Өмнийн говийн хар алт Монголчуудыг цэнгэлийн манлайд хүргэнэ хэмээн ухуулаад удаж байна. Гэвч одоохондоо тэр их жаргал цэнгэлийн сэжүүрийг Монголчууд амсаагүй байна. Гэхдээ буяныг нь эдлэж байгаа цөөхөн хүн бий. Лав л уул уурхайгаас олсон ашгаас иргэдэд хүртээж буй 21 мянган төгрөгний буянаар ажилгүй залуучууд ажилтай болж, гэр хорооллын гудамжны буланд орой үдэш шилтэй цэнхэрийг мулталж, шүлсээ хаях эзэнтэй болсон. Улс орон даяар эрүүлжүүлэхүүд ч өндөр ачаалалтай ажиллаж, архины үйлдвэрүүдийн ашиг орлого огцом нэмэгдэж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэх амны хишигтэн 2004-2008 онд парламентад суухдаа банкны зээлээр хоёр машин худалдаж авч анх нүүрсний бизнест хүч үзэж байсан бол өнөөдөр дэлхий даахгүй баян болсон. Жилдээ 60 тэрбумын ашиг олдог түүний мэдэлд байдаг нүүрсний ордын лицензүүд нь л гэхэд тоогоо алдсан. Зөвхөн ганц лиценз нь доод тал нь 20 сая ам.доллар халааслах “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ бороо шиг шаагих их мөнгөө багтааж шингээж ядан Нүхтийн аманд Германчуудаар тансаг зэрэглэлийн байшин бариулжээ.
Эрэг шурагнаас эхлээд тоосго, цемент гээд бүх л зүйлийг нь дэлхийд чанараараа гайхагддаг орнуудаас авчруулсан төдийгүй алив ажлыг яс чанартай хийдэг Герман мэргэжилтнүүдийг урьж барилга угсралтыг нь хийлгэж байгаа “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн тансаг сууц, сарын 108 мянган төгрөгийн цалинтай жирийн иргэдийн төдийгүй, хулгай худлын аргаар тэрбумаар нь халаасалдаг Нүхтийн баячуудын хорхойг гозгонуулж байгаа юм.
shudarga.mn
Холбоотой мэдээ
-
mongol (March 16, 2015 4:26:45 pm )
luivarching shalgax xeregtei. bugdiig ni xuraa
-
mongol huu (March 16, 2015 4:55:56 pm )
aimaar yum
-
харо (March 16, 2015 5:17:59 pm )
ард түмний өмчөөр баяжсан муу новш энэ байр нь авс чинь болноо чи тун удахгүй
-
Зочин (March 17, 2015 11:17:04 am )
Нөгөө муу нэртэй МАН-ынхан чинь хол хоцорлоо. Шинэхэн баячууд үнэхээр ХОЛ ЧВЖ БАЙНА ШҮҮ. Монголын хөрөнгийг ццөхөн хүний гэр бүл идээд дуусах нь. Мундаг аа. Яаж чадаж байна аа.
-
-
аймаар (March 16, 2015 5:29:27 pm )
үнэн бол арай хэтэрч байнаа, хүн нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод яах гэж…
-
зочин (March 16, 2015 5:56:04 pm )
за яахавдээ тэгж л байг хөөрхий хувьтай л эр байна
-
Sainhyy (March 16, 2015 6:08:46 pm )
Gazrin baylgig gants hyn idej bolohgyi ard tymend hubaaj hyrtee
-
Bodoo (March 16, 2015 7:17:43 pm )
Teneg l bna.ene odoo ter ih mongoor yu hiihev dee. Uhehdee avaad yvah ym biz dee zailuul. Uhliin omno bugd ijilheen.
-
Ffff (March 16, 2015 8:28:44 pm )
Vxecde ix zobj ybx bxdaa xorongondoo xorogdood ix l tarchlx bxdaa
-
Иргэн (March 16, 2015 10:29:31 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (March 16, 2015 10:30:38 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 16, 2015 10:30:58 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
зочин (March 16, 2015 11:13:34 pm )
Удахгүй энэ байшин өнчин хүүхэдийн цэцэрлэг болно. Наад хулгайч чинь нарсанд юмуу авсанд хэвтэх болтугай
-
зочинзочин (March 17, 2015 9:00:43 am )
Гурван саяхан хун амтай оронд арай л дэндуу байна.Талаас ихэнхи хувь нь гуйлагчин шиг амьдарч байхад энэ улсууд очуухэн ч санаа зовохгуй хувиа хичээж амьдрах юмаа.Оорсдийгээ монхийн гэж боддог юм байх даа.Ядаж гадаадын баячууд болон одууд шиг буяны уйлсэд хувь нэмэр оруулахад яадаг байнаа.Цаана чинь цэцэрлэг,эмнэлэг гэх зэргийн осноон зуйл хэрэгтэй байна.Та нар 25жил юу хийсэн юм бэ Бугд баяжсан (луйвраар шуу) 90 он дээрээ гацчихсан ярьдаг юм нь л ардчилал , гацаанаасаа гараач дээ луйварчид аа.Хэлэх ч уг алга.
-
Anonymous (March 17, 2015 9:03:16 am )
арай хэтэрч сагсуурч байх юм даа энэ их багтаж ядсан мөнгөнөөсөө спорт заал ч юмуу сургууль цэцэрлэг амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хойч үеийнхэндээ гар сунгавал чамд буян болох байхдаа эрхмээ
-
zochin (March 17, 2015 12:34:37 pm )
Burhan yu hiij baigaag ni baitugai yu bodoj baigaag ni medej baigaa.
-
zochin (March 17, 2015 1:12:56 pm )
Arai denduu umaa anduu kharsan khund zasgiin gazriin ordon shig um bish uu khuraa khuraa Mongold ingej bayjina gej yu baidag um be ard tumnii omchoos l idsen gazriin doorkhi baylag ard tumniikh sh dee
17 Comments