antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2015 4 comments

Хоёр сар 22 хоногтой нярай олджээ

нийтлэсэн Admin

nyalhӨнгөрсөн онд хүүхдээ хаяж төөрүүлсэн 18 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл он гарснаас хойш анх удаа буюу өчигдөр нярай хүүхэд гудамжнаас олдлоо.

Тодруулбал, Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагыг хоёр сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байж. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ.

Аз болоход хоёр сар 22 хоногтой нярай амьд, Эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна.

Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор шалгаж байна. Хэрэв асран хамгаалагч нь хүүхдээ хаясан бол эрүүгийн хуулийн 117-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байгаа. Хэрэв хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь эрсдсэн, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Азаар өчигдөр гудамжнаас олдсон хүүхдийн амь нас  эрсдээгүй. Үүнээс гадна эх нь өөрийн бичиг баримтаа хүүхэдтэй хамт ямар учраас орхисон болохыг бид эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 17, 2015 11:31:09 pm )

    eruul bol avchimaar sanagdlaa hund hun heregtei

  • javkhlan (March 19, 2015 11:44:02 am )

    ene huuhdiin eejiin utas bnauu uulzmaar bna

  • иргэн (March 19, 2015 12:47:26 pm )

    хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин төлөх чадвартай хүн хүүхдээ хаях уу. тун аргагүй байдалд орсон хүн л өөрийн бичиг баримттайгаа хамт орхисон байж таарна ш дээ. хэн ч хайхрахгүй хүүхдээ болон өөрийгөө тэжээх чадваргүй эсвэл бас л нэг дарамтанд орсон хүн л аврал эрж ингэвэл аврагдаж магадгүй гэж л өөрийн бичиг баримттайгаа орхиж таарна шүү дээ. нэг талруугаа хэвийсэн хараал ерөөлөөр нэгнийгээ битгий жийчихэж үзээрэй дээ. аргагүй хамгалаалт гэдэг шиг аргагүй хамгаалалтанд орох л шаардлага гарсан байж таарна

  • B (March 21, 2015 9:38:55 am )

    Arhichin abgai sanamsargvi hvvhdee martaad hvvhdeesee chuhal bichig barimtaa hamt martaj geesen biz.

antalya rent a car