antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2015 2 comments

Н.Төгсцогт 50 секундэд өрсөлдөгчөө нокаутаар яллаа /видео/

нийтлэсэн Admin

togstsogt tulaanОлимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа.

МУГТ Н.Төгсцогт эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүллээ.

Тэрбээр АНУ-ын боксчин Габриел Брэкстоныг эхний раундын 50 дахь секундэд хүнд цохилтонд оруулж ялалт байгууллаа. Тоглолтын үйл явцаас товч сонирхуулвал, эхний хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж тэнцэврийг нь алдуулсан бөгөөд үргэлжлүүлж рингэнд шахан, угсраа цохилтуудыг Брэкстоны толгой, биений хэсэгт нь хийж байв.  Улмаар тоглолтын 50 дахь секундэд Н.Төгсцогтын баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тэмцээнийг өндөрлүүлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • mgl (March 15, 2015 9:04:43 am )

    ene medeeg tavisan gar oligtoihon shig bichleg tavij boloogui um bh daa. ahij bitgii iim chanargui um tavij hunii tsagiig bitgii ureerei . thx

  • Саруул (March 16, 2015 9:17:43 am )

    Амжилт хүсье.

antalya rent a car