Шил шилээ дарсан авилгын хэргийг шалгаж хорихыг нь хорьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас цагдан хориод байгаа юм.
Гэтэл тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Г.Дэнзэнг хайх ажил эхэлж, хэвлэлүүд түүнийг гадаад руу гарсан тухай мэдээлсэн. Тэрээр Герман улсад сургалтад сууж байгаа бөгөөд “би эх орноосоо оргон зайлаагүй”, “…ямар нэгэн гэм буруу байхгүй…”, “энэ бол гүтэглэг” гээд ирэх дөрөвдүгээр сарын эхээр буцаж ирэх тухайгаа дуулгаж ил захидал цахим ертөнцөөр цацав. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал нь баривчлагдан шалгагдаж байхад ТУЗ-ийн даргад нь яагаад хамаагүй байхав дээ. Г.Дэнзэн Монгол Улсын хууль цаазыг доромжилж байгаа л юм биш бол ийн ил захидал илгээх нь илүүц хэрэг байсан. Анх энэхүү тендерийн хэрэг дэгдэхэд түүний гарын үсэг ч байж л байсан шүү дээ. Үнэн баримтыг нь олон нийт мэдэж байхад ийн мэлзэх нь юуны учир вэ. Баримт дэлгэсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон ард түмнийг гүтгэж доромжилж болно. Гагцхүү гүрэн улсын шүүх засаглалыг доромжилж болох уу.
Шуудхан хэлэхэд Г.Дэнзэн энэхүү ил захидлыг илгээсэн нь олон асуудлыг хөндөж байна. Тухайн Гүйцэтгэх засаглал ерөөсөө л ийм хууль бус ажиллагаа явуулж байсныг шууд гэрчиллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ба түүний танхим хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ гэдгийг нотолж байна. Тиймээс би тэр л жишгээр явсан. Бараг л ах нарын шахалтаар хууль бус зүйл хийсэн гэдгээ хэлж байгаа хэрэг.
Захидлаас харвал “намайг чиглэсэн олон гүтэглэг улстөрийн зорилготой байсан. Одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна” гэжээ.
Үүнээс үзвэл Г.Дэнзэн ах нараа илчилж байгаагаа ил захидлаар зарлачихлаа. Нөгөө талаар АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг ч гээд байгаа юм шиг зүйлийг тус захидалд дурдажээ.
А.Гал
Холбоотой мэдээ
-
зочин (March 12, 2015 12:48:44 pm )
энэ залуу хүн байж яасан эх оронч биш хүн бэ.гадаадаас авчирч хариуцлага тооцох хэрэгтэй байна. энэ мэтийн төрийн албыг төрлийн алба болгосон юмнуудад чанга хариуцлага тооцож эд хөрөнгийг нь хурааж шоронд нь хийх ……………………….хэрэгтэй .
-
Монгол хүү (March 12, 2015 5:39:43 pm )
Наад хулгайчаа насаар нь шоронд суулга. Хажуу өрөөнд нь хадам аав Ялтанхуягт өрөө бэлтгэх хэрэгтэй
-
kh (March 13, 2015 8:54:53 am )
залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. гэж юу гэсэн үг юм бол? новшийн авилгачин , луйварчин мөн л бол залуу ч бай хөгшин ч бай , хуулийн хариуцлага хүлээх л ёстой байх
-
i (March 13, 2015 10:44:38 am )
UGAASAA ULS TURIIN SISTEM NI HEN NI ILUU AMJIJ IDEH WE GESEN BODLOGO DEER SUURILSAN BAIHAD TER ENE GEJ YARIAD YAH WE? BUGD ADILHAN. UNDSEER NI UURCHLUH HEREGTEI!!!
-
Anonymous (March 13, 2015 12:40:18 pm )
ХАМРАА УНЖУУЛЧИХААД УЙВАЙГҮЙ ЛУЙВАРЧИН
-
zochin (March 13, 2015 3:53:47 pm )
Бат-үүл үү,Элбэгдорж уу, Энхболд уу, Сайханбилэг үү удахгүй оймстой хөлөө гозогнуулаад хоосон явах ямар байдагийг харуулнаа та нарт ард түмэн нь
-
Anonymous (March 13, 2015 8:51:49 pm )
Altankhuyag ch ene Dulzengeer ix yum xiilgesen baixaa.
-
mandah (March 13, 2015 10:11:39 pm )
hunii muud durtai hiih ajilgui ulsuud yumaa ta nar
-
oogii (March 14, 2015 4:38:46 pm )
Naad zaluugaa ene mongol ulsad huuli uilchildeg gedgiig medruuleed uguuch.shuuh tsagdaatai ni hamt doromjilj bna sh dee.uneniig olj gariig ni urguuleed.gants hudagt hiigeed uguuch.
-
irgen (March 15, 2015 10:28:59 pm )
Unen unen АТГ чинь АНУ захиалгаар ЭЛБЭГДОРЖ ийн тушаалаар бас АН ынхны эдийн засгийн алуурчдын бүлэглэлийнхний МАН намынхаа амжилттай бгаа хүмүүс болон безнесменүүдийн нэр төр,орлого хөрөнгийг нь дээрмдэх луйвар өс хонзончдын УВАЙГҮЙ хэлмэгдүүлэгчдийн нэр нь гоедсон сүйрч байхдаа таарсан газар Тэгвэл тэр Дорнодыг сонгуулийн гуйгачилсан мөнгөндөө тавиад тууж буй ЭЛБЭГДОРЖ ,БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ,ЦАГААН ,БАТ-ҮҮЛ, АЛТАНХУЯГ,ОЧИРБАТ,ОЮУНГЭРЭЛ, БАТ-ЭРДЭНЭ/Ажнайн/,ЭРХЭМБАЯР,Л.БОЛД ,ОЮУН,С.ЭРДЭНЭ,ГОНЧИГДОРЖ,ХУРЦ,/атг/,З.ЭНХБОЛД Ингээд хөвөрч бгаа АН ын авилгагч нар яагаад өөрсдөө АТГ таа шалгуулж шорондоо орж тэр бум ,тэр бум төгрөгөө төлөхгүй төлж монголоо өрнөөс ньсалгая гэж боддоггүй юм бэ тэд МОНГОЛООС урвагч нар ялтан зарим нь цагаач нар ЦАХИА гэжямар монгол үгбайсан бэ бодвол ЦЫ-ХУА бизЗАНДАА гэж ЗЫН-ДАО биз аяа яа яана даа ер нь ойлгожтой юм биш үү яа яа газрын гаваар орморуудаа гэж
-
irgen (March 15, 2015 10:31:57 pm )
Unen unen АТГ чинь АНУ захиалгаар ЭЛБЭГДОРЖ ийн тушаалаар бас АН ынхны эдийн засгийн алуурчдын сбүлэглэлийнхний МАН намынхаа амжилттай бгаа хүмүүс болон безнесменүүдийн нэр төр,орлого хөрөнгийг нь дээрмдэх луйвар өс хонзончдын УВАЙГҮЙ хэлмэгдүүлэгчдийн нэр нь гоедсон сүйрч байхдаа таарсан газар Тэгвэл тэр Дорнодыг сонгуулийн гуйгачилсан мөнгөндөө тавиад тууж буй ЭЛБЭГДОРЖ ,БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ,ЦАГААН ,БАТ-ҮҮЛ, АЛТАНХУЯГ,ОЧИРБАТ,ОЮУНГЭРЭЛ, БАТ-ЭРДЭНЭ/Ажнайн/,ЭРХЭМБАЯР,Л.БОЛД ,ОЮУН,С.ЭРДЭНЭ,ГОНЧИГДОРЖ,ХУРЦ,/атг/,З.ЭНХБОЛД Ингээд хөвөрч бгаа АН ын авилгагч нар яагаад өөрсдөө АТГ таа шалгуулж шорондоо орж тэр бум ,тэр бум төгрөгөө төлөхгүй төлж монголоо өрнөөс ньсалгая гэж боддоггүй юм бэ тэд МОНГОЛООС урвагч нар ялтан зарим нь цагаач нар ЦАХИА гэжямар монгол үгбайсан бэ бодвол ЦЫ-ХУА бизЗАНДАА гэж ЗЫН-ДАО биз аяа яа яана даа ер нь ойлгожтой юм биш үү яа яа газрын гаваар орморуудаа гэж
-
АТГ (March 16, 2015 10:58:52 am )
ТИЙМ Л ЮМ БОЛ МИНИЙ ХҮҮ ТЭНЭЖ ЯВААД ЯАХ ВЭ ИЖИЙДЭЭ ИРЭЭ ГУРУЙ ГУРУЙ
-
ха ха (March 16, 2015 1:35:03 pm )
авилгач бейби атг-даа хүрээд ир дээ, эвий эвий үнший
-
Зочин (March 16, 2015 6:54:41 pm )
Дээр нэр бичигдсэн луйварчидаа бас МАН-ханыгч гэсэн эхлээд АТГ шалгаач тийм л үнэн ч байгууллага юм бол захилгаар ажилладаг нь яг үнэн
14 Comments