antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 6 comments

Б.Хурцын өшөө авалт хурган дарга нарт дарамт болж эхлэв

нийтлэсэн Admin

Авлигатай тэмцэх газарт халгаа сэлгээ гээч жинхэнэ утгаараа хэрэгжиж буй бололтой. Хайхрамжгүй ажилласан нэгэн байтугай харц нь эвгүй харагдсан хэнийг ч болов халж, сэлгэж эхэлсэн нь хариуцлагатай л албан тушаалтны үйлдэл. Харин ажил дээр ангийн ялгаа гаргаж туршлагатай хүний оронд мэдлэг муутай нэгнийг сонгох хэрэг байна уу.

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлж баруун, зүүн гарын вант улс байгуулж эхэлжээ.Ингэж хэлэх нь учиртай. Энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү бүлэглэл бий болсон гэхэд хилсдэхгүй. Тус газрын дэд дарга Б.Хурц л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын байгууллагаас хамтрагч нараа сонгож авчирсан.

Тэрбээр урьдын өш хонзонгоо албан үүргээ гүйцэтгэж явсан мөрдөн байцаагч нараас авч буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөгчид ташраараа халагдсан гэхэд болно. Халаад ч зогсохгүй хамсаатнуудыг нь хүртэл албан тушаал бууруулжээ. Туүнчлэн зарим нэг албадыг татан буулгаж ажилчдыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэх сурагтай. Зарим эх сурвалжийн мэдээллээр албан ёсоор халагдснаас гадна удирдлагуудтайгаа хамтарч ажиллахад хүндрэлтэй болсон хүмүүс өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгч байгаа нь ч чих дэлсэв.

Ийнхүү Авлигатай тэмцэх газрынхан айдас … дунд өдөр хоногийг аргацааж буй. Хэзээ, хэнийг халах бол гэсэн ажилчид нь амаа үдүүлсэн мэт сүрдэж байна. “Өвлийн хүйтэнд ажилгүй болж байхаар өнөөх хоёр даргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд орж явсан нь дээр” хэмээх хошин яриа ч ажилчдынх нь дунд цайны хачир болдог гэнэ.

Бидэнд ирсэн мэдээллээр найман мөрдөгчийг ажлаас нь чөлөөлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Гомдол, мэдээлэл хүлээн авах тасаг, хэвлэл мэдээлэлтэй харилцах албыг татан буулгаж найман ажилтнаа халсан. Тэгвэл тус байгууллагын гол ажлыг “нугалдаг” мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудаа дахин цомхотгосон байна.

Ажилгүй болсон хүмүүсийн дунд Б.Хурцыг авлигын хэргээр мөрдөж байсан мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд багтсан нь өшөө авалт гэлтэй. Тодруулбал, Мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн дарга байсан , мөрдөн байцаагч н.Жаргалбаатар, П.Шижир нарыг халжээ. Түүнчлэн Мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан Н.Эрдэнэбатыг судалгаа, шинжилгээний ажилтан болгосон байна. Албан ёсоор халсан ажилчдын тоо 16 хүрээд байгаа бол хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тоо 30 дөхөж явааг эх сурвалж мэдээллээ.

Авлигыг ангуучилж албан тушаалтнуудыг сөхрүүлэх үүрэгтэй тус байгууллагад ажил явагдахаасаа илүү ажлын томилогоо явагдаж буйд иргэд ундуйцангуй хандаж байгаа. Яагаад гэвэл тус байгууллагын удирдлагууд үүрэгт ажлаа хүлээж аваад чамгүй хугацаа өнгөрлөө. Гэсэн атлаа нэг удаа ч болов авлигын гэх тодотголтой хэргийг шалгаж нягталсангүй байсаар шинэ онтой золгох нь ээ.

Хуучин албадыг шинэчилж шинэ боловсон хүчээр хүч нэмж байгаа гэнэ. Тодруулбал, хуулийн хугацаанд буюу шинэ дарга нар албан үүргээ хүлээж авсаны дараа 45 хоногийн хугацаанд халаа, сэлгээ хийх эрхтэй байдаг бололтой.

Авлигын хэрэг нь өөрөө асар их ач холбогдолтой, Энэ төрлийн хэргийг шалгаж нягтлахад хуулийн болон эдийн засгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай болдог байна. Тэгэхээр эдийн засгийн мэдлэгтэй мөрдөн байцаагчид энэ байгууллагад “од” болно л гэсэн үг, байх нь.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 09, 2011 11:48:29 am )

    ene hurts er ni zevuun pizda daa. iim novsh uudulduggui l uym daa ymar sonin uym

  • Anonymous (December 09, 2011 4:39:05 pm )

    Elbegee-iin buh gai-g odoo darj nuukh gej baigaa biz. Zorig-iin heregtei ch elbegee, khurts holbootoi l baih. Elbegee khurtsiig germany-aas yah gej sulluulj avchrav. Odoo buh barimt notolgoogoo ustgah gesen sanaa gej bodjiin. Khurts germany-daa baisan bol ih l yum il boloh baisan baih daa

  • Anonymous (December 09, 2011 6:58:08 pm )

    tyrshlagyich oor n yilchleh hyn heregtei boloo bizee

  • Anonymous (December 09, 2011 8:05:59 pm )

    terendee ch bish baihaa,haa gazariin alban baiguullaguud zugeer l ajiliinhaa tsagiig barimtaldagguigeesee,ajilchin darga 2-n yalgaagui dundaa orj haritsdag ul toomsorolson baidalaasaa,huniig hundetgene gesen bodolgui,iluu harj biluu doloodog,ajiliin tsagaar demii selguutseh zeregeesee bolood,oorsdiigoo daichildag hatuu changa huvi hun(dargiin)haraand ortdog l baihgui yu!iim humuusiig tiim hariuytslagatai alban gazart ajiluulah ni uneheer bolomjgui zuil,,yah gej AVILGATAI TEMTSEH GAZAR gej baiguulsan yum!?ene alban tushaald jinhen tseregiin deglemtei hatuu changa,unench,bas sharguu daichin ajilchid heregtei!muusain avilgachin luivarchin hulgaich nariig heniig ni ch orshoolguigeer tseverlej chaddag,henbugai ch baisan harj gologndgui, tiim l surleg humuus,buh (TORIIN ) baiguullagad ajillaj baih yostoi bizdee?herev tor ooroo tedgeer hulgaich,hudalch,luivarchidiin omno sogdood baival mongol suirliin irmegluugee uharch bainaa gesen ug!!!TOR BOL TSEVER,SHUDRAGA,UNENCH,OGOOMOR,DAICHIN,ZORIGTOI baij hogjiliig avchirdag yum,,,,,gej irgen bi boddog.

  • Anonymous (December 10, 2011 11:29:31 am )

    zov gol ajil nugaldag gechihjee yu ch hiideggui biz dee

  • Anonymous (December 11, 2011 1:08:37 am )

    Uнэгvй антивирусаа манай 1ОООzahia c o m ороод аваарай ( сайн чанартай антивирус ) Та манайхаар ороод л uз таньд гарцаагuй таалагдна. Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

antalya rent a car