая төгрөгтэй бол Солонгост хагалгаанд ороод хүн шиг хүн болох сайн мэдээ саяхан сонссон… Би Монголын эгэл жирийн бүх л хүүхдүүдийн адил ээж, аавынхаа халуун алган дээр дэгэж дэрвэж хүүхэд насаа үдсэн. Жаргахдаа жаргаж, зовохдоо зовж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж амьдралынхаа 27 жилийг ардаа орхижээ… Нэг бодоход асар удаан, нөгөө санахад дэндүү ахархан мэт байсан энэ он жилүүд ээжийн минь хувьд миний амьдралын төлөө тэмцсэн, миний хувьд жаргаж амжихын төлөө тэмүүлсэн тийм л цаг хугацаа байв. Би тавгийн чихэр хуурайлж, хацар, хувцасны энгэрээ шокалад болгодог асан эрх хонгор насандаа дэндүү хайртай. Яагаад гэвэл… Тэр үед би энэ аймшигт өвчний тухай огт мэддэггүй байсан. Гэхдээ… Ээж минь наслах насыг нь цаанаас нь хэмжээд өгчихсөн бяцхан дэггүй охиноо харах бүртээ хэрхэн дотроо өмөрдөг байсан бол гэж бодохоор нулимс хоолойд тордог. Хэрэг тариад очих бүрт минь таны нүүрэнд тодордог үгээр илэрхийлж боломгүй гуниг, харцнаас тань гэрэлтдэг гүн бодролыг охин тань тайлж уншиж чаддаггүй байжээ… Уучлаарай ээж минь. Тээж төрүүлсэн, тэнчээлж өдий хүргэсэн таныхаа ачийг охин чинь яаж хариулахаа мэдэхгүй л явна. Тандаа зээг тань тэврүүлж, таныхаа үргэлжлэл болж ихийн их хайрыг тань өвлөх хувь дутсандаа охин чинь дандаа харамсдаг…

Гэр цэвэрлэж байгаад би ээжийнхээ тэмдэглэлийн дэвтэрийг нуусан газраас нь санаандгүй олоод уншчихаж билээ…  Тэндээс би ээжийнхээ тэр гуниг, бодролыг бүрэн дүүрэн тайлж уншсан…Тиймээ би ээжийнхээ үргэлжлэл болж өнгөт орчлон дээр олон олон үрсийн төлөө сэтгэлээ шатааж амьдармаар байна. Миний хувьд үхэлтэй эвлэрсэн, үнэнтэй нүүр тулсан өдрүүд ар араасаа шилж дарж байгаа ч… Би амьдармаар байна. Үүнээс өмнө би дэндүү амиа бодож явжээ. Хэмжиж өгсөн тэр хэдэн насанд нь жаргаад авья л гэж эндүүрч явж… Одоо харин… Миний төлөө бүхнээ зориулсан, бүр зүрхээ хүртэл донор болгоё гээд явж байсан ээжийнхээ төлөө, тэр их хайр, зүтгэлийг нь үргүй үрэгдүүлэхгүйн төлөө…  Би амьдармаар байна…

Бас…  Би тэр аймшигт хэргийг дахин сөхөж та бүхний гэгээн мэлмийг сэвтүүлэхийг хүсэхгүй. Гэхдээ хүний хорвоогийн жамыг ухаарсан тэр мөчөөсөө үрээ элгэндээ тэврэхийн мөрөөсөл болж, хүүхдийн ход ход инээх дууг чихэндээ сонсож, хөөрхөн булцгар царайг нь нүдэндээ төсөөлж ирсэн миний хувьд бүр дэндүү хүнд туссан. Нүдээ бүлцийтэл уйлж, хаа нэгтэй хүүхэд уйлаад, аврал эрээд байгаа юм шиг санагдаж чих тавьсаар хэд дэхь шөнөө ч үдэж буйгаа тоолсонгүй. Яагаад эв эрүүл сав саруул тэр хөөрхөн охины оронд өвчтэй, зэрэмдэг намайг аваад явчихаагүй юм бэ гэж хувь тавиланг хүртэл зүхэв. Тиймээс л би, амьдралаа үнэлж чаддаггүй, алаг үрээ хайраар дутаадаг энэ хорвоогоос яаран буцахгүйгээр шийдсэн. Би одоо өөрийнхөө төлөө тайван үхэхийг бус, бусдын төлөө Монголын хаа нэгтээ нүдээ бүлтэлзүүлэн аврал эрж байж мэдэх тэдгээр бяцхан амьтадын төлөө тэмцэж амьдрахыг хүсч байна…   Би амьдармаар байна. Тээж төрүүлсэн ээжийнхээ, тэвэрч өндийлгөсөн эх орныхоо ачийг хариулж, тэгнэж өгсөн ачааг нь үүрч амьдрахыг хүсч байна. Бас…  Өдөр өдрийн нарыг харж, өөрт байгаагаа бусдад түгээж…  Хайрлаж, бас хайрлуулж…  Би амьдармаар байна. Монголчууд минь, надад бурханыг орлон амьдрал хайрлаач…  Надад туслаач…

Та бүхнийг хүндэтгэсэн: Идэрийн Золзаяа

Хандивын данс:   Төрийн банк –  131100062647

Хаан банк –  5090664129

Холбоо барих утасны дугаар:   99601357, 88358256


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Өндөр настан (March 23, 2015 11:37:22 am )

    Энэ охинд амьдрал бэлэглэх юмсан. Ажилтай, орлоготой хүн болгон 1000 төгрөг хандивлаарай гэж уриалж байна. Ард түмэндээ найдаж байна. Ойр дотны хүмүүс нь зохион байгуулахыг хүсч байна.

    • ВА (March 25, 2015 12:02:36 pm )

      яах юм бэ тэр баян луйварчдын нэг машиныг хуурааж аваад зардалд нь хийчээч. би л лав гар хөдөлгөж туслах санаа байвчиг чадал алгаа

  • Энэрэл (March 23, 2015 2:11:51 pm )

    Монголын 3 сая иргэн бүр 700 төгрөг өгөхөд л төлбөр бүрдэх юм байна ш дээ.Сүхбаатарын талбай дээр өдөрлөг зохиогоод ард түмнээ уриалах юм бол мөнгө бүрдэх, эмчилгээ авах хугацаа боломж байгаа юм байна ш дээ.Тусалцгаая ард түмэн минь

  • od (March 23, 2015 4:39:58 pm )

    sain zohion baiguulbal bolohgui yum bhgui shuu dee.ih too sonsogdoj bgaa ch hun bur hicheevel yuhan bhav dee

  • ээж нь (March 23, 2015 5:17:40 pm )

    Миний ард түмээнТусалцгаая

    • MGL (March 25, 2015 9:29:22 am )

      тусалнаа 50 000 төгрөг өгнө.

  • ZOCHIN (March 23, 2015 6:22:58 pm )

    ENE HAGAS BYTEN SAIN ODOR TALBAI DEER HANDIV ORGOH AYAN ZOHION BAIGUULJ BOLOHGYI YUMUU MANAI ZALUUCHUUDIIN HOLBOO OYUTNII HOLBOOD ANHAARALDAA AVAARAI

  • zochin (March 23, 2015 6:29:22 pm )

    ene ohinyi toloo chadah buhnee hiih l heregtei negdej bna

  • zochin (March 23, 2015 7:19:55 pm )

    ene ohind tusli humuuse

  • Anonymous (March 23, 2015 8:17:22 pm )

    Bvh utasnii operatoruud tuslaach:messejeer 200000 hvn 1000 tugrug shiljvvlie MONGOLCHUUD AA!

    • MGL (March 25, 2015 9:35:24 am )

      ЗӨВ ЗӨВ

  • Урт наст (March 23, 2015 9:54:05 pm )

    Бид туслах үүрэгтэй хүмүүс шүү. Итгэлийн, сэтгэлийн гараа сунгацгаая, энэ охинд амьдрал хайрлая. Бидний үр хүүхдийн төлөө цохилох зүрхтэй нэг хүнийг ч гэсэн бий болгоё. Ард түмээн бид л энэ охинд тусалж чадна шүү. Баячууд руу, их хурлын хулхиныханд хандаад хэрэггүй. Ажилтай орлоготой хүн бүр 2000-3000 төгрөг л хандивлая л даа. Босгоод л авна шүү дээ.

    • MGL (March 25, 2015 9:33:30 am )

      зөв шүү бид энэ охинийг босгоод авах хэрэгтэй олны хүч оломгүй далай гэдэгдээ. туланаа

  • Цоож (March 24, 2015 5:26:14 am )

    Ард олон минь сэтгэлийн гараа сунгацгаая ,Энэ охинд амьдрал хайрлая ХҮН БҮР ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ ТУСАЛЦГААЯ ЭНЭ ОХИНЫ САЙХАН МӨРӨӨДЛИЙГ нь
    биелэхэд тусалцгаая ард түмээн ХҮН ГЭДЭГ ХОРВООД НЭГ Л АМЬДАРНА
    бҮГДЭЭРЭЭ ТУСАЛЦГААЯ МИНИЙ МОНГОЛЧУУДАА УРИАЛЖ БАЙНА

  • Anonymous (March 24, 2015 5:31:20 am )

    Цэцэг цэврүү шиг энэ охинд тусалцгаая хүмүүсээ, Хүнд амьдрал хайрлах шиг агуу гавьяа байхгүй.Зүүний үзүүрт тогтож хүн болсон энэ гайхамшигт эрдэнийг хайрлаж дэм болж, аз жаргал, хайр бэлэглэе Хүмүүсээ, Амьдад нь энэ охинд аз жаргал хайр бэлэглэе, Чадах чинээгээрээ, Өгье гэвэл ганцаасаа, уйльяа гэвэл…………гэдэг шүүдээ Хүмүүс минь, 3 саяын нэгдээ тус дэм болье.

  • Дэмжиж байна (March 24, 2015 7:35:43 am )

    Туслая

  • С.Д0411 (March 24, 2015 10:23:01 am )

    энэ схн охинд тусалцгаая хүмүүсээ бид бие биендээ тус дэм болж явах ёстой шүү 3хан сая мөчрөөс минь ганц ч бүү хугараг!!! 3хан сая үснаас минь нэг нь ч бүү унаг!!! 3хан сая дуслаас минь нэг нь ч бүү ширгэг!!!3хан сая одноос минь нэг нь ч бүү харваг!!! явсаар бн цаг хугацаа яараг тун монголчуудаа

    • MGL (March 25, 2015 9:53:42 am )

      Золзаяа. миний охины энэ агуу хүсэл биелэх болноо. Монгол хүн болгон чамд туслана гэдэгт би итгэж байна. Энд ирүүлсэн сэтгэгдэл болгоныг уншлаа монголчууд ийм л сайхан ард түмэн шүү дээ гэж бодож сууна. Нээрээ л 3хан саяуулаа байж нэг ч гэсэн мөчрөө тэр ёорын үхлээр таслуулмааргүй байна шүү. Бид чамайг түүнээс хармалхын дээдээр хармалж байна. Чамд амьдрал хайлахын төлөө сайхан сэтгэлт монгол хүн болгон туслана гэдэгт итгээрээ сайхан монгол охин минь.

  • зочин (March 24, 2015 10:59:39 am )

    дэмжиж байнаа, маргааш цалин бууна, 20000 төг хийнээ, олны хүч оломгүй далай хүн бүр боломжоороо туславал болно доо болно, туслая хүмүүсээ?????

  • 123 (March 24, 2015 12:07:02 pm )

    Туслана аа бие биендээ энэрэлийн гараа сунгая хүмүүсээ,

  • зочин (March 24, 2015 12:27:09 pm )

    энэ сайхан охинд амьдрал бэлэглэе МОНГОЛЧУУДАА бага ч гэсэн далайд дусал нэмэр шүү

  • зочин (March 24, 2015 12:27:38 pm )

    дэмжиж байна.

  • D.BYAMBASVREN (March 24, 2015 1:55:00 pm )

    UGIE GEWEL GANTSAASSAA … GEJ HVN BVHEN CETGEL GARGAHAD L BOLNO SHVV DEE. IH NI IH BAGA NI BAGA GELGVI SETGELEEREE TUSLATSGAAYA.

    • хүмүүс ээ (March 25, 2015 12:09:13 pm )

      өгөөд давраагаад байх хэрэг юун заяа төөргөө дага.

  • Туяа (March 24, 2015 2:17:28 pm )

    Нулимас минь хар аяндаа урслаа,сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг юмаа,миний үр хүүхдүүдээс ялгаа юу байх вэ,санасан бүхэн чинь бүтнээ,далайд дусал нэмэр.

  • Gerle (March 24, 2015 10:20:37 pm )

    Tiime bugdeere bolomjooro tusaltsgaaya

  • Amra (March 24, 2015 10:26:00 pm )

    Миний дүү сэтгэлийн тэнхээтэй байж хурдан эдгээрэй

  • MGL (March 25, 2015 9:24:55 am )

    Монголчуудаа энэ сайхан охинд туслая. Энэ охины ах дүү ойр дотных нь хүмүүс санаачлага гаргаад МЗХолбоо дэмжээд энэ ажлыг зохион байгуулаад үр дүнг нь үзэе тэхүү залуусаа. Ах нь 60 гарсан хүн миний охиноос ялгаа алга… тиймээс охин үртэй болгон бусдаас түрүүлж туслаасай гэж бодож байна. Эрвийх дэрвийхээрээ туслаж “сайхан монгол охиноо” тэр үхэлээс булаагаад авцгаая. Үүнийг биднээс өөр хүн хийхгүй.

  • хүмүүс ээ (March 25, 2015 12:08:14 pm )

    хүмүүс ээ ганцхан жил тэвчиж ганц хүүхэд ээ гажиг согогүй гаргачиж чадахгүй болбол ингэж хүн дүрст мал хийгээд юугаа хийнэ. 3 сая иргэний тал нь бөөн гажиг согог өвчтэй хуучтай малаар бол ганц шуурганы ард гарчих тэнхээгүй юм байгаа шүү.
    тэгээд л бөөн гуйлга гуйсан байх юм.
    одооны охидууд бүгд янхан өвчин адаглаад л бүгд уушигны дутагдалтай байгаа.
    гудамжинд тамхи татаж байгаа хүүхдийг алж хаях эрх өгвөл энэ улсад залуучууд залуу эмс үлдэхгүй_

  • Дэлгэроюун (March 25, 2015 6:02:54 pm )

    Бугдээрээ туслацгаая

  • Цоож (March 25, 2015 9:04:08 pm )

    Миний 2 охиноос ялгаа юу байхав ,давраад байх юу байх вэ Өвчин гэдэг хийсч ирдэг
    1000 мянгадахгүй , Хамгийн гол нь аав ,ээж нь ,дүүс нь санаачлагатай байх нь чухал шүүдээ ТВ -ийн сувгуудаар сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурал хийлгэж аав, ээж ахдүүс нь ТВ -ээр дүр төрх дуу хоолойгоороо нэгдэх хэрэгтэйш дээ Ингэж байж сая ард түмэндээ итгэл үнэмшил олно шүү дээ ЗОЛЗАЯА охин минь

    • тэнэгт (March 26, 2015 12:03:52 pm )

      тэнэг юм уу чи

  • Ouy (March 25, 2015 9:43:12 pm )

    Tiimee xymyycee oxin dii tyclatsgaay. Xynii toloo irgenii baigyyllagyyd ajlaarai. Xandib lay bygdeeree.

  • otgoo (March 26, 2015 11:08:56 am )

    tusgai dugaar ajilluulah bolomjgui yum bolov u tegvel hun bolgon l sms bicne shde. ene arga heregtei yum bna da

  • ОТГОО (March 26, 2015 12:02:51 pm )

    Үүрэн телефоны операторуудад хандаад мессэж илгээцгээе ХҮМҮҮС-ээ болохоосоо блхгүй болтлоо дэмжие дүү мин чи илүү ихийг хийж бүтээгээрэй

  • Отгоо (March 26, 2015 3:01:02 pm )

    Бололгүй яахав дэмжинэ

  • zochin (March 26, 2015 5:23:20 pm )

    tusgai dugaar ajilluulaach tegwel bas baga ch gsn nemer bolii shte gereesee garch chadahgvi bank oroh bolomjgvi hvmvvs zunduu bgaa tusgai dugaar ajilluulah heregtei

  • mariya (March 26, 2015 10:25:45 pm )

    demjie tuslaya

  • туяа (March 27, 2015 5:26:37 pm )

    тусалья манайхан

  • MONGOLOO (March 29, 2015 2:56:04 pm )

    Tsuuhun MONGOLCGUUD BID BUGD HEN 1-endee CHIN SETGELEESEE HANDAJ TUSALJ DEMJIHGUI BOL………… MINII BODLOOR GADNII OLON ULSIIN BUYANII BAIGUULLAGUUD (shashinii buyanii) CH DEE !!! TA BUHNIIG TUSALNAA GEDEGT GUNEE ITGEJ BNA BI CH BAS TUSALNAA…………..

  • MONGOLOO (March 29, 2015 2:57:05 pm )

    MINII DUUGEES YALGAA IU BAIHAV DEE

antalya rent a car