antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2015 Comments are off

Нутгийн хойд хэсгээр цас орно

нийтлэсэн Admin
tsasr shuurnaНутгийн зарим газраар өнөөдөр, 17,18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх юм байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө гурван градус дулаанаас хоёр градус хүйтэн байна. Түүнчлэн энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан гуравдугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасч, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. – See more at: http://www.unen.mn/content/47658.shtml?alias=local#sthash.jhvvtKop.dpuf

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car