antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2015 6 comments

Тэнүүчлэн амьдардаг иргэдийг нийгэмшүүлэх зардлыг шийдвэрлэв

нийтлэсэн Admin

tenemel irgedНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/188 дугаар захирамж гаргаж, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. “Эгэл амьдралын мөр” ТББ, “Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ, “Заюу-Тайж” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын байр, үйлчилгээ, урсгал зардал, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын сургалтын зардалд нийт 100 080 000 төгрөгийг зарцуулна.

Тус хөрөнгийг зарцуулахдаа төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газарт үүрэг болголоо. Харин дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТЭНЭМЭЛ, ГЭР ОРОНГҮЙ ИРГЭДИЙГ
НИЙГЭМШҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД
ҮЗҮҮЛЭХ  САНХҮҮЖИЛТ

Төрийн бус байгууллагын нэр Зардлын нэр Нэг хүнд ногдох зардал Хүний тоо Хугацаа /өдөр/ Санхүүжилт /төгрөг/
1 “Эгэл амьдралын мөр” ТББ Байр 4000 29 90      10 440 000
Бусад үйлчилгээ 5000      13 050 000
Нийт 9000 29 90      23 490 000
2 “Эрчүүд, эрүүл гэр бүл” ТББ Байр 4000 19 90        6 840 000
Бусад үйлчилгээ 5000        8 550 000
Нийт 9000 19 90      15 390 000
3 “Зөв амьдрах ухаан” ТББ Байр 4000 50 90      18 000 000
Бусад үйлчилгээ 5000      22 500 000
Нийт 9000 50 90      40 500 000
4 “Заюу-Тайж” ТББ Байр 4000 20 90        7 200 000
Бусад үйлчилгээ 5000        9 000 000
Нийт 9000 20 90      16 200 000
5 Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар Сургалт хичээл бичиг хэргийн зардал        500 000
Соёл урлаг спортын өдөрлөг        1 000 000
Эрүүл мэндийн үйлчилгээ        1 000 000
Сургалт сурталчилгаа        1 000 000
Унааны зардал        1 000 000
Нийт        5 000 000
Нийт зардлын дүн 108 90    100 080 000


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (March 17, 2015 12:42:08 pm )

    ганц зөв юм чинь наад ажил болж магдгүй.

  • мөөгий (March 17, 2015 12:58:56 pm )

    eo bolij uz hairan mungu. negent orchlon horwogoos tasraad arhind ortson humuus niigemshleeeeee yu……….. estoi harah umsan ternii orond huuhdiin tsetserleg surguuli emneleg bariacheeeee

  • oyum (March 17, 2015 2:02:08 pm )

    demii.

  • zochin (March 17, 2015 2:57:44 pm )

    Hotoos gargaad hodoo gazar tarialan mal aj ahuin tom stantsiig bii bolgood kazaramd amidruulaach huchiig ni har gedesee tejeehed ni zoriulah heregtei shuu dee.Hagas tsergiin deglemeer amidruulah heregtei.Zugeer tejeegeed baina gej yu baisan yum be.

  • unshigch (March 17, 2015 3:10:59 pm )

    ashgui dee, huuhed surguulid yavah zamd hun aimaar yumnuud gudmaar holholdood zodoon hiigeed baidag yumaa, huuhdiin nudend humuusiin erdiin amidral meteer dasal boloh vii gej ih sanaa zovdog aidag shuu

  • odnoo (March 17, 2015 7:28:01 pm )

    zob zob

antalya rent a car