Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэг дэхь салбар энэ сарын 13-ны өдөр буюу баасан гаригт нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагаа 11.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар өөрт хэрэгтэй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно гэдгийг албаныхан хэлж байна. Нөгөөтэйгүүр хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болон тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах боломжтой аж.
Холбоотой мэдээ
-
zochin (March 11, 2015 8:52:05 am )
Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.
1 Comment