antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2015 1 comment

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

нийтлэсэн Admin

mostsomrohГуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Гэхдээ зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгааг албаныхан анхаарууллаа.

Зарим голын мөсний зузаан гуравдугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна.

Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ganhuyag (March 15, 2015 5:44:37 pm )

    hfhyvdj

antalya rent a car