MOНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “6.3. Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. гэж тэмдгэлсэн байна.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд том оврын буюу 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч, 50 хувиар нэмэхээр тусгсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиар бол, 2500-аас дээш цилиндртэй бол, мөн 10-аас дээш жилийн насжилттай бол гаднаас оруулж ирэхэд 4000 ам. долларын татвар авдаг. Тэгвэл Засгийн газрын шинэ төслөөр бол, 2501-3500 хүртэлх цилиндр бүхий 10-аас дээш жилийн настай автомашинд 8000 ам. долларын татвар ногдуулахаар заажээ. Мөн ийм төрлийн машины жил бүр төлдөг техникийн үзлэгийн татварыг ч нэмэх гэнэ.
ТАНИЛЦУУЛГА
Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/–ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байна. Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн болно. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг дараах байдлаар өөрчилсөн.
Үүнд:
Хуулийн төслийн 2 (Энэ хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.) дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгсөн болно. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар нийслэл хотын авто замын ачаалал буурах, байгаль орчин, хүн ардын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, улсын төсвийн орлого нэмэгдэх давуу талтай. Түүнчлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх, авто бензин, дизел түлшний хэрэглээг бууруулах зэрэг ач холбогдолтой болно.
Иргэн Б АНУ улсаас 2010 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2500см3 (Engine: 2.5L) Toyota Camry машиныг 12500 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 3100 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзьеэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 09, 2011 5:38:22 pm )
jagsaal hiij tatvariig buuruulah heregtei muguu heden ard tumnii tuluu gd bgaa humuus
-
Anonymous (December 11, 2011 11:56:29 pm )
yu we?tenegtleeldee deegvvr tomchuul ni ulsiin ard irgediin munguur awsan tom tom hodolgvvrtei xvchtei mashin unaj ard irged ni gaaliin tatwaraas bolood jijg suudliin baitugai motocykil ch unaj chadaxgvi zeerdeeree tawargax ym bnaldee?ard irgediig shulxaa bolildoo ard irged yduu bnshdee?gadaada xuls xvchee dusluulj olson xeden bor ymaaraa aytaixan mgld ochood amidarchii gexeer er bolomj olgoxgvi pizdaa nar ymaa?!monopolsuugaad odoo ta nar xanaagvi ymu?nowshnuudaa luiwarchdaa????????eo bvr xelex muu yg ch baragdaj bna?????nowsh
-
Anonymous (December 12, 2011 2:18:32 pm )
yoo yu we? zailaa shulah ideh n hanahgui nowshnuud yumaa oorsdoo l bolj baiwal boloo gj bodog buduun gahai nar
-
Anonymous (December 12, 2011 2:55:23 pm )
yoo boliosoi
-
Anonymous (December 12, 2011 9:09:29 pm )
ireh songuuliar ene novshnuudiig yasan ch songoj bgui shu
-
Anonymous (April 15, 2012 7:43:02 pm )
alnuudiiig bugdiin buudah ymsan
-
Netti kasino (September 13, 2013 11:20:41 am )
618921 787462Some actually excellent information , Gladiola I located this. 847959
8 Comments