Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан хаврын махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах гаргадаг. Харин энэ жил нөөцийн махны нөхөн олговрын мөнгийг улсаас өгөхгүй байгаа бөгөөд одоог хүртэл худалдаанд гараагүй байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Засгийн газар хуралдаад 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2015 7:43:51 am )
нөөцийн мах бэлтгэх нэрийн дор хувийн компаниудад асар их мөнгө өгч байхын оронд малчидыг өөөрсдийн бүтээгдэхүүнээ шууд зарж борлуулах нөхцөлөөр хангах арга хэмжээ авбал дээр Нөөцийн мах гээд чанаргүй дан яс л байдаг шүү дээ
1 Comment