Тєрийн албаныхан хоёргvй сэтгэлээр vндсэн ажлаа хийх нєхцєл тун удахгvй бvрдэх бололтой. Учир нь Нийслэлийн Засаг дарга
Э.Бат-Vvлийн санаачилсан тєрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа тєлбєрийн дэмжлэг vзvvлэх боломж нээгдэж байгаа юм.
Єчигдєр болсон Нийслэлийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын Тэргvvлэгчдийн хуралдаанаар “Улаанбаатар хотын орон сууцны сангаас тєрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа тєлбєрийн дэмжлэг vзvvлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталсан. Ингэснээр нийслэл иргэддээ зориулан “Орон сууцны сан” байгуулахаар болж байгаа юм.
Тєсєлд тусгагдсанаар нийслэлийн харьяа тєрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа тєлбєрийн 50 хvртэлх хувиар дэмжлэг vзvvлэх аж. Хэрэв тухайн тєрийн албан хаагч урьдчилгаа тєлбєрийн vлдэгдэл 50 хувиа єєрєє хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа тєлбєрийн 50 хувийг нэг удаа буцалтгvй тусламжаар олгох боломжтой гэнэ.
Мэдээж тодорхой хэмжээний шалгууртай. Тэр нь гэр хорооллын дахин тєлєвлєлтийн хvрээнд баригдах шинэ орон сууцнуудаас тухайн тєрийн албан хаагч сонголтоо хийсэн байх шаардлагатай. Мєн дахин тєлєвлєлтийн хvрээнд баригдаж энэ хавраас эхлэн ашиглалтад орох, орон сууцны vнийн тухайд метр квадрат нь 1.5-1.750 сая тєгрєг байх бєгєєд тєрийн албанд гурваас доошгvй жил тогтвор суурьшилтай ажилласан, анх удаа орон сууц худалдан авч байгаа хvмvvст энэ боломж олдох бололтой.
“Улаанбаатар орон сууц” нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэйгээр эхэлж буй энэ журмын талаар олон нийт ихэд сонирхож байгаа бєгєєд гэр хорооллын дахин тєлєвлєлтийн хvрээнд буюу Баянхошуу, Амгалан, Дамбадаржаа, Ханын материал, Ботаник зэрэг нийслэлийн захын хорооллын 24 байршилд баригдаж буй, баригдах орон сууцаас сонгоно гэсэн vг. “Улаанбаатар орон сууц сан” энэ онд нийт 15 тэрбум тєгрєгийг тєрийн албан хаагчдад тусламж болгон єгєх лимиттэй. Энэ мєнгєєр 26 000 тєрийн албан хаагч, нийт 6600-8000 гаруй иргэний орон байрны асуудлыг шийднэ гэдгийг хотын орлогч С.Очирбат хэлсэн. Ихэнхдээ сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарыг хамруулж, тусламж vзvvлэх аж.
Ийнхvv эхний ээлжинд тєрийн албанд олон жил зvтгэлээ, цалин багатай хэмээн гомдоллодог боловсрол болон эрvvл мэндийн салбарынханд орон сууцтай болох боломжийг нээж єглєє.
Гэвч аливаа асуудал байнга хоёр талтай байдгийн жишгээр зарим хvн энэхvv журам нь тєрийн албан хаагчдыг гэхээсээ илvv гэр хорооллын дахин тєлєвлєлтийг хийж буй барилгын компаниудыг дэмжлээ хэмээн хардаж байгаа аж.
Учир нь гэр хорооллыг барилгажуулж, айл бvрийг хаусанд амьдаруулна гэсэн сонгуулийн амлалт нь зvсээ єєрчилж, нийтийн орон сууц болсон. Оргvй дорвол охинтой нь дээр гэхчлэнгээр иргэд нийтийн орон сууц барих ажлыг нь хvлээн зєвшєєрч, хашааны газраа байраар солино гэсэн гэрээ байгуулсан ч єнєєдєрийг хvртэл атга шороо ч хєндєєгvй газар зєндєє бий.
Нєгєє талд нь орон сууцаа барьж дуусгаад, бэлэн болгосон ч худалдан авагчгvй болсон барилгын компаниуд ч байгаа. Єєрєєр хэлбэл газрыг нь авсан хэдэн айлаа оруулаад, илvv гарсан єрєєнvvдээ зарж чадахгvй байгаа тєсєл хэрэгжvvлэгчдийг энэ журмаар дэмжсэн хэмээж багагvй хэл ам дагуулах бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
efea (March 17, 2015 9:07:12 am )
битгий тэгээд өөрийнхөө хүмүүст буухаасаа өмнө мөнгө өгөөд бай. дараагийнхи бас өөрийнхөндөө мөнгө өгнө
-
hhh (March 17, 2015 9:18:46 am )
гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газар дээрээ хаус барьж амьдрах хүсэлтэй иргэдийг бараг л шууд нийтийн орон сууцанд тулгаж өөрт нь сонголт хийлгүүлэхгүй бодлого бариад байгаа юм биш үү
-
xxxxx (March 17, 2015 9:19:48 am )
unxeer l ajilchin xumuust ochij bval ydiin zov dailimduulaad ax duu nartaa l ogood bxgui bol emch bagsh tsagdaa nart ogox xeregtei
-
kkdjrj (March 17, 2015 9:32:22 am )
busad n xun bish uu
-
зочин (March 17, 2015 9:37:37 am )
татварт авсан мөнгөө төрийн албан хаагч нэртэй ажил хийдгүй хүмүүсд авилга болгон өгдөгөө зогсоо дараагийн сонгуульд бидэнд саналаа худалд гэж байгаа юм уу нөгөө бүс мүс чангалах яасан бэ худлаа баатар гуай бас сүхбаатартай барьцсан тэнэг цагаач буриад би би би гээл тэнэг хог
-
Anonymous (March 17, 2015 10:03:46 am )
ugsun uguugui hanaj tsadahuu turiin alban haagchid nertei huvalzuud
-
hutsandaa (March 17, 2015 10:53:17 am )
ern bol ter hungulultundchin gantshan turiin alban haaagch gelgui bvgdel ormoor bnshdee hvn bvr ijil tegsh erhte gsn huuli yasn be
-
Anonymous (March 17, 2015 10:55:47 am )
Ard tumnee turiin, huwiin gej bainga l yalgah ym daa. Huwiin hewshild ajillaj bga humuus hun bish ym bn l daa
-
bi (March 17, 2015 11:41:16 am )
toriin albaniihnii awch baigaa n hunii nudend hediigeer baga sonsogdoj baigaach tsalingaas gaduurh orlogo n helj zuirleshgui shu de. yahaaraa danda toriin alba gej yaridagiin. huwiin heshil, baylag buteegchidiin mongoor ene toriinhon tuilj hanahgui yumaa. uulee bolio boli
-
zochin (March 17, 2015 12:07:31 pm )
Бат-Үүл чи битгий буруу жишиг тогтоогоод байгаачээ. Хотын захирагч анх болохдоо хотын төсвийг хэтэрхий их нэмүүлж улсын төсвийн 60-70хувийг хотод батлуулчихаад одоо барж зарцуулж чадахгүй болохоороо ийм юм хийж байна шүү дээ. Нийслэлд ажилласан нь хөнгөлөлт аваад бусад төсөвт байгууллагын ажилтанууд яах болж байна вэ.Адилхан л татвар төлөгчдийн мөнгө шүү.
-
зочин (March 17, 2015 1:05:15 pm )
Алслагдсан дүүргийнхэн тэгээд заавал хотоос авах ёстой юм уу. Дүүрэгтээ байр авмаар байна шүү дээ. Энэ чинь тэгээд зөвхөн урьдчилгааны 50%г хөнгөлөх юм байна ш дээ тэгэхээр юу шалихав дээ
-
ЛГ (March 17, 2015 2:58:42 pm )
Ард түмэнээ Төрийн албан хаагч хувийн гэж ангилах нь ариун явдал мөн үү татвар авахдаа хувийнхаас илүү авчихаад ингэж новширох хэрэггүй
-
Anonymous (March 17, 2015 3:07:42 pm )
өөрсдийн барилгаан борлуулах арга…төрөөр санхүүжүүлэлт хийлгээд ашгий нь авах нэг арга…ээдээ шулах арга улаан цайм болж байна.энэ баригдаж буй барилга орон сууцнууд бүгд л томчуудых шүү дээ.
-
Лжзочин (March 17, 2015 3:27:23 pm )
Дахин төлөвлөлт. тэр дэнжийн 1000 нтр чинь бүүр сураггүй болсон уу
-
зочин (March 17, 2015 4:11:46 pm )
ОРОН СУУЦЖУУЛАХ НЬ ЗӨВ Л БОДЛОГО ГАНЦ НЭГЭН ТӨРИЙН АЛБАН ХАГЧИД ОРОХ ОРОНТОЙ БОЛСОН НЬ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ… МОНГОЛЧУУДЫН ЯМАР ТОГООНЫ ҮЛГЭР ГЭДЭГ БИЛЭЭ ТҮҮН ШИГ Л ЮМ БИЧХИЙМ
-
zochin (March 17, 2015 6:27:59 pm )
Yagaad zaaval turiin gej irgedee gaduurhaj bdag yom be . Huviin hevshil , turiin bus baiguullagad ajillaj bgaa humuus bugd tatvaraa tuluhiin zeregtsee tur ard tumniihee tuluu ihiig hiij buteedeg shuu dee . iim tegsh bus huvaarilaltiin ulmaas chadsan chadaagui turd ajillah yamarch setgelgui aashilj zagnasan deerengui turiin alban haagchdaar duurch bna shuu dee . iim teneg uildlee zogsoovol taarna aa
.
-
Anonymous (March 18, 2015 9:27:37 am )
төрийн албан хаагчдаа хүртэл нийслэлийн харъяа харъяа бус гээд алагчлах юмдаа ялгаа байхгүй насаараа татвар төлчихөөд байргүй хүмүүс зөндөө л байна ш дээ. өөрсдийнхөө барилгын компанийг дэмжихээ болимоор юм ханаж цадмаар юмдаа бэрдүүдээ гэдэс чинь хагарлаа
-
Anonymous (March 26, 2015 10:27:15 pm )
ymar material yaaj burduulj uguh talaar heleed uguuch
18 Comments