antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2015 8 comments

“Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна”

нийтлэсэн Admin

3-11-4h_700x700Еэвэнгийн нөгөө тал… гэдэг шиг үйл явдал Баянгол дүүргийн зургадугаар хороонд өрнөж байна. Юу гэвэл “Абсалютган констракшн” компани анх тус хорооны 44Б байр 98-дугаар цэцэрлэгийн хооронд 60 автомашины газар доорх гарааш, иж бүрэн тоглоомын талбай барихаар болсон ч цэцэрлэгийн удирдлага, оршин суугчид зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоожээ. Гэтэл тус компани нэр, байршлаа өөрчилж 43, 44А, Б байрнуудын дунд байрладаг нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд урьдын адил 60 автомашины газар доорх дулаан гарааш барих зөвшөөрөл авчээ. Ингэхдээ “Абсалютган констракшн” компани өмнөх барилгынхаа үед 20 сая төгрөгийн үнэтэй дулаан гараашийг арван саяар өгнө, судалгаа авч явна гэх мэтээр иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж, цуглуулсан гарын үсгээ дараагийн байршилд зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө  ашиглажээ. Мөн хорооных нь  “Далт” СӨХ-нд “Баян марз” хэмээх өөр нэрээр албан бичиг өгч зөвшөөрөл авсан гэнэ.

Энэ талаар тус хорооны оршин суугч Ц.Ганхуяг “Анх “Абсалютган констракшн” нэрээр 98-дугаар цэцэрлэгийн ард барилга барих гэж байсныг иргэд эсэргүүцэж  гомдол гаргаснаар барилгын ажлыг зогсоосон. Гэтэл нэрээ иргэн Д.Батмөнх гэж өөрчлөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авчихсан байгаа юм. Иргэдтэй ирж уулзахдаа өмнө нь барих гэж байсан барилгынхаа зураг төслийг барьчихсан, дараа нь өөрчилчихнө гэж хэлээд явж байна. Нэг ёсондоо хүүхдийн тоглоомын талбайг хүч хэрэглэн авах гэж байна. Бид гурван удаа Ерөнхий төлөвлөгөөний газар гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна. Тэгэхээр цаана нь ажлыг нь бүтээгээд байдаг албан тушаалтан байна” гэсэн юм.

Мөн иргэн Д.Батмөнх  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүүхдийн тоглоомын талбайд газар доорх гарааш барих зөвшөөрлийг “Далт” СӨХ-ны дарга зөвшөөрсөн гэх баримт өгснийг иргэд олж мэджээ. Энэ талаар “Далт” СӨХ-ны дарга Д.Нарансайханаас тодруулахад “98 дугаар цэцэрлэгийн ард барилга барина, иргэдийн 72.2 хувь дэмжсэн гэсэн гарын үсэг үзүүлсэн учраас би зөвшөөрөл өгсөн. Харин тоглоомын талбайд гарааш барина гэдэг талаар би ямар ч зөвшөөрөл өгөөгүй” гэсэн юм. Тэгэхээр нэг компани гурван өөр нэртэй болсон, СӨХ-ны зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өгсөн зэрэг олон “но” байгааг иргэд хэлж байна. Хамгийн гол нь 60 автомашины газар доорх зогсоол барих гээд байгаа хүүхдийн тоглоомын талбай нь хажуу талынхаа байрнаас гурван метр зайтай, тус талбайд арав гаруй байр, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаанаар хангадаг цахилгааны шит  байрлаж байгаа юм. Биднийг очиход тус байрнуудын оршин суугчид автомашинуудаас ялгарах хүнд металл, хорт хий нь агаар бохирдуулж эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна хүүхдүүд тоглох талбайгүй, автомашины тоо нэмэгдсэнээр аюултай орчин үүсэх нөхцөл бий болж байгаа учраас цаа­шид эсэргүүцнэ хэмээн бухимдаж байсан юм.

Харин энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн архитектор Д.Хан-Уулаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын “Нийтийн эдэлбэр газар дор автозогсоол барих”  захирамж бий. Иргэн Д. Батмөнх  хүсэлт,  өргөдлөө журмын дагуу өгсөн учраас дэмжигдсэн. Мөн журамд заасны дагуу байрнуудын дунд самбарыг 20 хоног байрлуулсан. Харин иргэдийн гарын үсэг үнэн эсэхийг Тамгын хэлтэс дээр шалгаж байгаа. Тоглоомын талбайн дор гарааш барих нь тухайн орчныг сайжруулна” гэсэн юм.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (March 11, 2015 1:12:20 pm )

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.

  • zochin (March 11, 2015 1:13:09 pm )

    odoo boliochee ene barilgiin kompaniud.

  • zochin (March 11, 2015 1:56:08 pm )

    1-r horoolol 32-r bairni gadnah talbai shig l bolno toirood nil hog orchni tseber baidal bhgui eruul gazar uldeej uz

  • Anonymous (March 11, 2015 2:31:14 pm )

    ёстой хэрэггүй. Хүүхдийн тоглоомын талбай нь нээх овгор дээр, явган хүн явах аргагүй. газар доорх граш нь усанд автсан болдог юм байна лээ.Ялангуяа усны судуулуудыг нь шалгаж байж барих

  • оршин суугч (March 11, 2015 4:37:01 pm )

    мэдээгүй юм байна. хүүхдүүд тоглодог алгын чинээ газар л нүдэнд нь харагдаад байх юмаа СӨХ-ийн Нарансайхан чи зөвшөөрөл өгөх хэн юм бэ, сөнгө аваа юу тийм байхыг үгүйсгэхгүй шүү үгүй бол чиний энэ байдалд хандаж байгаар харагдана л даа харж л байя. ИХ-ын гишүүн Эрдэнэ, Одонтуяа 2 тоо ховлоё доо арга хэмжээ авч өгөх байхаа Баянгол дүүрэг чинь тэр 2ынх юм чинь

  • zochin (March 11, 2015 5:16:46 pm )

    ZOH-iig undes ezooroor ni tatan buulgaa.

  • Anonymous (March 11, 2015 5:37:23 pm )

    13 р хороолол 6р байрны тоглоомын талбайд бас нэг иймэрхүү зогсоол барьсан ухаантай дээрхи тоглоом хашаа сүүдрэвч хийснийг нь хараарай хүчтэй салхи гархад хийсээд хүүхэд дарчихмаар хүний нүд хуурсан юм хийдэг нөхдүүд байдаг юм билээ Сагсан бөмбгийн талбай нь цемент бургисан тэнд тоглож байгаа болон салхилж байгаа хүмүүс зүгээр цементээр амьсгалж байна 1 зогсоол 10-15 сая ч биш тэгэж худлаа ярьж авчхаад олон айл байна зогсоол цөөхөн гээд шууд л 23 саяаар өгнө шүү дээ жинхэнэ луйварчид байдаг юм билээ

  • зочин (March 12, 2015 10:52:26 am )

    зогсоол барихыг дэмжихгүй байна,

antalya rent a car