antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2015 1 comment

“Том толгойтой” уяачид Хvний эрхийн комиссийг тоох уу

нийтлэсэн Admin

91385d195de915c8originalТєвийн бvсийн хаврын “Дvнжингарав 2015” уралдаан єнгєрсєн сарын 26-нд болсон. Хурдан морины хорхойтнууд “чухам сайхан уралдаан боллоо” хэмээн шагширч, уяачид болон морины эзэд нь дээл, хувцас, хєєрєг, машинаа гайхуулаад єнгєрєв. Гэвч энэ уралдаанд 202 унаач хvvхэд оролцож, 11 нь унаж бэртсэн байна. Хэдийгээр унасан хvvхдvvдийн дунд хvнд гэмтэл, бэртэлтэй, эмнэлэгт хvргэгдсэн хvvхэд байхгvй хэмээн албаныхан мэдэгдэж байгаа ч олон нийтийн сvлжээгээр тарсан бичлэгээс харвал хvнд бэртэл байтугай амиа ч алдаж мэдэхээр байсан нь илэрхий байсан. Гэхдээ ММСУХ-ны зvгээс тэрхvv бичлэгийг “Дvнжингарав 2015”-ынх биш гэх тайлбарыг єгєєд байгаа.

Морин уралдааныг євлийн улиралд зохион байгуулах нь зєв, буруу хэмээн дээр, доргvй мэтгэлцсээр байгаа энэ vед Хvний эрхийн vндэсний комиссоос бvх аймгийн Засаг дарга нарт шаардлага хvргvvлсэн.
Шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны єдрийн хуралдаанаар хурдан морины бvсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсантай холбогдуулан Комиссоос євєл, хаврын (хvйтний улиралд) уралдаанд хvvхдийг оролцуулахгvй байх зорилгоор бvсийн хурдан морины хаврын уралдааны товыг єєрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг зєвлєсєн билээ.

Гэсэн хэдий ч орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахдаа хvvхдийн нэгдсэн бvртгэл хийгээгvй, хамгаалалтын хувцасгvй унаач хvvхэд бvртгэсэн, цєєнгvй тооны хvvхэд унаж бэртсэн, ашиг хонжоо олох зорилгоор, зєвшєєрєлгvйгээр уралдаан зохион байгуулсан буюу тєлєвлєж байгаа зэрэг нийтлэг зєрчил гарсаар байна. Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зvйлийн 8.1-т заасны дагуу ашиг хонжоо олох, хvvхдийн эрvvл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглож байгааг манай улсын нутаг дэвсгэрт хэлбэрэлтгvй дагаж мєрдєх шаардлагатай.
Мєн Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 15 дугаар зvйлийн 15.5.7-д заасан тєлбєрт таавар, бооцоот тоглоомын vйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрлийг уг хуулийн 7 дугаар зvйлийн 7.1 дэх хэсгийг vндэслэн Хууль зvйн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгуулага олгохоор зохицуулжээ. Хууль зvй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан “Тєлбєрт таавар, бооцоот тоглоомын vйл ажиллагаа явуулах журам” хvчингvй болсон тул одоогийн байдлаар тєлбєрт таавар, бооцоот тоглоомын vйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєлтэй аж ахуйн нэгж байхгvй болно.

Vvнтэй уялдан хурдан морины уралдаанд бооцоо тавихыг зєвшєєрєхгvй байвал зохино.” гэх зэргээр дурьдаад Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зvйлийн 17.1-т заасны дагуу хvvхдийн эрхийг хамгаалах тєрийн чиг vvргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцаж, бvх морин уралдаанд хяналт тавих шаардлагатай гэжээ.
Тэдний энэхvv шаардлагад морин уралдаан зохион байгуулагчид болон оролцогчид хичнээн хууль, дvрэм, журам зєрчдєг болох нь тодорхой харагдаж байгаа. Гэвч энэхvv шаардлагыг аймгуудын Засаг дарга нар хvлээн авч хэрэгжvvлнэ гэвэл ёстой “гонжийн жоо” гэгч болох биз. Яагаад гэвэл уяачид Засаг дарга нарын “vгэнд орох” хэмжээний жижиг гарууд биш. Тэгээд ч засаг ноёд єєрсдєє ч морины “бєєн” хобби. Тиймээс энэхvv шаардлага хэлбэр тєдий болж vлдэхээс хэрэгжиж, євлийн морин уралдаан зогсоно гэж байхгvй.
Уяачид хvний нялх vрийн амь бие, эрvvл мэндийг тоохгvй зугаацдаг хэрнээ єєрсдийнхєє ажлын “vр дvн”-гийн тєлєє бол хэл ам, хэрvvл тэмцэл хийгээд зогсохгvй, зvтгэнэ. Тиймдээ ч “Дvнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу тvрvvлж, айрагдсан тухай гомдол гаргажээ.
Тvvнийг нь ММСУХ-ноос судлаж vзээд vнэхээр эрлийз адуу байсан гэж vзсэн бололтой тvрvvлж, айрагдсан морьдын амжилтыг тvдгэлзvvлнэ гэсэн хариу єгсєн байна. Хvvхэд уралдуулахыг олон нийт эсэргvvцэж, тєр, захиргааны байгууллагууд тушаал, шийдвэр гаргаж, хvргvvлээд байхад тоохгvй байснаа уяачдынхаа хvсэлт, гомдлыг бол ингэж л тvргэн шуурхай хvлээн авч шийдвэрлэж байх жишээтэй.

Морин уралдаан нь уламжлагдаж ирсэн єв соёл хэдий ч єнєє цагт бол баячуудын зугааг гаргах vйлдэл болж хувирсныг дээрх асуудлууд гэрчилсээр байна. “Дvнжингарав”-ыг аль 2004 оноос хойш тасралтгvй зохион байгуулж байгаа бєгєєд сvvлийн жилvvдээс харахад “Дvнжингарав 2011” уралдааны vеэр 20-иод хvvхэд мориноос унаж байсан бол “Дvнжингарав 2013”-ын vеэр 10 унаач унаж, бэртжээ. Єнгєрсєн жил буюу “Дvнжингарав 2014”-ийн vеэр 13 хvvхэд унаж, хоёр хvvхэд зєєлєн эдийн болон гарын шуу хугарсан гэмтэл авсан байна.
Энэ бол зєвхєн уяачдын нэрлэдэг хаврын уралдааны vеэр гарсан ослын тоо. Хэрвээ улсын наадмынх хийгээд орон нутгийн чанартай бvр цаашлаад ургийн баяр, тєрсєн єдрийн шинжтэй уралдааныг оролцуулан тоолбол хэдэн мянгаар тооцогдох биз. Зєвхєн 2013 онд л гэхэд нийт 958 унаач хvvхэд мориноос унаж, 16 хvvхэд хєнгєн гэмтэж, 34 унаач хvнд гэмтэж, зургаан бяцхан жаал амиа алдсан байдаг.
Уяачид болон морин спорт сонирхогчид ингэж л хvvхдийн амь, биеэр зугаацан, хорхойгоо дарж сууна. Тэдэнд дагаж, мєрдєн, хэрэгжvvлэх ёстой хууль, дvрэм журам гэж єчнєєн бий. Харамсалтай нь бэл бэнчинтэй уяач нарт тэрхvv хууль дvрэм vйлчилнэ гэж хэзээ ч vгvй бололтой.

Євлєгдєн ирсэн уламжлалыг дээдлэх нь зvйн хэрэг. Гэсэн хэдий ч єнєє цагт аливаа асуудлыг байх ёстой горимонд нь байлгах зайлшгvй шаардлага бий. Тиймээс vндэсний гэх нэрээр халхавч хийн єєрсдийнхєє зугааг гаргагч баячуудын цэнгээнийг жаахан ч атугай хазаарлах хэрэгтэй байна. Адуугаа 800 саяар даатгуулчихаад, айлын жаахан vрийг 10 саяар ч даатгуулах сэтгэлгvй уяач олон бий.
Морин уралдааны vеэр том, том жийпэндээ суучихаад морьдтой зэрэгцэн давхидаг уяачид цасан шуурганаас айж байгаа хэрнээ морин дэлэн дээр уур савсуулан давхих бяцхан жаалуудыг хайрлахгvй байгаа нь хэн ч харсан зэрлэгшсэн зугаа гэхээс аргагvй. Унаач хvvхдvvдийн зориг тэвчээрийг бахадмаар байвал єєрийнхєє vр хvvхэд, ач зээгээр хурдан морио унуулж алдаршуулах боломж тэдэнд бий. Гэвч харамсалтай нь хєрєнгєлєг уяачид хvvхдээ євлийн цагт морины уяан дээр ирvvлэх байтугай утаатай нийслэлдээ ч авч ирдэггvйг нь тvмэн олон мэддэг болсон.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • uugii (March 10, 2015 6:48:35 pm )

    unaj bosoj irsen mongoliin uraldaan bitii envvgeer showuu xiil de

antalya rent a car