antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2015 34 comments

Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог

нийтлэсэн Admin
527-1425874511tt_500x500“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн дугаарт дуучин С.Жавхлангийн гэргий, дуучин Г.Эрдэнэчимэгийг урилаа. Тэрээр үндэсний ахуй, соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй монгол бүсгүй гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Басхүү гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн үйл хэргийг дэмжиж, нэгэн сайхан гэр бүлийг цогцлоож яваа гэдгээр нь бахархах хүн олон билээ.
Зочинтойгоо уулзахаар товлосон цагт нь “Монголоороо” төвд очив. Г.Эрдэнэчимэг үндэсний өв, соёл, уйгаржин монгол бичиг, бий биелгээ, монгол бүжиг, монгол бясалгалаар хичээллэж болох энэхүү төвийг өнгөрсөн жил нээжээ. Угтагч охин хаалга нээхэд дөрвөн хана нь монгол гэрийн ханын хэлбэрээр тохижуулсан өрөөнүүд нүдэнд тусав.
Баруун талд ханаа дагуулж тавьсан хээ угалз болсон жижигхэн ширээ, хос сандалтай зочны өрөөнд тухаллаа. Ширээн дээр савхан боорцог, хуруу зузаан ааруул өрсөн таваг засчээ. Сургалтын төв болохоор хөл хөдөлгөөн ихтэй болов уу гэж бодсон ч нам гүм байв. Суралцагчид оройн цагаар хичээллэдэг гэнэ.
Угтагч охинтой ойр зуурын яриа өрнүүлж хэсэг суусны хойно зочин маань орж ирлээ. С.Жавхлангийнх сургалтын төвийнхөө дээд давхарт амьдардаг ажээ. Тэгээд ч энэ төв нь түүний хоёрдахь гэр хэдийнэ болсон бололтой. “Гэр бүлээсээ гадна хамгийн ихээр сэтгэлийн таашаал авч, намайг хөглөж байгаа газар энэ төв болоод байна” гэсээр бидний яриа эхэлсэн юм.
“Би бага байхаасаа монгол хувцсанд дуртай хүүхэд байсан. Одоо сонирхол минь улам гүнзгийрч нарийн хийц, чимэглэлтэй монгол дээлэнд дурлах болсон”
МОНГОЛ ДЭЭЛ, ЛООВУУЗТАЙ СУИС-ИЙН ОЮУТАН
Г.Эрдэнэчимэг дуучин С.Жавхлантай гэр бүл болсноос хойш олны нүдэнд өртсөн нэг зүйл нь монгол дээл. “Хөдөөнийхөн биш хот газар дээл өмсөхдөө яахав дээ” гэсэн бүсгүйчүүдийн шивэр авир яриа аль хэдийнэ намжиж монгол дээлээ өмсөх охид хүүхнүүдийн тоо олширсон.
Тиймээс зочин бүсгүйгээс “Гавьяат С.Жавхлан таныг дээл өмсөхийг зөвлөдөг үү” гэхэд “Намайг хүмүүс нөхрийгөө дэмжих гэж л монгол хувцсаа өмссөн гэж хардаг юм шиг байгаа юм. Би оюутан байхаасаа хурган дотортой дээл, лоовууз малгай, монгол гутлаа өмсөөд хичээлдээ явдаг байсан.
Тэр үед монгол дээл өмсдөг хүн цөөхөн болохоор содон ч уртын дууны ангийн оюутны хувьд сонирхолтой. Тэгээд ч хөдөөний хүүхэд надад дулаахан, гоё санагддаг байлаа” хэмээн оюутан ахуй, бага насныхаа талаар дурсав.
Дуучин бүсгүйн маань уугуул нутаг Архангай аймгийн Булган сум. Айлын гурав дахь охин бөгөөд хоёр эгчтэй, нэг дүүтэй. Бага насных нь сайхан дурсамж үлдээсэн нь зун цаг гэж байна. Аймгийн төвд хичээллээд зуны амралтаа авангуут гэрээрээ зусланд гарч үхэр, малаа хариулж зуны гурван сарыг өнгөрүүлдэг байжээ.
Өглөө босоод айраг уучихаад хурга тугалаа гаргаж, хот хороогоо цэвэрлэнэ. Үд болоход уулын энгэрт бэлчих үхрээ эргүүлнэ гээд Г.Эрдэнэчимэг охины ажил дуусахгүй. Энэ үеэс монгол ахуйд дурлаж эхэлсэн тухайгаа ярьсан юм. Энэ тухай ярихдаа “Ямар азаар монгол ахуйтай ойрхон өсөв гэж баярладаг. Хөдөө амьдарснаар хүний ухаан задардаг, ажилч хичээнгүй хөдөлмөрч болгодог.
Ямар ч бэрхшээлд тэсвэр тэвчээр зааж сурна. Одоо хүртэл халуун ам бүлээрээ элэг бүтэн амьдарч явна. Ээж аавтайгаа өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж хамгийн халуун дулаан, одоо ч дурсагдсаар байдаг” гэв.
2007 оны “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж Филиппин улсад зохиогдсон “Олон улсын оюутан мисс, мистер” тэмцээнээс “Авьяаслаг мисс”-ээр шалгарч эх орныхоо нэрийг гаргаж явжээ.
Аймгийн төвийнх ч гэлээ хөдөөд дуртай охин багаасаа дуулах сонирхолтой байжээ. Ардын богино дуунд тун дуртай. Тиймээс сургуульд орсон цагаасаа л дуу хөгжмийн хичээлдээ шамдаж, хамгийн түрүүнд “Би дуулъя, багшаа” гэсээр танигдаж урлагийн үзлэг, концертод байнга оролцдог болсон гэнэ. Аавынх нь талынхан сайхан дуулдаг. Нагац тал нь ч адил, найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хүмүүс аж.
Ахлах сургуулиа төгсөөд дуучин болохоор сэтгэл шулуудаж, ээж нь түүнийг дагуулан Архангай аймгаас нийслэлийг зорьсон нь 2001 он байж. Тэрээр Соёл урлагийн их сургуульд конкурс өгч үеийнхнээсээ өндөр оноотой тэнцжээ. Шалгалт авсан багш нар бүгд л түүнийг уртын дууны ангид орохыг зөвлөхөд сэтгэлд нь буугаагүй гэдэг.
“Уртын дуу бол нүсэр төрөл зүйл, тэгээд ч хөгшин хүний сонголт” гэж дотроо цааргалсан ч ээж нь дуртайяа зөвшөөрч, ятгаж зөвлөхийг хослуулсаар уртын дууны ангид оруулжээ. Тэрээр зөвхөн дуу дуулаад зогсохгүй, үеийнхэн дундаа бие хаа, царай зүсээрээ тэргүүлж 2007 оны “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж миссийн титэм зүүж байсан удаатай. Түүний дараа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын оюутан мисс, мистер” тэмцээнээс “Авьяаслаг мисс”-ээр шалгарч эх орныхоо нэрийг гаргаж явсан бүсгүй юм.
“ШУРАНХАЙ” ДУУ ХАМТЛАГИЙН НЭР БОЛСОН НЬ
Түүнийг Монголын соёл урлагийн салбарын томчуудыг төрүүлдэг Соёл урлагийн их сургуулийн босгоор анх алхахад мэргэжлийн багшаар Ц.Дэлгэр гавьяат угтжээ. Зургаан жилийн дараа “Шуранхай” хамтлагийн дуучид болох Б.Номин-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар жил дараалан тус сургуульд элссэн юм байна.
Гурвуулаа Ц.Дэлгэр багшийн гарын шавь болж, хичээлийнхээ дараа ангидаа үлдэн дасгалаа давтаж, өөрсдийнхөө хэмжээнд нэгэндээ зааж зөвлөсөөр найзууд болсон түүхтэй. Энэ тухай дугаарын зочин маань ярихдаа “Найзынхаа нөхөрлөлийг бататгаад нэг дуу хамт дуулвал яасан юм бэ гэсэн санаа гаргаж, 2007 оноос дуулж эхэлсэн.
Гурвуулаа Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гээд тоглолт хийхээр ярилцаад 2008 онд “Шуранхай” нэртэй тоглолтыг хийсэн. Хүмүүст ч таалагдсан. Тухайн үед хамтлагтаа нэр өгөөгүй байсан. Энд тэнд тоглолтод бид гурвыг дуулахаар тоглолтын нэрээр “Шуранхай” хамтлаг гэж зарласаар байгаад ингэж нэрлэгдсэн” гэж байв.
Уртын дуу, ардын дууг хөнгөн, цоглог аязаар олны хүртээл болгосноороо “Шуранхай” хамтлагийнхан олонд танигдсан. Харин уран бүтээлийн оргил үед Г.Эрдэнэчимэг хамтлагаа орхисон. Тэрээр хамтлагаа орхисон ч найзуудаа үргэлж дурсдаг юм байна. Тиймээс түүний оюутан ахуй цагийг дурсах хүмүүстэй холбогдоход дуучин Д.Үүрийнтуяа уриалгахнаар хүлээн авч ийн ярьсан юм.
Д.Үүрийнтуяа: МИНИЙ НАЙЗ ЗАЯАНЫХАА ХАНИЙГ ЗӨВ СОНГООД, САЙХАН АМЬДАРЧ ЯВАА
-Чимгээ бид нар оюутан цагийн найзууд. Бид залуу халуун, омголон байхдаа зоригтой алхам хийж байжээ. Эргээд бодоход уран бүтээлийн эрч хүч дүүрэн байж. “Шуранхай” хамтлагаараа Монголын урлагт шинэчлэл авчирсан гэж бахархаж явдаг. Тэр бол бид гурвын хамтын хүч байсан. Бидний уран бүтээлийг дэмжиж, тусалж байсан маш олон хүн бий. Одоо ч “Шуранхай” дууг сонсох дуртай хүмүүс байдаг юм билээ. Тэгэхээр бидний уран бүтээл хуучраагүй байна.
Миний найз заяаныхаа ханийг зөв сонгоод сайхан амьдарч яваа бүсгүй. Бид уран бүтээл дээр ч, амьдрал дээр ч санаа нийлж бие биедээ тусалж жаргал зовлонгоо хуваалцах хувь зохиолтой найзууд. Тус тусдаа ажил, амьдралтай болсон болохоор уулзах цаг ховор юм. Найзууддаа баярын мэнд хүргэе. Гэр бүлдээ болон монгол эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж яваа сайхан бүсгүй шүү.
ХАНЬТАЙГАА ТАНИЛЦСАН ТҮҮХ ГЭВЭЛ…
Гавьяатад хоёр охин, голомтыг нь залгах нэг хүү төрүүлж өгчээ. Охид нь одоо дөрөв, гурван настай. Хүү нь зургаан сартай.
Г.Эрдэнэчимэг бүсгүй маань нийтийн дууны ханхүү гэгдэж байсан гавьяат жүжигчин С.Жавхлантай гэр бүл болоод зургаан жилийг үджээ. Гавьяатад хоёр охин, голомтыг нь залгах нэг хүү төрүүлж өгсөн. Охид нь одоо дөрөв, гурван настай. Хүү нь зургаан сартай. Тэдний хоорондоо хэрхэн танилцсан, гэр бүл болсон түүхийг сонирхвол “Бидний танилцсан түүх ийм гээд хэлэхэд хэцүү. Энд, тэнд тоглолт дээр тааралддаг. “Сайн байна уу, та” гэсхийгээд зөрдөг байсан.
Урлагийнхан чинь цол, нас, үе үеэрээ эрэмбэтэй. Үеэрээ дээд үе, цолоороо ч тэр. Олонд танигдсан хугацаагаар ч тэр, ах гэж хүндэлдэг байсан. Бид хоёр монгол сэтгэлээр холбогдсон хүмүүс. Үзэл бодол нийлдэг учраас бид одоо хүртэл сайхан амьдарч байна. Өөрийнхөө чадлаар энэ үйлсэд нь туслах юмсан гэж боддог ч хүүхдүүддээ санаа тавьсаар цаг хугацаа зарцуулж чадахгүй юм” гэж байна.
Тэрээр сайн ээж байхыг эрхэмлэдэг ажээ. Үүнийгээ “Эмэгтэй хүний нөхөртөө төдийгүй Монгол Улсад оруулж байгаа хамгийн том хувь нэмэр бол хүүхдийн хүмүүжил. Хүүхдүүдээ муу хүмүүжүүлчихвэл насны эцэст би өөрөө зовно” гэж тайлбарлана лээ. Бас “Хүмүүс ойлголцохгүй байгаагаас л муудалцдаг Бид хоёр байсхээд л нухацтай ярилцаад суудаг юм. Тэр үед би түүнийг дутуу ойлгосон, түүнийг чи яагаад тэгчихэв гэхчлэн. Тэгж ярихдаа бас нэгэндээ урмын үг хайрлана” хэмээн сэтгэлээ уудлав.
ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨХ ТА ХЭВЭЭРЭЭ БАЙНА УУ
Түүнийг тойрсон олон мэдээлэл цахим ертөнцид бий. “Нүүрээ буддаггүй”, “араг түшиж төрсөн”, “хамтлагтаа байсан бол дээр” зэргээр олон нийт өөр, өөрсдийн сэтгэгдлээр хандах нь бий. Эмэгтэй хүний хувьд олон нийтийн сэтгэгдэлд хэрхэн ханддагийг нь сонирхож “Та эдгээр мэдээлэлд ямар хариу өгөх вэ” гэвэл “Төрөлтийг би өвчин гэж боддоггүй. Салах ёстой яс нь жамаараа салдаг. Тиймээс ор, дэр нь хүрэлцэхгүй байгаа эмнэлэгт очоод бусдад дараа болохыг хүсээгүй.
Тэглээ гээд би муудаагүй, эндээгүй байна. Нүүр будалтын хувьд нөхөр маань будаг шунханд оролцоод байна гэж юу байх вэ. Шал өөр царайтай болтлоо будахаас илүү өөрөөрөө байх нь миний сонголт. Намайг “Чи хэт туйлширч байна” гэж бичдэг.
Тэгвэл би өөрсдөөс нь асуумаар байна. Та яг зургаан жилийн өмнөх шигээ байна уу гэж. Хань ижилтэй болоод, гурван хүүхэд төрүүлээд зургаан жил өнгөрөхөд хүн өөр болно. Хүний толгой дээрх өвсийг харчихаад өөрийнхөө толгой дээрх бухлыг яагаад анзаардаггүй байна аа, хүмүүс…” гэж бухимдангуй ярьсан юм.
“МОНГОЛ ГЭСЭН БҮХЭН СЭРГЭХ ЦАГ БОЛСОН”
Бидний яриа өрнөсөөр зорилго, мөрөөдлийн тухайд чиглэсэн байв. Тэрээр “Том зүйлийг мөрөөдөггүй. Хүнд ачаа болчихдог. Жижигхэн ч гэсэн “Монголоороо” төв маань наддаа сайхан. Өнгий нь гундаачихгүй, зорьж ирж байгаа хүмүүсийн сэтгэлийг бадраагаад явуулах нь ойрын том зорилго. Орчныг нь бүрдүүлээд өгөхөөр хүүхдүүд маань ч хөгжих байх” гэж даруухан хариулав.
Төвдөө өөрөө ч давхар суралцаж байгаа. Сургалтын төвийг нээсэн учрыг лавлавал “Монгол гэсэн юм бүхэн сэргэх цаг нь ирсэн. “Далайд дусал нэмэр” гэж өв, соёлоо сэргээхэд хүн болж төрснийх жаахан ч гэсэн тус нэмэр болохыг хүссэн. Монголын үнэт сайхан зүйлсийг өөрөө ч гүнзий мэдэж, эдээр бус эрдмээр биеэ чимэх юмсан гэж боддог. Хүмүүсийг ч уриалахад зөвхөн гадна талаа додомдоод байх биш эрдмээр биеэ чимээсэй” гэв.
Тэднийд зааж буй дөрвөн төрлийн хичээл тус, тусын онцлогтой юм. Бий биелгээ л гэхэд ардын язгуур урлаг гэхээс илүү алжаал, ядаргаагаа тайлах нэг ёсны спорт гэж тайлбарлав. Өдөржингөө ажиллаж ядарсан булчингаа суллах, хүзүүнд хурсан хуян, шар усыг тарааж нухлах, солбих, зэрэг нухлах, дугтрах, давхар дугтрах зэргээр бий биелгээний үндсэн хөдөлгөөнөөр ядаргаагаа тайлах бол монгол бясалгал “Баясуулаа ариусахуй” нь хүний мөн чанарыг сэргээх.
Энэ бясалгал ямар учиртай юм бэ гэвэл “Одоогийн хүмүүс өнгө, мөнгөнд баригдаж гадна биеэ додомдох болсон цаг. Хүн зургаан биеэс бүрддэг бөгөөд гадаад бие буюу мах, цус, ясан бие, хий биеүд болох гадаад гэрлэн бүрхүүл, дотоод гал хий бие, мөн чанар нь хүнд харагддаггүй биес байна. Манайхан эрт дээр үеэс мөн чанарыг шийддэг, зохицуулдаг хүмүүс байж.
Ухамсар, ухаан хоёр зэрэг хөгжих ёстой байтал ухамсар илүү хөгжчихсөн. Тиймээс хүмүүс хэт шуналтай, гадаад байдлыг шүтдэг болж. Эдгээр хичээлүүдээр хүмүүс бага ч болов гэгээрч өөрийн соёл, уламжлалаа мэддэг, дотоод мөн чанараа сэргээгээсэй гэж сонгосон” гэсэн юм. Тэрээр сайн үйлсийн аянд сэтгэл, зүрхтэй оролцдог нэгэн. Өнгөрсөн шинэ жилийн баяраар Архангай нутгийнхаа ядуу, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдэд бэлэг өгч сайн үйлс бүтээсэн юм.
Дээл, ном, төрөлт, будалт зэргээр хачирласан бидний яриа эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн өнгөрүүлдэг талаар үргэлжилсэн юм.
-Одоогийн залуу гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байдгийг тань сонирхъё?
-Чин сэтгэлтэй хүн ховор болжээ. Хэтэрхий мэргэжил боловсрол, орчинтой хөөцөлддөг, бусдыг шүүмжилдэг үе юм уу даа. Хүн өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал. Энэ биеийг хайрлахгүй байна гэдэг том нүгэл. Хайрлана гээд ажил хийхгүй биеэ бөөцийлөөд байх биш. Хөдөлгөөнтэй, зүрх сэтгэлээ хөглөдөг, тархи толгойгоо ажиллуулдаг, бусдад хайраа дэвсэж чаддаг байгаасай.
-Юунаас хөг авдаг вэ?
-Дуу хөгжмөөс. Надад үгүйлэгддэг дуу хуураас салахын аргагүй.
-Тэгвэл уран бүтээлээ үргэлжлүүлэх нь ээ?
-Мэдээж дуугаа дуулна.
-“Мартын 8”-ыг хэрхэн өнгөрүүлдэг вэ. Гавьяат С.Жавхлан энэ өдрийг хэр дурсамжтай тэмдэглэдэг юм бол?
-Дурсамжтай тэмдэглэдэг. Ноднин жил “Галаа манасан монгол бүсгүй” тоглолт хийж, тоглолтын үеэрээ надад маш том сагстай сарнай цэцэг бэлэглэж байсан. “Миний үрсийг төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа” гээд тайзан дээрээс бууж ирэхэд сайхан байсан. Үзэгчид уйлаад л.
-Ээжийгээ бас баярлуулна биз?
-Өнгөрсөн жил ээжийгээ баярлуулсан. Ээжтэйгээ хамт найзуудынхаа тоглолтыг үзэж, бэлэг өгөөд сайхан өдөр байсан.
-Энэ жилийн баяраар манай сониноор дамжуулж ээждээ мэнд хүргэж болно шүү?
-Баярлалаа. Бие, сэтгэлийг нь элээж төрсөн охин чинь таньдаа маш их хайртай. Ижий аав минь мөнх биш болохоор сүүлд харамсахааргүй сэтгэлийг нь дүүртэл хайрлах юмсан гэж боддог. Мөнгө, төгрөг гэхээс илүү ядаж манайд ирэхэд нь тав тухтай байлгахыг хичээдэг. Хөөрхөн эмээдээ, эгч нартаа ч баярын мэнд хүргэе. Та бүхэн маань урт удаан наслаарай.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИГЧИД
Түүнээс ярианыхаа салхийг хагалсан монгол дээлийн тухай лавшруулан асуухад “Би бага байхаасаа монгол хувцсанд дуртай хүүхэд байсан. Одоо бол сонирхол минь улам гүнзгийрч нарийн хийцтэй, чимэглэлтэй монгол дээлэнд дурлах болсон. Монгол дээлийг заавал уртаар нь сунжруулаад өмсөөд байна гэж байхгүй. Богино хийж болно, монгол загвартай өмд ч байж болно.
Монгол хувцсаа биед эвтэйхэн болгож өмсч болохыг харуулж бусдыг уриалж байгаа юм. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нэг хэлбэр. Үүгээр зогсохгүй бүр цаашлаад хувцас хунар оруулж ирэх нэрээр Монголоос гарч байгаа мөнгөний урсгалаас багахан ч гэсэн эх орондоо шингээх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй” гэсэн нь яалт ч үгүй нэгийг бодогдуулав. Нээрээ л монгол дээлээ өмсвөл урд хөршөөс оруулж ирж байгаа чанартай, чанаргүй хувцсууд багасах юм биш үү гэж.
С.Жавхлангийнх үндэсний соёл уламжлал, хэрэглээг сэргээх цаг болсныг амжилттай тунхаглаж яваа гэр бүл. Гэвч ингэж хүлээж авах хүмүүс цөөхөн байсан үе бас тэдэнд бий. Дуучин залууг монгол дээл өмсч, гэр барихыг уриалж, улстөрчдийг шүүмжилж эхлэхэд “Дуугаа дуулаад явах нь дээр дээ” гэх хүн олон байсан.
Энэ үйл явдлыг дуучны эхнэр хэрхэн хүлээн авсан бол. “Манай нөхрийг анх дээлээ өмсье гэж уриалж байхад зарим хүн галзуу, мангараар нь цоллож байсан. Гэхдээ тэр бол цаг хугацааны асуудал. Хүмүүс хүлээн зөвшөөрөх цаг ирнэ гэж итгэдэг байсан юм. С.Жавхлан юугаа яриад байгаа юм гэж байсан хүмүүс өнөөдөр дээлээ өмсөөд явж байна.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгч энэ шүү дээ” гэж тэрсхэн хариулав. Тэрээр яриандаа зүйр үг хэрэглэх нь олонтаа юм. Тиймээс номтой багагүй нөхөрлөдөг болов уу гэсэн бодол минь алдаагүй байв. Түүхийн номонд нэн сонирхолтой бөгөөд хуульч С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахууны шастир” ширээнийх нь ном болжээ.
ХАЛИМАГ, ТУВА, БУРИАД, ӨВӨРМОНГОЛЫН ИРГЭД ОДОО Ч ЗОРИОД ИРДЭГ
С.Жавхлан зөвхөн монгол дээл, монгол гэрээ барихыг уриалаад зогсоогүй, дэлхийн монгол угсаатныг нэгтгэсэн төсөл хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёр жилд тэдний гэр бүл төдийгүй Монгол Улсад болсон томоохон үйл явдал байсан юм. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол улсын уран бүтээлчидтэй хамтран дэлхийн өнцөг булан бүрт цацсан шагай шиг монгол үндэстэн эх голомтоо сангалзан суугааг харуулж чадсан билээ.
Г.Эрдэнэчимэг ч нөхрийнхөө үйл хэргийг дэмжиж төсөлд идэвхтэй оролцож явсныг монгол түмэн мэднэ. Төслийнхөн одоо ч холбоотой байдгаас гадна дээрх ул­суу­даас Монголд ирсэн энгийн иргэд тэднийхийг ёс юм шиг зорьж ирдэг болсон гэнэ. Ингэхэд нь гавьяатынх ам сайтай байх бөгөөд “Тухайн ул­суудад монгол ёс, заншил сэргэж эхэлсэн. Бидний зорилго бадарч яваа” хэмээн “Хамаг Монгол” төслийн тухай тэрээр бахдан ярьж сууна лээ.
 “Хүн төрөөд эцэг эхийнхээ гараас эхнэр нөхрийнхөө гар руу шил­жиж, өтлөх насандаа үр хүүхдийнхээ гар дээр очдог юм гэнэ лээ. Тиймээс ханийхаа сэтгэлийг нь хуваалцаж, халамжилахыг хичээдэг. Амьддаа бие биенээ хайрла гэдэг шиг хамт байгаа цаг хугацаандаа хамгийн сайнаараа байхыг хичээж явна” гэж зочны маань яриа өндөрлөсөн юм.
Тэрээр эр нөхрөөрөө маш их бахархах. Арга ч үгүй юм даа. Нөхөр С.Жавхланг нь монгол түмэн өөрөөс нь дутуугүй мэдэх, бас олон олон дуучид дундаас түүнийг л гэдэг. Үнэнхүү монгол төрх, монгол зан чанартайгаараа Са­мандын Жавхлан онцгой гэж хэлж болно. Харин түүнд ижийг нь орлох, амьд­ралын замыг нь хөт­лөл­цөх сайхан монгол бүсгүй учирсан нь Г.Эрдэнэ­чимэг бүсгүй ажээ.
Б.Энхзаяа
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Anonymous (March 09, 2015 8:04:39 pm )

    Gaixaltai busgui .mongolin bvh busguichud ene mundag busguigees busgui hun ymar bh arga uhaanig suraltsaach. Bid gadaasaas eldew ynzin ym surah gj bsnas ter duuriaj suraltsah gaihalt ym chin hajud chin bna aa ohid busguicguuddee

  • Zochin (March 09, 2015 8:13:55 pm )

    Saihaan saihan ta2hamgaas saihan

    • bat (March 09, 2015 9:01:39 pm )

      biitgii xutsaad bai. malnuud

      • mongol (March 10, 2015 2:05:07 am )

        Bat gej nereer ooriigoo daldalsan hujaa miny zailaarai minii Mongoloos .

  • Иргэн (March 09, 2015 9:21:13 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй хаул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

    Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/

    Дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /Күнз/

  • Иргэн (March 09, 2015 9:21:51 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (March 09, 2015 9:22:11 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

    • unen (March 10, 2015 9:14:21 am )

      Ene bol udur ireh burt lavshran batlagdsaar baigaa il tsagaan unen shuu, mongolchuud mini. Bid busdyg, baruunuunyhnyg denduu shurej, Mongol yos , uvurmuts zan zanshil, soyoloo geeseer baigaag dor buriidee uhamsarlan, yalanguya erhem deedsuud olny tanil humuus hicheen badraaj yavmaar baina shuu. Javhlan, Javhlangiin ger buliihen l jinhene molgol ahuig mini sergeen tuucheelj yavaag tal bureesee urialan demjij ur hoichoo mongoloor ni bailgah ene uilsiig urnuulen delgeruulmeer baih yum. Minii Mongol tumen uhaantai daa. Mongolyn zaya tushig ee.

  • zochin (March 09, 2015 11:57:39 pm )

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (March 10, 2015 12:07:33 am )

    End neg shal teneg hun huniig nohoitoi zuirluuljee iim teneg hun mongold olon bolbol hecuu ymshuu

  • Zochin (March 10, 2015 8:33:46 am )

    Od-toi suugaaguin bolsiin /aimgiin zaan/ ter mal ni odoo boltol huuhen solij huuhed onchruuleed yavj bdag

  • Anonymous (March 10, 2015 8:57:41 am )

    Байнга л мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө энгийн гээд л суртчилж байх юм энгийн амьдарч байгаа сайхан залуучууд монголоор дүүрэн л байгаа ш дээ гэртээ төрдөг гэвэл харин ганц байж мэднэ сайхан залуучууд нь үнэн гэхдээ дахин дахин өөрсдийгөө битгий рекламдаад бай

  • Anonymous (March 10, 2015 9:05:14 am )

    жинхэнэ сайхан монгол эмэгтэй гэж боддог.

  • zochin (March 10, 2015 9:46:31 am )

    unheer saihan ger bul surah yum ihtei i deel oehiig ni surah yumsan

  • Чинбаа (March 10, 2015 10:12:42 am )

    Ийм эмэгтэй хүн л жинхэнэ эмэгтэй хүн. Эр нөхрийнхөө нэг тал нь болж нэг зүг рүү харж дэмжиж чадах энэ чанарыг л би жинхэнэ эмэгтэй хүн гээд байгаа юм ш дээ. Мэдээж үр удмыг нь үлдээх чадах бас үүнд орно. Би яг ингэж чадах эмэгтэйг мөрөөдсөөр ирсэн эр хүн байна. Та хоерын зорисон биелэх болтугай

  • Anonymous (March 10, 2015 10:50:23 am )

    Javhlan aztai zaluu. Bayasgalantai suuj gaitsan bol yana? tegsen bol odiid budaa

  • эмээ (March 10, 2015 10:58:40 am )

    монголд ийм сайхан монголоороо залуучууд олон байгаа боловч хэвлэл мэдээлэлийнхэн болон төр засаг нь олж харж, таниж мэдэхгүй л байна даа

  • MOngol zaluu (March 10, 2015 11:26:10 am )

    Za duu mini duugaa saikhan duulaad sain gergii bkhad l bolno doo. Uls tur ene teree ch dee minii duud zokhitsokhgui dee

  • САНАЛ (March 10, 2015 12:15:41 pm )

    бат ГЭЖ НЭРЭЭР БИЧСЭН ХҮН БОЛ МОНГОЛ ЯЗГУУР ӨВ СОЕЛ МЭДДЭГГҮЙ ХАРИЙН СЭТГЭХҮТЭЙ ХҮН БАЙНА,ЭРДЭНЭЧИМЭГ БОЛ МОНГОЛ ЭЭЖИЙН МОНГОЛ САЙХАН ЭМЭГТЭЙН СҮҮ ҮНЭРТСЭН ЦАРАЙ ГЭРЭЛТСЭН ДЭЭРНЬ ЭНЭ ОРОО БУСГАА ҮЕД ЯЗГУУР ӨВ СОЕЛ ЗАНШИЛ ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙГ АВЧ ҮЛДЭХ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ 1000 1000 МОНГОЛЧУУДЫН АРГАГҮЙЛ ҮЛГЭРЛЭЖ БАЙГАА УХААНТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 1 БОЛОЙ,ЭНЭ ГЭР БҮЛЭЭС ҮЛГЭР ДУУРИЙЛ АВАЧ АЖИЛЛАЖ АМЬДРАХ НЬ ЯЗГУУРЫН ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ҮҮРЭГ БИЛЭЭ ГЭЖ БАГШ НЬ БОДОЖ БАЙНАА,ЗАЛУУ ХҮМҮҮН ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ

  • монгол хүн (March 10, 2015 1:10:32 pm )

    Маш сайн байна чамд хамгийн сайн сайханыг хүсэн ёрөөе.Жавхаа чи урагшаа вүү шаттраарай дүү минь.Үйлс бүтэх болтугай хурай хурай хурай

  • Ganaa (March 10, 2015 1:19:14 pm )

    Javhlan bol Mongolin baharhal.Buh l setgel zurheeree Mongoloo gesen sain saihan hun. Mongolin ard tumen Javhland hairtai shuu.Bayrlalaa Erdenechimeg ee.Ali ch tsag ued,nasan turshid ni ard tumnii hairt huug tulj,tushij yvaarai uhaant duu mini.Bi bol Javhlang muulsan huniig delseed avch ch magad.Sain duuchin,hamgiin gol ni “EH ORONCH” hun uchraas Javhlandaa hairtai shuu.Tanai ger buliinhend eruul enkh,hamgiin sain saihan buhniig husen erooe.

  • энх (March 10, 2015 1:39:22 pm )

    Энэ залуусаар үнэхээр бахархаж байна.Манай монголчууд өөрсдийгөө олоход үнэхээр үлгэрлэж байгаа шүү.Бид манж орос одоо америкуудад ахуй болоод сэтгэлгээгээ эзлүүлээд байгаа хүмүүс шүү дээ .Гэтэл бид чинь монголчууд шүү дээ.Жавхлан чи үнэхээр мундаг байгаа шүү .Хүмүүсийн санаатай болоод санамсаргүй дайралтыг давах хэрэгтэй шүү.

  • ТУЯА (March 10, 2015 1:51:03 pm )

    ЭР ХҮН ЭМД ГАРЧ ЗҮГЭЭ ОЛДОГ, ЭМ ХҮН ЭРД ГАРЧ ЗҮСЭЭ ОЛДОГ ГЭСЭН ҮНЭН ҮГ БАЙДГИЙН АМЬДРАЛД БАТЛАН ХАРУУЛСАН САЙХАН, ЗАЯАНЫ ХОС ДОО. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

  • өндөр болгох нууц (March 10, 2015 1:59:40 pm )

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

  • зоч (March 10, 2015 2:07:27 pm )

    Аз жаргал хүсье. ийм хэцүү цаг үед үнэхээр гэрэл гэгээ болсон сайхан залуучууд шүү. Дуулсан дуу болгонд нь дуртай

  • zochin (March 10, 2015 2:16:11 pm )

    bat hujaa tal nutgaas mini zailaarai

  • зочин (March 10, 2015 3:39:36 pm )

    Монгол эрийн ухаанаар тал нутаг дэвжиж, монгол бүсгүйн сургаалаар үе удам минь торниж байхын өлзийтэй ерөөлийг өргөе. Жавхлангийн удам үндэсээ гэсэн сэтгэлийг Монголчууд бид дэмжиж явах ёстой шүү. Түүх бүхнийг гэрчилнэ.

  • zochin (March 10, 2015 6:32:26 pm )

    Сайхан хосууд шүү Би энэ 2-ийг шүтдэг шүү Сайхан хосууд шүү аз жаргал эрүүл энхийг хүсэе сайхан баярлаарай

  • zochin (March 10, 2015 6:39:14 pm )

    Гое хосууд шүү ухаантай сайхан гэр бүлүүд шүү Хүн болгон ийм байвал гоёдоо дуу болгонийг нь шүтэн биширдэг дэ эгээ нь Жавхлан сайхан залуу эхнэр нь ч сайхан эмэгтэй аз эаргал хүсье Танай гэр бүлд хайртай шүү

  • зочин (March 11, 2015 3:58:20 am )

    Жавхлан баянмөнх аварга шиг тулга тойрсон жалга довны үзэлгүй Монгол түмэнээ гэсэн алсуур холын уужуу бодолтой Мундаг хүү шүү.

  • 2tseelee (March 11, 2015 7:47:04 am )

    ogloo bosohdoo mongoloo bodoj serdeg hun bolgon mongoliinhoo toloo buh hun ooriin chadahaa hiimeer bna bii mongoloo gesen uild negdmeer baina

  • tsetseg (March 11, 2015 10:02:22 am )

    Mongolin tengerleg negen saihan ger bul. az jargal husie.
    holboo barih utsaa ilgeene uu.

  • tuugii (March 11, 2015 3:00:35 pm )

    Minii mongol dendvv saihan oron shvv dee ter tusmaa es zanshil ni vneheer goe bi ene 2g demjij bn , gehdee ta 2 het tuilshirch tenegteed bn shvv dee bid nar odoo heddvgeer zuund amidarch bgaa bilee dee , bid tegtlee zan zanshilaa martsan ard tvmen bishee bayr esloloor hamgiin tvrvvnd bid deelee awaad l umsdug shdee bid tim l hvmvvs , getel ta 2 het zagwartaad bhin zvgeer uursdiinhuuru amidar za

antalya rent a car