antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2015 16 comments

Гуталчин Х.Оюун-Эрдэнэ хүнд хэцүү амьдралтай Д. Одбаярт тусламжийн гараа сунгаж амьдрах гэрийг нь авч өгчээ

нийтлэсэн Admin

“Хөдөлмөр хүнийг бий болгодог” гэсэн үг өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ байна. Хүнд хэцүү амьдралаас хөдөлмөр хүчээрээ өндийн босч хүний дайтай амьдарч олон хүнд үлгэр жишээ болж яваа Хөвсгөл нутгийн хүү Х.Оюун-Эрдэнэ юм. Архинд орж амьдралаа алдаж уруудаж явсан үе байсан ч гуталчин гэх ажилдаа чин сэтгэлээ зориулж амжилт өөд гарч чадсан хөдөлмөрч нэгэн юм. Өөрөө амьдралын хүнд хэцүүг туулж архинд хүртэл орж байсан тэрээр өдгөө хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусламжийн гараа сунгасаар байна. Тэрээр г Дунгар овогтой Одбаяр хэмээх нэгэн залууд өргөө цагаан гэр авч өгсөн байна. Тэртээ 1978 онд өлгийтэй байхдаа Завхан аймгаас илгээлтийн эзэн болсон аав ээжтэйгээ Эрдэнэт хотод ирсэн. Хайрт ээж нь нялх байхад нь бурханы оронд өвчиний улмаас заларсан тэр цагаас аавтайгаа 1987 оныг хүртэл сайхан амьдарчээ. Аав нь төр түмэнийхээ төлөө цагдан сэргийлэгчийн ажлаа нэр төртэй биелүүлж үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт халуун амиа алдсан байдаг. Ааваасаа хойш эмээ дээрээ амьдарч байгаад 1999 оноос Эрдэнэт хотын цагдаад тодорхой хугацаанд ажиллаж байгаад гэр бүлтэй болжээ. Эхнэр нь хүүхдээ аваад салж, эмээ нь өөд болсон тэр цагаас архинд орж өнөөг хүртэл орон гэргүй амьдарсаар иржээ. Хүний ганц хүү, ах дүү хамаатан садангүй байх хэцүүгийн зовлонг өөрийн биеэрээ амсжээ. Ах дүүгүй хүн найз нөхөдөөрөө хонодог, зундаа гадаа хоног төөрүүлдэг байсан бол одоо хөхөө өвлийн хүйтэнд оруулах найз байхгүй болжээ. Өнгөрсөн жил гадаа унаад хөл гараа хөлдөөж тайруулаад,хөдөлмөрийн чадварын 50% алдаж грүпт орсон байна. 2000 оноос өнөөг хүртэл орох оронгүй амьдарсаар иржээ. Архинаас гарах гэж сарын өмнө  Х.Оюун-Эрдэнэ хандсанаар одоо уухгүй сар гаран болжээ. Эр алдаж эрэг нурдаг хүмүүний тавиланг элээж яваа Одбаярыгаа орох оронтой болгочих юмсан гэсэн халуун сэтгэлээр Х.Оюун-Эрдэнэ хандив цуглуулан түүнд амьдрах гэрийг нь авч өгчээ.

hetsuuamidralТэрээр энэ тухай “Ирж яваа цаг доор нэгэн сайхан сайн үйлийг хийлээ. Дунгар овогтой Одбаяртаа өргөө цагаан гэр авч өглөө. Дэмжиж тусласан ангийн хүүхдүүд, халуун сэтгэлт хүмүүсдээ бүгдэд нь баярлаж, сайны ерөөлийг дэвшүүлье. Бидэнд боломжгүй зүйл нэг үгүйг эндээс харж болно. Заавал баян хүн дэмжих юм шиг боддог, найддагаа үгүй болгож, хэн ч хэнд ч туслаж өөд нь татаж болохыг үүгээрээ батлаж байна. Дараа дараагийн сайн үйлд тусалж дэмжээрээ ахан дүүсээ. Амьдрал үргэлж сайхнаараа… миний бие та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. Нэг ч гэсэн Монгол эр хүн зутрахгүй байвал бид жаргалтай байна аа. Надтай холбогдох утас 88675588” хэмээсэн байна.

Түүний амьдралын түүх, амжилтын гараа, сайхан сэтгэлд үнэхээр бахархаад баршгүй юм.  Олон мянган хүний бахархал, талархалыг хүлээж яваа энэхүү ард түмний баатарт дахин дахин ажил амьдрал, хүмүүнлэгийн үйлсэд нь амжилт хүсье. Илүү ихийг хийж бүтээж олон залуусын амьдралыг гэрэлтүүлж, чиглүүлж яваарай. Цааш явах зам нь дардан байх болтугай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочинз (March 18, 2015 10:11:57 am )

    ЧИ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ ЮМ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ,

  • tugsuu (March 18, 2015 10:23:50 am )

    жирийн нэг ажилтан хөдөлмөрөөрөө бусдад туслаж байхад хөрөнгөлөг хүмүүс ичиж амьдраасай мөнгөө аваад үхэхгүйгээс хойш бусдад буян болооч ээ…

  • zochin (March 18, 2015 10:40:57 am )

    ene nuhur itgeliig ni daah heregtei

  • irgen (March 18, 2015 10:44:33 am )

    Ene zaluugiin tuhai ugursun jil garsan niitleliig unshaad baharhaj baisan odoo ch sai uils buteej yawaad ni bayarlaj bna

  • xxxxx (March 18, 2015 11:19:53 am )

    zaraad uuchixna daa

    • тиор (March 18, 2015 2:00:02 pm )

      харин тийм

    • Anonymous (March 18, 2015 7:02:02 pm )

      bitgii l tegeesei bileee, tiimee

  • иргэн (March 18, 2015 11:27:43 am )

    сайн үйлс бүтээж явдаг нутгийн дүүдээ баярлаж явдаг шүү

  • zochinзочин (March 18, 2015 11:28:41 am )

    Авч өгсөн гээд байсан бусдаас мөнгө гуйж хандив нэрээр л өөрийнхөө мөнгөөр авч өгчихөөч дараа нь шоудаач дээ

  • zochinзочин (March 18, 2015 11:32:41 am )

    Энэ дандаа гадаадын фирмийн үнэтэй гутал өмсдөг гэж ярилцлага өгсөн байсан.

  • mend (March 18, 2015 11:36:28 am )

    az jargal

  • bbb (March 18, 2015 1:23:25 pm )

    ene tovarish gere zarad uuhav de hunii itgel daagarai da

  • Ачу (March 18, 2015 1:58:17 pm )

    Сайхан сэтэглийн үзүүрт тос гэдэгсэндээ.Мунадаг юмаа.Цөөхүүлээ бид нэг нэгнээ ингэж итгэн дэмжиж байгаад маш их баярлалаа.Амжилт.

  • багш (March 18, 2015 4:14:31 pm )

    Амжилт хүсч, аз жаргал хүсье. Сайн залуу байна. Гэтэл нөгөө улсын мөнгө, татвар төлөгчдийн мөнгө, олон улсын хандивын мөнгө юу тааралдснаа иддэг баячууд хаана явна вэ ……. Бас бөхчүүд гэж баахан хэл ам, хэрүүл шуугиантай энд тэндээс элдэв хандив авагч нөхдүүд өвчтэй хүүхэд, ядарсан хүнд тусалдаг бил үү????????????????????????

  • зочин (March 18, 2015 9:53:32 pm )

    Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

  • зочин (March 19, 2015 11:03:18 am )

    мундаг залуу,нэг хүн ч гэсэн орох оронтой сэтгэлдээ галтай амьдраасай,

antalya rent a car