antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2015 20 comments

Б.Наранхүү дахиад л бэл бэнчингээ гайхуулав

нийтлэсэн Admin
0f324c39b28e11c6bigУИХ-ын гишүүн Б.Наранхүүг нүнжигтэй нэгэн гэх нь бий. Бэл бэнчингээрээ монголдоо толгой цохидог тэрбээр, нутгийн ард түмэндээ түүнээсээ хуваалцах “дуртай”. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гарагт Дундговь аймгийн нутгийн золголт Улаанбаатар хотноо болсон байна. Тэр дундаа Б.Наранхүү гишүүний мэдлийн “Дүнжингарав”-т болсон их золголтод 5000 гаруй дундговьчууд ирсэн ажээ.

Өглөө 10.00-аас оройн 19.00 цаг хүртэл золголдсон нутгийн олныг эрхэм гишүүн хоосон буцаагаагүй гэнэ лээ. Золголтод ирсэн Дундговь аймгийн аймаг, улсын цолтой, 60-аас дээш насны 110 уяач, бөх, харваач нарт Б.Наранхүү хувиасаа тус бүр нэг сая төгрөг гардуулжээ.

Үүнээс гадна 85-аас дээш насны 30 өндөр настанд “Есөн эрдэнийн” бэлэг өргөн барьсан байна. Үүнээс гадна Б.Наранхүү гишүүн аймгийн арслан Э.Дашид Улаанбаатар хотод нэг өрөө байрны түлхүүр гардуулжээ. Түүнчлэн гурван сая дах иргэний чацуутан Ц.Анхбаярын аав, ээжид Улаанбаатар хотод “Sunny town”-д хоёр өрөө өгөхөөр амласнаа мөн л энэ үеэр байрны түлхүүрийг хаш чулуун батламжийн хамт хүлээлгэн өгсөн гэнэ. Бэлэг ингээд дууссангүй.

Арванхоёрдугаар сард болсон “Алтан угалз” сүлд модны наадмын сугалааны азтануудад IPhone гар утас зургаа, УАЗ-469 машиныг ч нутгийн эрхэм гишүүн энэ үеэр гардуулж, нүнжиг бэлтэй гэдгээ дахин харуулаад авчээ. Үүнийг зарим нь бэл бэнчингээ гайхуулж байна хэмээн шүүмжлэх нэгэн байхад сонгууль дөхөөд бэлтгэл ажлаа эрт эхлүүлж байна хэмээн зарим нь шивэр авир ярилцсан сурагтай. Ямартай ч Б.Наранхүү Дундговийн их золголтыг нижгэр зохион байгуулжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (March 16, 2015 9:26:02 am )

    монгол ёсоор буянаасаа хуваалцаж баймаажин илүү их ордог гэдэг зарчим баримталдаг хүн байна даа

    • Anonymous (March 16, 2015 9:38:43 am )

      Oglogiin ezen baina zov hun tumenteigee huvaaltshad buruu yu baina

  • IRGEN (March 16, 2015 9:43:51 am )

    Uglug ugdug ni ug ni sain bna, gehdee negent zarsan mungu ni uym bolohoor 1 ch gesen tsetserleg barih eshul oyuniii chadamjtai zaluusiig uramshuulah geh meteer mungutei humuust zuv handlaga suulgaval iluu sain bna. Zuvhun sain buh, mori gej ikh mungu hayadaga bolimoor bna

  • 55555 (March 16, 2015 9:51:23 am )

    золголтод очихдоо бас зүгээр очихгүй хуучин лав мөнгө төлдөг байсан энэ жил яасан бол мэдсэн хүн байна уу

  • Anonymous (March 16, 2015 9:52:26 am )

    хөгшөөн тэгж байгаад нэг уулзая даа

  • kkdjrj (March 16, 2015 10:03:08 am )

    mongoldoo xeregtei gants uildver barij chadagui l baigaa ym baix daa

  • Anonymous (March 16, 2015 10:18:25 am )

    http://referralvibe.com/?reff=13896 iishee orood uzeerei mungutui boloh bolomj bn

  • Zochin (March 16, 2015 10:23:24 am )

    Gol ni huviin mongo uu, ulsiin mongo uu gedgiig ni sn shalgah heregtei. Toirogtoo yum hiih mongooroo ingej zolguut hiivel harin ooroor yarih heregtei shu. Ingej demii beleg selt ogch bhar nutagt ni heregtei yum barij ogood ajil toroltei bolgoosoi do. Ene gishuudiig yu ch hsen shan sanagdahaa bolij de, novsh gej

  • САНАЛ (March 16, 2015 10:33:53 am )

    сайнл байна АСАР БАЯЖСАНЧ АЛГАА ТЭНИЙЛГЭЖ ҮЗЭЭГҮЙ ӨВӨРХАГАЙН ЗОРИГТ БАТХҮҮ 2 ҮЛГЭР АВААСАЙ САЛЖ ӨГДӨГГҮЙ ЛУНДАА ГИШҮҮН БАЙНА БАС

  • Зочин (March 16, 2015 10:37:23 am )

    Тэгж байж л дахиж сонгогдохгүй бол Аавийнхруу Явна шүү дээ

  • wow (March 16, 2015 11:28:26 am )

    чадаж байгаа юманд аргагүй, болж л байна, сайн үйл хийж байгаа нэгэндээ бүү атаарх, дэмжихгүй бол дуугүй зүгээр л хар, битгий гоожил хүмүүсээ, буян дагаж сайхан бүх зүйл ирдэг юм

  • Anonymous (March 16, 2015 11:53:28 am )

    Буянаа бусдад тарааж байна. яагаад болохгүй гэж. Бусад баячууд шиг лав биш байна. болж байна. болж байна.

  • zochin (March 16, 2015 12:09:52 pm )

    sain l hvn bna.Amijilt

  • zochin (March 16, 2015 3:04:50 pm )

    ubchtei nad mungunuusuu hairlaachee

  • zochin (March 16, 2015 3:05:37 pm )

    bi baynzvrhin hvn bna aa haana vaj handah be

  • anand (March 16, 2015 9:25:48 pm )

    chadaj baigaa uymand arga baixgyi ee

  • zochin (March 16, 2015 9:51:38 pm )

    Buynaa nadad hairlaach!.

  • Увьдас (March 16, 2015 10:33:39 pm )

    Сайхан юмаа

  • хорчин (March 17, 2015 8:54:00 am )

    Хаанаас олсон сул мөнгө вэ. АТГ шалгаач.

  • Bataa (March 18, 2015 7:44:31 pm )

    Bolooshdee

antalya rent a car