antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2015 5 comments

А.Мөнхбат Залуучуудын холбоог улс төржүүлж байна

нийтлэсэн Admin

mhz1Өмнөговь аймгийн удирдлагууд, Монголын Залуучуудын холбооны удирдлага хамтын ажиллагааны газрын  дарга гэх Б.Эрдэнэбаттай бичиг шидэлцэж Өмнөговь аймгийн залуучуудын холбооны тэргүүний ажлыг хүчээр булаан авч өөрийн намын залууд өгөх гэж байгаа сурагтай. Тус холбооны дарга тэргүүлэгчдэд огт мэдэгдэлгүйгээр хуйвалдан, дүрмийн бус ээлжит бус чуулган зарлахаар болжээ.

Монголын Залуучуудын холбоо нь намчирхдаггүй, аль нэг намын харъяалалд байдаггүй гэж зарлан тунхагладаг боловч нь төв холбоо дотор нь байгаа газрын дарга нэртэй,  намын угшилтай хурган дарга нар нь өөрсдийн амбицаар орон нутаг дахь залуучуудын холбоог намын байгууллага болгон хувиргаж байна.   Төв холбооноос орон нутгийн намуудтай хийж байгаа энэхүү увайгүй явуургүй хуйвалдааныг “Манай холбоо аливаа улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй, улс төрийн намын нөлөөлөлөөс ангид байдаг” гэж байнга тунхаглаж ярьж явдаг Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат ер нь мэдэж байгаа болов уу. Хэрвээ мэдэж байгаа бол энэхүү хуйвалдааныг таслан зогсоохгүй бол  МЗХ-ны нэр хүнд унаж, уг холбоонд итгэх залуусын итгэл эхнээсээ алдарч эхэлж байна. Үе үеийн МЗХ-ны ерөнхийлөгч болох С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Зоригтбаатар нарын үед МЗХ жанжин шугамаа баримталж аль нэг талыг барилгүйгээр улс төржүүлэхгүй өдий хүртэл авч явсан энэ жишиг өнөөдөр албан ёсоор их хурлаар сонгогдоогүй Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Аюушын Мөнхбатын үед дуусгавар болох учиртай юм гэж үү.         Удахгүй энэ оны 3 сарын 28 нд МЗХ-ны их хурал болохоор төлөвлөгдсөн. Энэ хурлаар А.Мөнхбат ерөнхийлөгчөөр баталгаажигдах ёстой. Энд залуучууд залуучуудынхаа байгууллагыг улс төрөөс ангид байлгаж чадах, улс төрждөггүй, залуучуудынхаа эрх ашгийн төлөө тууштай тэмцдэг тийм ерөнхийлөгчийг хүсэн хүлээж байгаа гэдгийг энд нэр дэвшиж байгаа эрхмүүд ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.         Энэхүү үйлдлийг Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн, тэргүүлэгчид эсэргүүцэн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат-д албан бичиг, Монголын Залуучуудын Холбооны Удирдлага Хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат-д шаардах бичиг явуулж хатуу тэмцэхээ мэдэгдээд байгаа аж.

e8422f1f60cfe9932ec676e8157871f544f74772

Эх сурвалж: http://gobinews.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (March 10, 2015 3:43:30 pm )

    tatan buulgah heregtei zaluuchudin holboo nertei uls turchdin gar hul bolson gazarig

  • зочоин (March 10, 2015 5:04:32 pm )

    МЗХ улс төржиж болохгүй,нам багуулах яриа би тэр болохгүй, одоогийн залуучууд хүлээж авахгүй /хрин залуучуудаа нэггэгэн монгол улсын ирээдүй төлөө тэмцэх хэрэтэй/ монгол улсыг манай залуучууд л аврах ёстой

  • zochin (March 10, 2015 5:06:42 pm )

    энэ байгууллагын тэргүүн бул хар чулуу шиг хачин залуу,

  • ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ (March 11, 2015 8:48:14 am )

    ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (March 11, 2015 9:49:06 am )

    Татан буулгах хэрэгтэй ш дээ.Дээр үеийн улсын хөрөнгөөр баригдсан том байшинд эзэн суучихаад өрөөнүүдийг нь түрээслээд өөрийгөө баяжуулж байдаг мангар хөгийн залуу

antalya rent a car