Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо”-ны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ОХУ-аас улаанбуудай импортлох шаардлагагүй, учир нь дотоодын хэрэгцээг хангах улаанбуудай тариаланчдад хангалттай бий гэдгийг дахин баталсан юм. Түүнчлэн дээрх явдлаас үүдэн хэдэн сар үргэлжилсэн маргаан явж байгаа юм. Үйл явдлыг эргэн сөхвөл Ерөнхий сайд өнгөрсөн жил тариаланчдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Улаанбаатар гурил ХХК-ний захирал Ц.Баатарсайхан дотоодын улаанбуудайн нөөц дуусч байна. Тиймээс ОХУ-аас нэмж улаанбуудай импортлох шаардлагатай хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэн маргаан эхэлсэн юм. Дээрх мэдэгдлийг Газар тариалан холбоо эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд дотоодын хэрэгцээгээ хангах улаанбуудай хангалттай бий хэмээн онцолж байсан. Тиймээс дээрх маргааныг шийдэхийн тулд ХХААЯ, МХЕГ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгч нарт байгаа улаанбуудайн болон гурилын хэмжээг шалгах ажлын хэсэг гарсан.
Тэгвэл тус ажлын хэсгийн дүгнэлтийг “Газар тариалан холбоо”-ны төлөөлөл танилцууллаа. Улсын хэмжээнд нийт 190 гаруй мянган тонн улаанбуудай гурилын үйлдвэрүүд болон тариаланчдын гар дээр байгаа нь нотлогджээ. Энэ нь Монгол Улсын дотоодын хэрэгцээний 8-10 сарын нөөц буюу ирэх арванхоёрдугаар сар хүртэлх хэрэгцээний нөөц аж.
Монголын тариаланчид сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, 489 мянган тонн ургац хураан авсан. Гэтэл ОХУ-аас нэмж улаанбуудай импортлох шийдвэр гаргасан нь ийнхүү тариаланчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-аас улаанбуудай импортлох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Гурилын чанарыг сайжруулах зорилгоор 28 хувиас дээш цавуулагтай улаанбуудай оруулж байгаа” гэсэн. Гэтэл импортоор орж ирсэн улаанбуудайны чанар дотоодын буудайны чанараас муу буюу 3-р зэргийн будаа орж ирсэн нь тогтоогдсон байна. Нөгөө талаар гурилын үйлдвэрүүдээс тариаланчдад өгөх нийт хуримтлагдсан өр төлбөр нь 55 тэрбум төгрөг байгааг ажлын хэсэг тогтоожээ.
Үүнээс гадна ОХУ-ын хил гаалиар чанаргүй сертификатгүй тэжээлийн улаанбуудайг Бурятын баргут компани Монгол Улс руу экспортлох гэж байгаад хураалгасан гэх мэдээллийг тэд өглөө. Тодруулбал Баргут компани нь Улаанбаатар гурил ХХК-д буудай нийлүүлдэг нь тогтоогдсон байна. Тус компани Монгол Улсын иргэн Ховд аймгийн ИТХ-н төлөөлөгч Б.Бат-Энэрэл гэдэг хүний нэр дээр байгуулагдсан ажээ. Тиймээс тус байгууллагыг шалгах ёстой гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан юм.
Энэ үеэр Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат “Манай тариаланчдад нэг айдас байна. Р.Бурмаа сайд тушаал гаргаад будааны үнийг унагачих болов уу, дахин импортоор будаа оруулчих болов уу гэж айж байна. Мэдээж дотооддоо хэрэгцээгээ хангах улаанбуудай тариалчихаад байхад гаднаас аваад байвал ямар хэрэг байх вэ. Тэгэхээр тариаланчид л хохирно шүү дээ. Уг нь бид энэ асуудлыг аль эртнээс тавьж байсан юм аа. Гэтэл нэг ч асуудал шийдэгдсэнгүй. Энэ бол хөгжил, дэвшил биш. Яамнаас хамааралтайгаар тариаланчид ийм хэмжээний хохирол амсчихаад байна. Гэтэл яам нь юу хийхээ мэдэхгүй, юу ч хийхийг хүсэхгүй байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнд анхаарах хэрэгтэй. Тэгж байж шийдвэрээ гаргах ёстой” гэлээ.
Д.Анар
Холбоотой мэдээ
-
зочин (March 20, 2015 9:34:15 pm )
Төр засаг гэж байна уу арай л юмаа ядарсан ард түмэн одоо бүр бор хоногтоо иддэг лапшаагаа ч идэж чадахаа байжээ.Бурмаагийн байгаа байдал хэрүүл хийсэн тэнэг авгай энийг хурдан огцоруулаачээ.
-
Зочин (March 20, 2015 11:03:50 pm )
Яахав зvтгэснийх хэсэг хугацаанд сайд болж vзлээ Одоо хугацаа нь болж дээ
-
Зочин (March 20, 2015 11:41:57 pm )
Тариаланчдын тушаасан будаанаас ихээхэн хорогдол суутгаж туунийгээ спиртийн уйлдвэрт зарж холжсон пэрэнлэй харагдна уу таминэ ээ
-
ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛ МӨН ҮҮ? (March 21, 2015 8:08:45 am )
монголд тариалан хэрэггүй ээ 1000 жил оролдоод үр дүн өгөөгүй юм шүү дээ одоо хэдэн жилийн дараа ургац өгөхөө байхаар химийн бордоо ашиглаж эхэлнэ тэгээд будаа будаа болно
-
Anonymous (March 21, 2015 8:58:10 am )
Манай тариаланг МАХНамынхан хувьчилж авсан Тэд бүтээгдхүүнийхээ өртөгийг бууруулахын төлөө огт ажилладаггүй аль болох өндөр үнээр л гурилын үйлдвэрүүдэд албадан шахахыг боддог улс шүү дээ Энэ бол ард түмний төлөө биш өөрийнхөө төлөө ажилладагийг нотлож байгаа юм Адил нөхцөлд ажилладаг Оросууд хамаагүй хямд буудай зордог юм
-
zochin (March 21, 2015 2:03:34 pm )
Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.
-
gomo (March 21, 2015 8:48:59 pm )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
-
irgen (March 23, 2015 9:25:01 am )
bugeeree hulgaichid boljeee
-
irgen (March 23, 2015 9:25:01 am )
bugeeree hulgaichid boljeee
9 Comments