Оросын их яруу найрагч Пастернак “Яруу найрагчдаа та нар үхлийн тухай бүү дуулаач ээ, яагаад гэвэл та нар чинь дэндүү зөнч хүмүүс шүү” гэж хэлсэн нь бий. Аливаа урлаг өөрийн харсан тэнгэртэй, зөн дагуулсан тийм л зүйл. Дээрх суут найрагчийн хэлсэн үг бол яах аргагүй үнэн. Манай дуучид ч жүжигчид ч бас адилхан гэж бодном.
Хамгийн ойрын жишээ гэвэл манай хошин шогийн “Шинэ Үе” продакшн сүүлийн үед ихээхэн барцадтай байна. Хоёр бүсгүй жүжигчин бие биенээ түлж, нэг нь шоронд орж, нөгөө нь өвчиндөө шаналж одооч гоо сайхнаа алдсан хэвээр байна. Мөн авьяаслаг жүжигчин Билгүүн авто осолд орж нас барсан гээд чамгүй зүйл болов. Энэ бол нөгөө л үхлийн тухай муу ёрлосон уран бүтээлийн гай гэж үзэхэд хүргэж байна.
Тус продакшн нь нэгэнтээ “Буруу эргэлт” хэмээх кино хийсэн. Тус кинонд хэдэн найзууд хүн зодож, улмаар цувран амиа алддаг билээ. Тухайлбал, талийгаач Билгүүн нарын залуус цувран амиа алддаг юм. Ийм л муу ёрлосон бүтээл хийх нь яав ч сайнаар нөлөөлөхгүй байгааг харуулсан хэрэг.
Хошин шогчдын хувьд тэртээ тэргүй гэгээн цагаан инээд дунд явдаг хүмүүс гэнэт юу нь хатгасан юм гэмээр муу ёрын кино хийсэн. Энэ бүтээл нь ч хүмүүст төдийлөн таалагдаагүй юм.
Эх сурвалж : unen.mn
Холбоотой мэдээ
-
zochin (March 15, 2015 8:57:50 pm )
ingej helj bolohgvi bhaa uran bvteelchid ymarch turuld huvirch bolnoshte
-
llllllll (March 15, 2015 10:08:02 pm )
Muhar suseg.r bitgii neg talig barij tulshir!!!!!! Yanz buriin l buteel hij bj l uran buteel tuivarlana shuu deeer!!!!!!!!!!
-
zochin (March 16, 2015 1:21:45 am )
shal demii yum bichhii
-
Саруул (March 16, 2015 9:13:21 am )
Дэмий зүйл бичиж байхаа болиочээ. Тэгээд ч тэр кинонд талийгаач ганцаараа амьд үлддэг юм.Худал зүйл бичихээ боль.
-
Irgen (March 16, 2015 2:12:42 pm )
ingej tuilshirhaan bolimoor yum…
-
Anonymous (March 16, 2015 2:55:29 pm )
Ийм тэнэг юм гэж хаа байсы.
6 Comments