Я.Батсуурийг Г.Дэнзэнг иртэл цагдан хорино
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Түүний суллагдах хугацаа энэ сарын 11-нд дуусах байсан ч прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, хоригдох хугацааг дахин 2 сараар сунгасан юм. Ингэснээр тэрбээр ирэх тавдугаар сарын эхээр суллагдана. Я.Батсуурийн биеийн байдал тааруу байгаа учраас өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч прокурор хүлээн аваагүй, хорих хугацааг 2 сараар сунгасан байдаг.
Я.Батсуурийг ямар хэрэгт буруутгав
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн хэрэгт буруутган шалгаж байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Г.Дэнзэн нь одоогоор эх орондоо байхгүй байна” гэлээ. Юутай ч Я.Батсуурийг шалгаж ажиллагаа үргэлжилж байна. Г.Дэнзэнг эх орондоо ирж байцаалт өгтөл Я.Батсуурийг цагдан хорино гэж эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр Я.Батсуурь нь ирэх тавдугаар сард суллагдах хугацаа нь дуусах хэдий ч Г.Дэнзэнг иртэл батлан даалтад гарах зэрэг батлан даалтад гарах ямар ч боломжгүй аж.
Г.Дэнзэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан юм. Харин энэхүү хэрэгт ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь холбогдон шалгагдаж байна.
Г.Дэнзэн нь АТГ-т шалгагдаж байхдаа хил даваад байгаа юм. Түүнийг оргон зайлсан хэмээн мэдэгдэж байсан тэрбээр Германд улсад сургалтад сууж байгаа хэмээн захидал илгээж, ирэх дөрөвдүгээр сарын 2-нд эх орондоо ирнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Zaluu.com Б.Анир
Холбоотой мэдээ
-
Зочин (March 17, 2015 11:04:56 am )
Хэдэн жилийн ял өгч болно. Харин улсаас идсэн тэр их хөрөнгийг хураан авч хохиролгүй болох хэрэгтэй. Эцсийн эцэст ард түмэн бидний л мөнгө шүү дээ.
-
Я (March 17, 2015 11:14:40 am )
Ард түмэн бидний мөнгийг өгчих завшсан мөнгөөрөө яаж зугаалдгийг Дэнзэн харуулж байна.
-
bold (March 17, 2015 11:57:56 am )
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
-
Anonymous (March 17, 2015 1:56:41 pm )
ЭЛБЭГДОРОЖИЙН ХИЙСЭН НЭГ САЙН АЖИЛ БОЛ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ
АЖИЛ ОДОО С БАЯРЦОГТ С БАЯАР НАРЫН ГАР ХОЛ БОЛОГЧОДЫН НЬ ХАМАТ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ-
ха ха (March 17, 2015 4:28:03 pm )
Сэтгэгдэл, зөвлөгөө өгөхийн тулд эхлээд өөрөө монгол хэлийг сайн сурч, зөв бичиж сур миний дүү.
-
-
Anonymous (March 17, 2015 1:58:52 pm )
ӨРИЙН ШОРОН ГЭДЭГ ШОРОН ТУСДАНА БИ БОЛГОЖ ӨРӨӨ ТӨЛТӨЛ ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШОРОНД ХИЙСЭН АЖЛААР НЬ ӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭЖ БАЙХ
НЬ ЗӨВЬ -
Намдаг (March 17, 2015 2:34:32 pm )
Алтанхуяг бугдийг нь зохион байгуулсан ба мэддэг хун нь байхад Дэнзэнг хулээж яах гээ вэ?! Бас Даваасурэн гишуун хамаатай гэж дуулдаад байгаа шуу?! Дараа нь Дэнзэн мэт нь жижиг гар биздээ?! Харин их монго идсэн байна лээ!
-
Zochin (March 17, 2015 3:17:22 pm )
Hoorkhii mini yah ni uu. Ter Denzin hezee ch iree bilee. Hunii amidraliig hamaagui uren taran hiij bolohgui shde. Denzen, Altankhuyag 2-oo gej…….
-
Иргэн (March 17, 2015 9:10:11 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (March 17, 2015 9:10:31 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 17, 2015 9:10:52 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (March 17, 2015 9:11:11 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
zochin (March 17, 2015 10:29:43 pm )
xvniig xvneer baritsaaldag xuuli bas bna aa daa yanz ni esvel xevleliin aldaa yo
-
Ачу (March 18, 2015 2:35:20 am )
Ямарч байсан хулгайчуудаас учруулсан хохирлоо улс авсан нөхцөлд ялын байдлыг хэлэлцдэг байх гэж бодсон чинь андуурсан байнлээ.Хэн хамтарсан гэдгээсээ болоод байх шиг!!Элбэгдоржийн хуруу хамтарсан бол хуулийн урдуур нь ороод ардчилдчих жишээтэй!Харж л байя.Манай шүүх цагдаа үнэхээр сайн ажиллаж байна.Ардчилсан хулгайчууд болон дотоодын дайсны армитай ингэж тулалдана гэдэг хэр баргын аавын хүү хийх ажил биш хүнд.Түмэн олон талархаж байгаа гэдэгт бий итгэлтэй байгаа.Тэр Дэнзэн гээд дэлчгэр жаал шоронд шоошийх нь ойлгомжтой гэхдээ ард нь том хувалзы байгаа тэр мууг Монголын шудрага цагдаа олж л таараа.
-
Зочин (March 18, 2015 4:42:32 pm )
Дэнзэнг өөрсдөө мэдсээр байж гадаад гаргачихаад одоо болохоор Батсуурийг Дэнзэнг иртэл хорино ч гэх шиг Дэнзэнгийн оронд Батсуурийг яллах гээд байгаа нь тодорхой юм шиг
-
Anonymous (March 18, 2015 5:23:24 pm )
улсын мөнгө идсэн бол хөрөнгийг нь хурааж авч улсад тушаа.
-
Зочин (March 18, 2015 5:28:28 pm )
АТГ Баярцогтыг дуулиан тарьж байхад нь барьж хорьж шалгахгүй яасийн.Тэр Дэнзэнг яриад л байсан байхад нь барьж хорьж шалгахгүй яасийн ер нь ямар зорилгоор юу л хийгээд байна даа АТГ,Ерөнхийлөгч 2-оо Батсуурийн эрүүл мэнд нэр хүндээр нь тоглох тийм их та нарт ашигтай юм байх даа
17 Comments